|
|
Бээжин
хот |
================================================================================================= |
|
|
|
Тянь
тань буюу Тэнгэрийн сvм
Хоёр сая долоон зуун мянга гаруй хавтгай
дєрвєлжин метр талбайтай Тянь
тань буюу Тэнгэрийн сvм бол хятадын
одоо байгаа тахилгын сvмvvдийн доторхи
хамгийн том нь юм. Тянь танийг Мин
улсын Юн лэ хааны 4 дvгээр онд ( 1406 он
) эхлэн байгуулж, мєн хааны 18 дугаар
онд ( 1420 он ) байгуулждуус- |
|
|
гаад
Тянь ди тань буюу Тэнгэр Газрын мандал
хэмээн нэрлэж байсныг Цзя цзингийн
13 дугаар онд ( 1534 он ) Тянь тань буюу
Тэнгэрийн сvм хэмээн єєрчилжээ. Тянь
тань бол Мин Чин хоёр улсын хаадын
Тэнгэр тахидаг газар байсан юм. Хоёр
давхар хэрмээр хvрээлэгдэж, дотор
мандал гадана мандал хэмээн хуваагддаг
юм. Эрт дээр vед Хятадад “Тэнгэр дугариг |
|
|
|
газар
дєрвєлжин” гэдэг байсныг мєрдєж
сvмийн ємнєд талын хэрмийг нь
дєрвєлжин умард талын хэрмийг
нь дугариг хэлбэртэй баригдажээ. Ци
нянь дянь дуган, Хуан цюн юй хийд, Хуань
циv тань мандал зэрэг гол барилгууд
нь дотоод хэрмний дотор талд ємнє
умраа чиглэлийн голд шугам дээр байрлаж,
тэдгээрийг хооронд нь 30 метр єргєн,
4 метр єндєр тоосгон замаар холбож,
замын хоёр хажуугаар нь арцан мод
жигдэрч, тєв чанга нvр хичээнгvй
байдлыг бий болгожээ. |
|
|
Хуань
циv тань мандал Тянь таний ємнєд
хэсэгт байрладаг.Энэ бол євлийн
туйл болсон єдєр хаантан Тэнгэр
тахидаг газар юм. Эрт
дээр vед бас Тэнгэр тахидаг индэр ч
гэдэг байсан юм.Чандаган чулуу жийргэлж
бvтээсэн гурван дэгтэртэй энэ задгай
индрийг“Тэнгэр
|
|
|
дугариг
газар дєрвєлжин” хэмээх
санааг дагуулан гаданах нь дєрвєлжин
дотрохи нь дугариг хоёр давхар хэрэм
дотор байгуулжээ. Хуан цюн юй хийд
Хуан циv тань мандлын хойт хэсэгт байрладаг
юм. Энд Хуань циvгийн тахилгад хэрэглэдэг
бурхан сахиулсны нэрийн пайзыг хадгалдаг
байжээ. Зvvн баруун талдаа тус бvр тав
таван таслагатай єрєє гэртэй,
эдгээр нь бvгдээрээ дугуй хэлбэртэй
хэрмний дотор талд байрладаг. Энэ
хэрмний дотор тал нь тэгш гvлгэр болохоор
дуу чимээ нь хэрмний дугрууг даган
энэ vзvvрээс нь тэр vзvvрт нь тодорхой
дамжиж чаддаг байна. Ийм учраас vvнийг
дуу чимээ дамжуулдаг хана ч гэдэг.
Ци нянь дянь дуган Тянь таний умард
хэсэгт байрладаг. Гурван дэгтэр vетэй
бєгєєд vе болгоныг сийлбэртэй
чандаган чулуун сараалжаар дугуй
хэлбэрээр хvрээлvvлсэн индэр дээр байгуулагдсан
38 метр єндєр, 30 метр диаметр бvхий
энэ Ци нянь дянь дуган нь Тянь аний
бэлэгт тэмдэг болж байгаа |
|
|
|
|
юм.Дуган дотор нь гурван vет том тулгууртай,
тєв дундахь 4 тулгуур нь 4 улиралыг
тєлєєлж, дунд vеийн 12 тулгуур
нь 12 сарыг тєлєєлж, гадана
талын 12 тулгуур нь 12 цагийг тєлєєлдэг
байна. Тvvнд бас Хуан цянь дянь дуган,
Ци нянь мэнь хаалга, Шэнь кv, Шэнь чvv
зэрэг дагалт барилгууд бий.Тянь
тань Англи, францын холбоотны цэрэг
болон 8 улсын холбоотны хvчний эвдлэг
дээрэмдлэгт хоёр удаа єртсєн
юм. Yvнийг 1918 онд албан ёсоор нээлттэй
бологсон бєгєєд одоо Тянь
тань цэцэрлэгт хvрээлэн болгосон байна.
|
|
|
================================================================================================= |
|
|