Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

 
Бvх хятадын аялал жуулчиллын vзэмжит районуудын нэрс болон хаягууд

   

Тай вань муж

Есєн vндэстний соёлын тосгон

   Нань тєv сияний Юй чи гацааны Жин тин гарамын 45-р номерт байрлаж байна. 1986 оны 7-р сард байгуулж дуусаад vзэгчдийг хvлээн авчээ. Энд голцуу Гао шан vндэстний есєн ястаны зан vйлийг vзvvлж байна. Тэдгээр ястаныг Сайшия, Бvvнvн, Зєv, Пайван, Лvкай, Аа мэй, Бэймэй, Яамэй зэрэг ястны уулархаг нутгийн соёлыг харуулж байна. Энэ тосгонд бас уулан нутгийн бичиг дурсгалын ордонтой. Уг ордонд нь ястан болгоны амьдралын хэрэгслийг тавьж байна. Тухайлбал: тахилгын хэрэгсэл, тариалангын багаж, жижиг усан онгоц болон тэдний ємсєх дуртай хувцас хунар, засал чимэглэл байна.

Найман сахиулсны уул

   Нань тєv болон Тайжvн хоёр сияний уулзарт байрлаж байна. Уулын ар хормойд нь Гvv гуаны алдарт халуун рашаан болон Гvv гуаны усан цахилгаан байрлаж байна.

Найман сахиулсны агуй

   Тай жvн сияний Чан бин гацааны Жан юань тосгонд, зvvн талаараа номхон далайтай нvvрлэн байрлаж байна. Олон янз хэлбэрийн нийт арван хоёр агуйтай.

Баа гуа шан уулын Шагимуни бурхан

   Жан хуа хотын Баа гуа шан уулын оройд байрлаж байна. Энэ том Шагимунь бурхан нь 21,4 метр єндєр байна. Бvх бие нь хєндий мєртєє таван давхартай.

Би тvн гуань боомтын эртний зам

   Тайвань арлын дундуур хєндлєн нэвтэлж байна. Баруун тал нь Нан тєv сияний Жvv шанаас эх авч, Шээ Лёогоор дамжин,зvvнш Хуа лиан сияний Юй ли сууринд хvрдэг юм. Нийт 130 гаруй км урт байна. Зам дагуу єндєр сvрлэг уул хайрхан vргэлжлэн, гол горхи хvрхрээ булаг жигдэрч, онцын гоё vзэмжтэй.

Ахуйн шvтгээн хад

   Жи лvн гарамын баруун талд байрлаж байна. Хайрлаг хад нь салхи ороонд идэгдээд хачин жигтэй хад чулууг бий болгожээ.

Ши лин

   Тайбэй хотын умард дvvргэд байрлаж байгаа аялал жуулчлалын район юм. Yvнд цэцэрлэг урлагийн институт, Жи шан хад, Хvй жи гvн ордон, Миао юань хийд, Юнь чуан хийд, Жvн шан музей зэрэг vзэмжийн цэгтэй.

Даа тvний галт уулууд

   Тайбэй сиянь болон Тайбэй хотын нутагт байрлаж байгаа Тайвань мужийн хамгаас алдартай галт уултай район юм.

Даа шиан си хийд

   Энэ хийдийг мєн Да шиан янь гэж нэрлэж байна. Тайвань арал дээрэхь хамгийн том буддын шашны сvм юм.

 
   
   

Да шаа ван тохойн далайн усны сэлэлтийн газар

   Жи лvн гарамын Да шаа ван тохойн тэнгисийн эргэд байрлаж байна. Тайван арлын умард хэсэгт байрлаж байгаа том хотоос хамаг ойрхон тэнгисийн усны сэлэлтийн газар болох юм.

Да ши буюу том горхи

   Тао юань сияний хотын ємнє талд байрлаж байгаа энэ горхи бол Тайваны арван хоёр алдарт vзэмжийн нэг юм.

Лю гvйгийн єнгєт эрвээхийн хєндий

   Гао шюн хотын Лю гvй тосгоны баруун хойно байрлаж байна.Жил болгоны євєл ягаан єнгєт эрвээхийгээр гол болгосон єлємж олон эрвээхий уул даваа тал хєтлийг дамжин энд ирж євєлждєг болохоор энэ хєндийг маш vзэсгэлэн болгож байдаг.

Лю фvv тосгоны зэрлэг араатны зоо парк

    Шин жvv сияний Лан ши суурины ар талын нэг уулан дээр 0,75 га талбай эзлэн байрлаж байна. Арслан , барс, баавгай,ирвэс зэрэг догшин араатаныг багтаасан хэдэн зуун тєрлийн зэрлэг амьтантай.

Тай лvv гээ хавцал

    Хуа лиан сияний умард дvvргийн Ли vv ши хєндийд байрлаж байна. Энэ бол Тайваны хамгаас аугаа сvрлэг бартаатай vзэсгэлэнт сайхан уул устай vзэмжит район юм. Энл Тай лvv чан чvн, Ян зи коv, Ан ян гvvр, Зvй лvvгийн тасархай асга хад, угтагч хавцал, Есєн нугалаат агуй, Тиан шиан, Вэн шаны халуун рашаан, Сахиулсан мод зэрэг аялал жуулчлалын цэгтэй.

Кай юань си хийд

Тайнань хотын умард дvvргэд байрлаж байна.Маш олон эрхэм нандин ховор цухаг бичиг дурсгалын зvйл хадгалж байгаа энэ хийд бол Тайваны хамгийн том эртний хийд юм.

Ри юе тань нуур

Нан тєv сияний Юй чи гацаанд байрлаж байна.Энэ бол Тайваны алдарт vзэмжит район юм. Бас ч бvх Тайван мужийн хамгийн том нуур юм. Юй шан уул болон А ли шан уулын хоорондохь тасарсан хотгороос тогтсон усаар бvрэлдсэн юм байна.Нуурын дунд нь єнгє vзэмж нь этгээд гоёхон Ри тан болон юе тань гэсэн хоёр жижиг аралтай.

Саран ертєнц-Юе ши жие

Гао шиюнь сияний Тиан лё гацаанд байрлаж байна. Хєрсєн дээгvvр нь гялтагнан гэрэлтсэн уурхайн эрдэстэй байдаг болохоор сарны гэрэлд хэсэг хэсэг мєнгєн гэрэл энд тэндгvй цацарч, хvмvvс яг л саран ертєнцєд очсон шиг байдаг болохоор нь энэ газрыг саран ертєнц гэж нэрлэсэн юм.

   
    Гал ус нэгдсэн гайхамшигт vзэмж

Тайнань сияний Бай хээ жэн суурины Гуан зи лин давааны Жинтvv уулын хормойд байрлаж байна. Гал ус хоёр ер нь харш атлаа энэ газарт харин гал ус хамт оршсон гайхамшигт vзэмжтэй.

Усан vхэрт сvм буюу Шvй ниv миао сvм

Жиа и сияньд байрлаж байгаа энэ сvмд усан vхэрийн шуумалыг тахиж, дэргэд нь нэг vхэрчин хvv зогсож байх шуумалтай.

Ван фэн чи хvрхрээ

Жиао ши булгын халуун рашаанаас гурван км зайтай байгаа энэхvv хvрхрээ гурав vелэн бууж байна. Хамаг дээр давхар нь 40 метр, 6 метр єргєн байна. Дунд давхар нь 30 метр єндєр, зургаан метр єргєн байж, доор давхар нь таван метр єндєр байна.

Дvн мэн лєv буюу зvvн хаалганы асар

Гао шиюнь сияний Мэй нvн суурины зvvн хаалганы гvvрийн хазууд байрлаж байна. Луу гарди ороолгон урласан гоё сайхан тагттай энэ асар маш сvрлэг vзэсгэлэнтэй.

Лан юй хойг

Тайдvн сияний зvvн ємнє тэнгис дээр байгаа энэ хойг бол тэр чигээрээ халуун бvсийн тэнгисийн арал юм.

Умард буцалтын шугамын тэмдэг суврага

Жиа и сияний Дин лё тосгоноос ємнєш бараг 480 метр зайтай, Тайван арлыг хєндлєн туулсан засмал зам болон тємєр замын зvvн vзvvрт байрлаж байна.

Бэй тєvгийн халуун рашаант vзэмжит район

Тайбэй хотын умард дvvргэд байрлаж байгаа энэ газар бол Тайваны тоотой хэдэн алдарт vзэмжит газрын нэг юм. Гурван талаараа уулаар хvрээлэгдэж, ємнє талд нь Вэн шvй хээ гол мяралзан урсаж, халуун рашаан газар болгонд нь тvгэж байдаг болохоор Халуун рашааны нутаг гэсэн алдартай.

Бан пин шан уул

Гао шюнь хотын дvvргийн хойд талд байрлаж байгаа энэ уул хэдийгээр тєдий л том биш ч маш их нэр алдартай. Тайван болон эх орны эх хуурайн уул ус нь залгалдаж байгаагын гэрчлэл мєн.

Тай жvн хотын Жvн шан цэцэрлэгт хvрээлэн

Тай жvн хотын хойд дvvргэд 95 мянган ам дєрвєлжин метр талбай эзлэн байрлаж байгаа энэ цэцэрлэгт хvрээлэн бол Тайваны арван хоёр алдарт vзэмжийн нэг юм.

Тайдvнгийн хатан эхийн сvм

Энэ сvмийг бас Маа зvv миао сvм гэж нэрлэж байна. Тай дvн сияний Тай дvн сууринд байрлаж байна. Энэ сvм ауга сvрлэг .

   
   

Тайбэйгийн Кvнзийн сvм

Тайбэй хотын Даа лvн тvнд байрлаж байгаа энэ сvм нь Фvvжианы Чуан жєvгийн барилгын стельтай бєгєєд барилгын цар хэмжээ нь ауга сvрлэг байдгаараа бvх Тайвань арлын Кvнзийн сvмvvдийн тотор хамаг том нь байгаа юм.

Тайбэй хотын одон орны станц

Тайбэй хотын Жvн шан гудамжны Дєрєвдvгээр хэсгийн 5-Р номерт байрлаж байна. Энэ станцэд одон орныг хэмжих хэмжvvр зэрэг одон орны хамаг шинэ арван хэдэн багаж хэрэгсэлтай. Yзэгчид эдгээр багаж хэрэгслийг ашиглан огторгуйн аяндаа эргэх ёсыг ойлгож, ихийг мэдэх сонирхол тєрєх юм.

Тайбэй хотын урлагийн музей

Тайбэй хотын Жvн шан арын гудамжны Гуравдугаар хэсгийн 181-р номерт байрлаж байна. 1983 оны 8-р сарын 8-ны єдєр байгуулан, мєн жилийнх нь 12-р сарын 24-ны єдєр нээсэн юм. 6200 ам дєрвєлжин метр талбай газар эзлэж байгаа энэ урлагийн музей нь зургаан давхартай бєгєєд орчин vеийн урлагар гол болгосон vзэмрийн зvйлvvдийг тавьж байна.

Тайбэйгийн хуучин хотын буурь

Тайбэй хотын тєвд байрлаж байна. Уул нь зvvн, баруу, ємнє тэрчлэн жижиг ємнє хаалга зэрэг таван хаалгатай байжээ. Одоо зєвхєн ар талын хаалгыг нь уул янзаар нь байлгаж, Тайвань мужийн тvvхийн гэрчлэл болгож байна.

Тайбэйгийн залуучуудын цэцэрлэгт хvрээлэн

Тайбэй хотын Ван даа лvv гудамж болон Жvн хуа гудамжны хоёрдугаар хэсгийн хооронд байрлаж байна. 256 мянган хавтгай дєрвєлжин метр талбайтай энэ цэцэрлэгт хvрээлэн бол Тайбэй хотын нэлээд том ерєнхийлсэн чанартай цэцэрлэгт хvрээлэнгийн нэг юм.

Тайбэйгийн хааны ордны музей

Тайбэй хотын Ши линий гадна Шуан шигээс Шан лvv гудамжны 2-р хэсгийн 221 номерт байрлаж байна. Зуун тавин мянган ам дєрвєлжин метр талбайтай энэ музейд тєрєл бvрийн бичиг дурсгалын зvйл болон урлагийн бvтээл мянга долоон зуу гаруй ширхэг хадгалж байгаа бєгєєд удаа болгон 1700 гаруй ширхэгийг нь дэлгэн vзvvлж, гурван сар болгон нэг удаа сольж байдаг.

Тайбэйгийн ургамалын хvрээлэн

Тайбэй хотын Гvv тин дvvргийн Нан хай гудамжинд байрлаж байгаа энэ ургамалын хvрээлэн нь зуун далан нэгэн мянга найман зуун хавтгай дєрвєлжин метр талбайтай.

Тайбэйгийн шинэ цэцэрлэгт хvрээлэн

Тайбэй хотын тєв дvvргийн Гvн юань лvv гудамж болон Хуай нин лvv гудамжны хооронд Жие шєv гудамжны ар талд байрлаж байна. Нийт зуун хорин гурван ам дєрвєлжин метр талбайтай. Энэ цэцэрлэгт хvрээлэнд мужийн музей байрлаж байна.  

Тайнань дахь Кvнзийн сvм

Тай нань хотын Вэн миао гудамжинд байрлаж байгаа энэ сvм бол Тайванд хамаг эрт байгуулагдсан Кvнзийн сvм юм.

Тай нань хотын vндэстний бичиг дурсгалын ордон

Тай нань хотын Кай шан гудамжны 152-р номерт байрлаж байна. Энэ бол уул нь “Тайваны тvvхийн материалын ордон” байсан юм. 1932 онд байгуулсан энэ ордныг 1963 онд “Тай нань хотын vндэстний бичиг дурсгалын ордон” гэж нэрийг нь халсан юм.Yvнд байгаль тvvх соёлын єрєє, улс тєр сурган хvмvvжлийн єрєє, ардын урлагийн єрєє, ардын зан vйлийн єрєє зэрэг дэлгэн vзvvлэх єрєєнvvдтэй.

Тайваны тvvхийн музей

Тайбэй хотын Нан хай лvv гудамжны 49-р номерт байрлаж байна. 1955 онд байгуулсан энэ музейд голцуу тvvхийн бичиг дурсгалын зvйийг хадгалах, судлах тэрчлэн дэлгэн vзvvлэх ажил хийж байгаа бєгєєд бичиг дурсгалын зvйлийг хамгаалах, гадаадын бичиг дурсгалын зvйлийн урлагийг танилцуулах, нийгмийн сурган хvмvvжил хийх чадавхыг бадруулах зэрэг vvрэг гvйцэтгэж байна.

Тайваны байгалийн шинжлэх ухааны музей

Тай жvн хотын Гуан чиан лvv гудамжны 1-р номерт байрлаж байна.Энэ музейд олон тєрлийн агуулгатай vзэсгэлэн ажлуулж байна. Гол нь бага хvvхдийн шинжлэх ухааны vзмэр, баримжаат хєхтний тєрєл тэрчлэн єнгєт ертєнц зэрэг зvйлийг дэлгэн vзvvлж байгаа бєгєєд бас эрдэм шинжилгээний тєрєл бvрийн лекцхийлгэж, эрдэм шинжилгээний судалгааны ажил зохион байгуулж, бас шинжлэх ухаан теникийн кино vзvvлж, бvх нийгмийн шинжлэх ухаан техникийн сургалтыг тvлхэн ахиулж байна.

Тайваны холбооны музей

   
   

Тайбэй хотын Чvнчин нан лvv гудамжны хоёрдугаар хэсгийн 45-р номерт байрлаж байна. 1965 онд байгуулагдсан энэ музейд холбооны тvvх, ажлын тоног тєхєєрємж, марк цуглуулах зэрэг гурван хэсэгтэй. Сар болгон бас шуудан холбоонд хамаатай лекц болон vзvvлэг зэрэг ажил хийж байдаг.

Тайвань мужийн урлагийн ордон

Тай жvн хотын Y чуан ши лvv гудамжны 2-р номерт байрлаж байна. 1988 онд байгуулан ашгалалтад оруулсан энэ урлагийн музей нь нийт 4600 ам дєрвєлжин метр талбайтай. Энд vзэсгэлэн ажлуулахаас гадна сонсож харах материал vйлдэх, урлагийн бvтээлийг хувьлах, урлагийн материал найруулан хэвлvvлэх, эрдэм шинжилгээний лекц ажлуулах, урлагийн дамжаа эрхлэх зэрэг vйлчилгээний ажил хийж байна.

Тайваны шинжлэх ухааны хvмvvжлийн ордон

Тай бэй хотын Нан хай лvv гудамжны 41-р номерт байрлаж байна. Энэ ордныг 1956 оны 3-р сард байгуулсан байна. Сvvлээр нь Нан хай сургуулийн хашаанд шинэ ордон байгуулсан юм. Энэ ордонд дунд бага сургуулийн байгалийн шинжлэх ухааны хичээлтай уялдуулан, мєн шинжлэх ухааны шинэ мэдлэгийг танилцуулахаар гол болгосон vзэсгэлэн ажлуулж байдаг. Шинжлэх ухааны хvмvvжлийг тvгээмэлжvvлэхийн тєлєє бас эрдмийн тєрлvvдийн лекцийг байнга хийлгэж байна.  

Тайваны чихрийн ажил тєрлийн музей

Тай нан хотын Шэн чан лvv гудамжны 54-р номерт байрлаж байгаа энэ музейг 1980 оны 1-р сарын 24-ны єдєр албан ёсоор ашгалалтад оруулсан юм. Энл гол нь Тайваны чихрийн ажил тєрлийн бичиг дурсгалын материал, Тайваны элсэн чихрийг гадагш борлуулж байгаа байдал, Тайваны чихрийн институдын судалгааны vр бvтээл тэрчлэн тєрєл бvрийн уурын богон болон тариалангийн татуур машин зэргийг vзvvлж байна.

Си чvн ши булгын бvлээн рашаан

Пин дvн сияний Чи чvн гацаанд байрлаж байна. Ариун тунгалаг булгын ус Ши мvv шан уулын хормойгоос урсан гаарахдаа 50-60 хэм халуун байдаг болохоор ууж ч болно, угааж ч болох юм. Энэ бол Пин дvн сияний алдарт vзэмжит район юм.

Даа гvv шан уул

Энэ уулыг мєн Шєv шан уул гэж нэрлэнэ. Гао шюнь хотын баруун хойд дvvргэд байрлаж байна. Гао шюнь хот хавийн хамаг єндєр уул болох юм.

Хаш уул буюу Юй шан уул

Нан тєv сияний зvvн ємнє бие болон Гао шюнь, Жиа и хоёр сияний зааг дээр байрлаж байдаг Тайвань мужийн хамаг єндєр оргил юм. Хаш уул мєнгєн цасанд бvрхэгдэх нь Тайваны найман сайхан vзэмжийн нэг юм.

Киноны соёлын хотхон

Тай бэй хотын Ши лин дvvргийн Жи шан гудамжинд байрлаж байна. Энэ хотхонд лаагаар бvтээсэн хєргийн ордон, иргэдийн зан vйлийн ордон зэрэг байрлаж байна.

Чулуун хаалга

Тай бэй сияний хамаг хойд талын Ши мэн гацааны Фvv гvй хошуунаас зvvнш гурван км зайтай байрлаж байна. Тайвань мужийн хойд талын тэнгисийн эргийн алдарт аялал жуулчлалын цэгийн нэг юм.

   
   

Ши мэн усан сангын vзэмжит район

Тао юань сияний Даа хан ши голын дунд сав газарт байрлаж байна. Байгалийн єнгє vзэмж нь нам сэлvvхэн vзэсгэлэн гоо байдгын дээр усан сангын тєв дундахь аршын арал Пэн лай нь нэн ч хачин vзэсгэлэнтэй. Энэ газар бол Тайваны умард хэсгийн хамгаас гоё аялал жуулчлалын район юм.

Ши мэний эртний дайны талбарын хуучин буурь

Пин дvн сиянийСи чvн ши голын хєндийд байрлаж байгаа энэ хуучин буурийн газрын байц нь маш аюул бартаатай.

Лvн шан си хийд

Тай бэй хотын баруун ємнє захад байрлаж байна. Энэ хийдэд Арьяабал зэрэг бурханыг тахиж байгаа бєгєєд хаалганы гадна босгож байгаа хоёр хvрэл багана нь бол чухал тvvхийн бичиг дурсгалын зvйл байгаа юм.

Лvн чуан си хийд

Гао шюнь хотын Ван шєv шан уулын хомойд байрлаж байна. Энэ бол Тайваны ємнєд нутгийн буддын шашны ариун дархан орон мєн.

Лvн хуу ян хад

Тай нань сияний Чи шан уулын хормойд байрлаж байдаг энэ хадыг мєн Чи шан ян хад гэж ч нэрлэдэг юм. Уулыг тvшин усыг бараадан байрласан vзэсгэлэн сайхан газар юм.

Гуан зи лин даваа

Тай нан сияний Бай хээ жэн тосгоны зvvн талд байрлаж байа. Ууланд нь халуун рашаан, улаан навчит цэцэрлэгт хvрээлэн, гал ус харшсан газар, Би юнь си хийд, Даа шиан си хийд зэрэг vзэмжийн цэгтэй.

Тамын гуу

Бас халуун хєрсєт гуу гэж нэрлэх юм. Тайбэй хотын умард дvvргийн Бэй тєv цэцэрлэгт хvрээлэнгийн ойролцоо байрлаж байна. Бэй тєvгийн халуун рашаагны эх сурвалжын нэг юм. Буцлам халуун рашааны ус хадны ангаар боргилон гарч, хєхрийн халуун уур савсаж, єдєржин манан хvдэнд бvрхэгдэж байдаг.
   
   

 Ан ши фvv ордон

Юнь лин сияний Yv ган тосгоны зvvн ємнє талд байрлаж байна. Сvм дотор нь Жан Шvний хєргийг тахиж байна. Сvмийн ар талд нь цэцэгт хvрээ, ой мод уул хайрхантай, ємнє талд нь нэлгэр их далай тэнгис байрлаж , єнгє vзэмж нь этгээд сайхан байдаг.

Ян пин дэхь Жюнь вангийн тахилгын сvм

Тай нань хотын зvvн дvvргийн Кай шан гудамжинд байрлаж байна. Тайваныг эгvvлэн авч хєгжvvлсэн vндэстний баатар Жэн чэн гvнийг дурсгахын тєлєє байгуулсан аж.

Хун мао чэн хотын буурь

Тай бэй сияний Дан шvй жэн суурины баруун талын жижиг уулан дов дээр байрлаж байна. Энэ хотхоныг Испанчууд цємрєн орж ирсний дараа байгуулжээ. Энэ хотхоны бага хэсэг нь эвдэрч сvйдсэнээс гадна ихэнх нь бvтэн хэвээр байна.

Ши зи ван тохойн тэнгисийн усны сэлэлтийн талбай

Тайваны Гао шюнь хотын гарамын ар талд байрлаж байгаа энэ газар бол Тайваны ємнєд нутгийн хамгийн сайн тоног тєхєєрємжтєй тэнисийн усны сэлэлтийн газар юм.

Арьяабал уул

Тайбэй сияний баруун талд байрлаж байгаа энэ уул бол Тайваны алдарт галт уулуудын нэг юм.

Ян мин шан уулын vзэмжит район

Тай бэй хотын умард дvvргэд байрлаж байна. Энд Жvн шан лєv асар, Ян мин шан тосгон, Ян мин цэцэрлэгт хvрээлэн, Ян мин шан уулын халуун рашаан зэрэг vзэмжийн цэгтэй байдгаараа Тайбэйгийн алдарт vзэмжит район болон зуслангын сайхан газар болж байна.

Бурхант уул Фєє гуан шан

Гао шюнь сияний Даа шvv гацааны хойд талд байрлаж байна. Энэ ууланд ауга сvрлэг барилгатай сvм хийдтэй. Сvм дотор нь Согчин дуган, Даа жи дуган, Энэтхэг мягын мєргєлийн дуган, бурханы дуган зэрэг барилгатай.

Чи чиан лєv асар

Энэ асрыг бас Хун мао лєv асар гэж нэрлэж байна. Тай нан хотын тєв дvvргийн Чи чиан гудамжинд байрлаж байгаа энэ асар бол Тайваны хамгаас алдартай эртний барилга юм.

А ли шан уул

Жиа и сияний зvvн хойно байрлаж байгаа энэ уул бол бvх Тайвань районы хамаг сайн зуслангын газар юм. Даа та шан гэдэг гол оргил нь далайн тvвшнєєс 2000 гаруй метр єндєрт єргєгдєж байна. Ой шугуйн тємєр замаар ууланд нь гардаг. А ли шан уулын “ vvлэн далай ” бол Тайваны найман том vзэмжийн нэг юм. Ууланд нь сахиулсан мод, гурван vеийн мод, мянган хvн багтах агуй, эгч дvv цунхиал зэрэг vзэмжийн цэг байдаг нь маш гайхалтай.

А мэй vндэстний соёлын тосгон

Хуа лиан хот бол А мэй vндэстний тєвлєрєн суугаа газар юм. Соёлын тосгоныг энэ хотын И чан дунд сургуулийн хазуу талд байгуулж, єдєр болгон уулан нутгийн дуу бvжгийн тоглолт гаргаж байдаг.

Бао жvе си хийд

Тай жvн хотын умард дvvргэд байрлаж байгаа энэ хийдэд 27 метр єндєр майдар бурхан тахиж байна.

Лин бэн юаний гэр хvрээлэнгийн хуучин буурь

Тай бэй сияний Бан чиао хотод байрлаж байна. Тайваны хамаг том цэцэрлэгт хvрээлэнгийн барилга болох бєгєєд Тайваны А фан гvн ордон гэсэн алдартай.
   
   

Лин овогтын цэцэрлэгт хvрээлэн

Тай жvн сияний Y фэн гацаанд байрлаж байгаа энэ цэцэрлэгт хvрээлэн бол Тайвань мужийн хамгаас алдартай, манай орны уламжлалт барилгын хэв стель болон цэцэрлэгийн урлагийг уялдуулсан эртний дурсгалт газрын нэг юм.

Жи бэн халуун рашаан

Тай дvн сияний хотын баруун ємнє Жи бэн голын ємнє эргэд байрлаж байна. Ар талаар нь Цvй фэн оргил сэхvйн сvндэрлэж, ємнє талаар нь тунгалаг ус туналзан урссан vзэсгэлэнт сайрхан байгальтай энэ нутагт Маа лан vндэстэн амьдарч байна.

Жин мэний иргэдийн зан vйлийн тосгон

Жин мэн сияний Жин хээ суурины арын ууланд байрлаж байна. 1980 оны 5-р сарын 20 ны єдєр байгуулагдан нээсэн юм. Энэ тосгонд арван найман барилгатай. “ иргэдийн зан vйлийн бичиг дурсгалын зvйлийн ордон” , “ёслолын ордон” , “гэрлэх ордон” , “зэвсгийн эрдмийн ордон” , “амралтын ордон” , “vйлдвэрлэлийн ордон”, “ тvvх соёлын ордон” зэрэг байхаас гадна бас Ван овогтын ойр тєрлийн арав гаруй орон сууц байдаг болохоор уламжлалт тосгон юм.

Алтан vсэгт пайлуур

Тай бэй сияний Рvй фан суурины Сан диао лин давааны урьд талд байрлаж байна. Энэ давааны зvvн ємнєхь Гvн лё гацаанд “барс” vсэгт нэгэн том пайлууртай. Хадан дээр бичсэн ганц “ барс” гэсэн vсэг нь зуу гаруй метр єндєр байх бєгєєд эрчлэг сайхан бичигдсэн нь гайхалтай.

Бао ан ордон

Тайбэй хотын Хаами гудамжинд байрлаж байна. Чин улсын vед байгуулсан энэ ордон ауга сvрлэг , дотор нь бурхан багш Бао шэнг тахиж байна.
   
   

Кэн дин цэцэрлэгт хvрээлэн

Пин дvн сияний Хэн чvн хойгын ємнє тохойн хойд эргэд байрлаж байна.435 га талбайтай энэ цэцэрлэгт хvрээлэнг бас халуун бvсийн ургамалын хvрээлэн гэж нэрлэдэг юм. Энд халуун бvсийн мянга гаруй тєрлийн ургамал ургаж байна.

Жи нань гvн ордон буюу зvглvvр ордон

Тайбэй хотын зvvн ємнє єнцгийн уулын хормойд байрлаж байна. Энэ ордон дотор Люй Дvн бингийн хєргийг тахиж байгаа бєгєєд энэ бол бvх Тайваны хамгаас алдартай хийд юм. Энэ орд маш єндєр газарт байрласан болохоор , тvvн дээр гарвал Тайбэй хотын бvх vзэмж нvдэн доор ив илхэн харагдана.

Жао жvн таа суврага

Тайваны Ли сvv сияний Даа хуу гацаанд байрлаж байна. Энэ vзэмжийн цэг нь Жао жvн суврага болон Лєє гvн сvм хоёроор бvрэлдсэн юм. Уулын толгод дээр нь Фvv шин шан цэцэрлэгт хvрээлэн байрлаж байна.

Жи дан богдын хувилгаан

Жи дан богдын шуумал хєшєє нь Гао шюнь сияний Чи шан сууринд байрлаж байна. 23,7 метр єндєр бvтээсэн энэ бурханы хэвэл нь хєндий , нийт долоон давхаллагтай.

Ши тєv шан уул буюу арслант уул

Миао ли, Шин жvv хоёр сияний хил залгаж байгаа нутагт байрлаж байна. Далайн тvвшнєєс 496 метр єндєрт єргєгдсєн энэ уул яг л арслангын толгой шиг хэлбэртэй. Энэ бол Тайваны буддын шашны алдарт ариун дархан орон юм.

Шvн и дэхь Тайваны уугууль иргэдийн музей

Тайбэй хотын Мин чуан гуддамжинд байрлаж байна. “ Тайваны уугууль иргэд” гэдэг бол Тайванд амьдарч байгаа Гао шан vндэстнийг хэлж байна. Тэд 40 мянга гаруй хvн амтай. Тус музей бол Гао шан vндэстний соёл, тvvх тэрчлэн байгаль орчныг харуулсан музей юм.

Юань шан уулан дахь балар эртний нийгмийн хуучин буурь

Тайбэй хотын Юань шан зоо паркын хашаан дотор байрлаж байна. Тэндээс малтаж гаргасан дээсэн хээтэй шаазан эдлэл, гялайтал билvvдсэн чулуун зэвсэг, хvрэл эдлэл зэрэг нь эх хуурайн соёлтой нягт харилцаатай нь харагдаж байна.

Гао шюнь хотын тvvхийн бичиг дурсгалын зvйлийн музей

Гао шюнь хотын Гvv шан дvvргийн Лиан хай лvv гудамжны 18-р номерт байрлаж байна. 1866 онд Чин гvрний Даа гєvд байгуулсан Английн конслыг Гао шюнь хотын захиргаа єєрчлєн “ тvvхийн vйл явдлын бичиг дурсгалын ордон” болгосон байна.Энэ музейд дэлгэн vзvvлж байгаа гол агуулга гэвэл: 1866 онд уг конслыг байгуулахаас ємнє хойнохь, даруй “Тианжингийн гэрээнээс” хойш Англичууд “Даа гєvд” консол байгуулснаас гарсан хэргээр гол сvвэгч болгон, эзэрхэг тvрэмгийтний Тайваньтай харилцсан, дипломат, худалдаа тэрчлэн соёлын явалцлага, Даа гєv районы тvvх соёлын ахуй бадал зэргийг багтааж байна.

Лан тиан бичгийн хvрээлэн

Энэ хvрээлэнгийн нэрийг бас Кvнзийн сvмийн Вэн чан сvм гэдэг.Энэ хvрээлэнд Кvнз, хаан эзэн Вэн Чан болон Гуан гvнийг тахиж байна.
   
         
===================================================================================================================================