|
|
|
|
|
|
|
Чиан шvй ван тохой Хаяг: Шянгангийн ємнє биеэр байрладаг энэ тохой бол Шянганы vзэсгэлэнт сайхан байгальтай нутаг мєртєє далайн усны сэлэлтийн алдарт сайхан газруудын нэг нь юм. Чин шан уулын сvм Хаяг: Шин жиегийн Тvн мэн хотын Чин шан уулын дунд бvслvvрт байрладаг энэ хийд бол Шянгангийн гурван том эртний хийдийн доторхи хамгийн том хийд нь юм. Чин сvн гуан гэсэн нэртэй бомбын сvм Хаяг: Шин жиегийн Тvн мэний хойт талд байрлаж байна. |
Амбан захирагчын ордон Хаяг: Шянган арлын дунд тойруугийн Яа ли би гудамжинд байрлаж байна. 1855 онд байгуулсан энэ ордон бол тэр чигээрэ Европ маягийн барилга юм. Хааны хатны хєшєєт єргєн талбай Хаяг: Шянган арлын дунд байрлаж байна. Энэ бол Шянганы нэлээд эртний алдарт єргєн чєлєєний нэг юм. Хvv вэн хvv цэцэрлэгт хvрээлэн Хаяг: Шянган арлын хойд єнцгийн ойролцоо байрладаг энэ цэцэрлэгт хvрээлэнг уул нь барс ирвэсийн байрь гэж нэрлэж байсан юм. Цайны эдлэл хэрэгслийн бичиг дурсгалын музей Хаяг: Шянганы дунд тойруугийн Хун миан гудамжин дахь Шянган цэцэрлэгт хvрээлэнд байрлаж байна. 1984 онд гадаадад нээлттэй болгосон энэ музейд vзмэрийн есєн єрєєтєй. Хан улсын vеэс аваад Мин Чин улс хvртэл тэрчлэн орчин vеийн цайны эдлэл хэрэгслийг vйлдвэрлэх явц болон цай тарих, цай хуурах, цай уух зан дадгал зэргийг голцлон танилцуулж байна. Ли юань цэцэрлэгт хvрээлэн Хаяг: Жиv лvнгийн Ли ван тохойн Мэй ли дао гудамжны адагт байрладаг энэ цэцэрлэгт хvрээлэн бол хувийн эрхлэлттэй чэнгvvний газар юм. Шянгангийн Хятад хэлний их сургуулийн бичиг дурсгалын зvйлийн ордон Хаяг: Шянгангийн Шин жиегийн Шаа тиан дахь Хятад хэлний их сургуулийн хашаанд байрладаг энэ ордныг 1971 онд байгуулан нээлттэй болгосон юм. Энэ ордонд уран бичлэг зураг, шаазан эдлэл, хvрэл эдлэл, хаш эдлэл, хєшєєний бичиг, бичгийн гэрийн эдлэл хэрэгсэл зэргийг дэлгэн тавьж байна. Шянгангийн сансрын ордон Хаяг: Жиv лvнгийн Жиан шаа жvйгийн Лю ши ба ли гудамжны 10-р номерт байрлаж байна. 1980 онд байгуулан нээлттэй болгосон юм. Энэ ордон нь одон орны тэнхим, vзэсгэлэнгийн тэнхим болон нарны шинжлэх ухааны тэнхим зэрэг гурван хэсэгт хуваагдаж байна. Олонх vзмэрийн зvйлийг нь vзэгчид гар хvрч, єєрєє хєдєлгєж болох бєгєєд єдєр болгон одон орны програм болон кино гаргаж, одон орны ухаан, сансрын ухааны лекц хийж байдаг. Шянгангийн урлагийн ордон Хаяг: Жиv лvнгий Жиан шаа жvйгийн Лю ши ба ли гудамжны 10-р номерт байрлаж байна. Хятадын эртний vеийн шаазан эдлэл, варан эдлэл, хаш эдлэл тэрчлэн ойр vеийн Шянган болон Гуандvн хавийн зураачдын зураг, сийлмэлийг дэлгэн vзvvлж байна. Шянгангийн Ли жэн vvгийн Хан улсын бунханы музей Хаяг: Жиv лvнгийн гvvн уст гарамын Дvн жин гудамжны 41-р номерт байрлаж байна. Энэ бол Шянганы музейн нэг салбар музей юм. Энэ музейд Хан улсын vеийн тоосго чулуун бvтэцтэй бунханыг уг орон дээр нь хэвээр хадгалж байна. Энэ Хан улсын vеийн бунхныг 1955 онд олж мэдээд, 1957 онд нээж, мєнгє тєгрєг авахгvйгээр хvмvvст vзvvлж байна. |
Шянгангийн Лєє vv дэхь иргэдийн зан vйлийн музей Хаяг: Шянгангийн Чай ван тохойн Жи шэн гудамжны 14-р номерт байрлаж байна. Энэ бол Шянгангийн музейн нэгэн салбар музей юм. Уул нь Лєє овогт нэг айлын хувийн эзэмшилд байсан болохоор Лєє vvгийн музей гэж нэрлэсэн юм. 1990 онд гадаадад нээлттэй болгож, Лєє овогт айлын дэлгэн vзvvлж байсан зvйлvvдээр гол болгож байна. Лєє vvгийн хазуу талд нь иргэдийн зан vйлийн vзэсгэлэнгийн ордон байрлаж байна. Энэ ордонд Лєє vv єрєєний тvvхээр ахуй байдал болгож, Чай ван тохойн зуун жилийн хєгжил болон иргэдийн зан vйл амьдрал зэргийг харуулж байна. Шянгангийн шинжлэх ухааны ордон Хаяг: Жиv лvнгийн Жиан шаа жvйн зvvн биеийн Шинжлэх ухааны ордны гудамжны 2-р номерт байрлаж байна. 1991 оны 4-р сард байгуулан ашгалалтад оруулсан энэ ордон бол зvvн ємнєд Ази дахь шинжлэх ухааны сургалт хvмvvжлийн хамгийн том ордон юм. Энэ шинжлэх ухааны ордонд,vндсэн шинжлэх ухааны онол, матматик, дэлхийн бємєрцгийн шинжлэх ухаан, амь судлал, оршин суух орон байрийн шинжлэх ухаан техник, эрчим хvч, холбоо, зам харилцааны шинжлэх ухаан техник зэргийг дэлгэн vзvvлж байхаас гадна бас компиутор, роберт зэрэг дээд шинжлэх ухаан техникийн бvтээгдэхvvн байна. Шянгангийн тємєр замын музей Хаяг: Шянгангийн шин жие дэхь Пv шvй ан фvv гудамжинд байрлаж байна. Гуанжєvгээс Жиv лvн хvрэх тємєр замын Английн удирдан хамааралт дахь хэсгийн 1911 оноос 1974 он хvртлэхь хєгжлийн тvvх болон энэ хугацаанд хэрэглэж байсан хуучин богоон , мєн тєрєл бvрийн тэмдэг, багаз хэрэгсэл, билетийн загвар, сурвалж бичиг зэргийг энэ музейд дэлгэн тавьж байна. Шянгангийн музей Хаяг:Жиv лvнгийн Жиан шаа жvй дэхь Хай фан дао гудамжны Жиv лvн цэцэрлэгт хvрээлэн дотор байрлаж байгаа энэ музейд Шянгангийн зургаан мянган жилийн туршхи байгалийн нєхцєл, малтаж гаргасан бичиг дурсгалын зvйл тэрчлэн хvн тєрєлхтний vйл ажиллага хийж байсан байдал болон нэгэн бяцхан тосгон байснаасаа том хот болон хєгжсєн талаархи улс тєр нийгэм, эдийн засгийн хєгжлийн байдлыг нь харуулж байна. Сюй овогтын урлагийн ордон Хаяг: Шянгангийн дунд тойруугын Дээ бvv дао гудамжны 2А-гийн Хятадын банкын том давхар байшингийн 11-р давхарт байрлаж байгаа энэ урлагийн ордныг 1991 оны 1-р сард албан ёсоор нээсэн юм. Энэ бол хувь хvний хадгалж байсан зvйлvvдийг дэлгэн vзvvлж байгаа ордон . Энэ ордонд Ваар шаазан эдлэл, хvрэл эдлэл, хаш эдлэл, хулас мод зааны ясанд сийлсэн сийлмэл, паалант сав хэрэгсэл, уран бичлэг, хивс тэрчлэн Мин Чин гvрний vеийн гэр ахуйн хэрэгсэл зэргийг дэлгэн тавьж байна. Лю фvv шан уул Хаяг: Шин жиегийн баруун биед байрладаг энэ уулан дээр гарч ургах нарыг сонирхох нь маш vзэсгэлэнтэй байдаг юм. Тэнгисийн цэцэрлэгт хvрээлэн Хаяг: Энэ бол Шянгангийн хамгийн алдартай жуулчлалын vзэмжит газар юм. Шянганд хvрсэн жуулчид энэ тэнгисийн цэцэрлэгт хvрээлэнд хvрч аялан жуулчладаг юм. Энэ цэцэрлэгт хvрээлэн Шянган арлын гvйхэн уст тохойн ойролцоо Нан лан шан уулан дээр байрлаж байна. Нийт 10,6 га талбайтай. |
Виктор цэцэрлэгт хvрээлэн Хаяг: Шянганы Тvн лєє ван тохойн Гао ши вэй гудамж болон Вэй юань дао гудамжны хооронд байрладаг энэ цэцэрлэгт хvрээлэн бол Шянгангийн хамгийн том цэцэрлэгт хvрээлэн юм. Тvн лєє ван тохойн Тиан хvv нэрэмжит эртний сvм Хаяг: Шянган арлын Тvн лєє ван тохойн зvvн талд Тиан хєv миао замын ойролцоо байрлаж байгаа энэ сvмийг Чин улсын Тэнгэр тэтгэгч хааны vед байгуулсан байна. Бугын хvзvv Хаяг: Шин жиегийн баруун хойд хошуунд байрладаг энэ газар бол жигvvртэн шувууны байгалийн дархан цаажтай нутаг юм. Хуан да шиан сvм Хаяг: Жиv лvнгийн Хуан да шиан лvн шиан гудамжинд байрлаж байгаа энэ сvм бол Шянгангийн сvжигтэн мєргєлчин хамгийн олон байдаг гурван том сvмийн нэг юм. Лєє маа жєv Хаяг: Шин жиегийн баруун хойд биед, эх хуурайг наалдан байрлаж байгаа энэ Лєє маа жєvгийн уулын оройд гарвал, эх хуурайн дотор газрын єнгє vзэмжийг холоос тодхон сайхан харж болох юм. Жи гvv цvн тосгон Хаяг: Шянган аралд байрладаг энэ тосгон бол тэнгисийн цэцэрлэгт хvрээлэнгийн нэг хэсэг нь юм. Нийт арван мянган ам дєрвєлжин метр талбайтай. Жин тианы Жи чин хvрээлэн Хаяг: Шин жиегийн тєв хэсэгт байрлаж байна. Энэ бол тэр чигээрээ ємнєд нутгийн онцлогтой айл тосгон юм. Ли юй мэн хаалга Хаяг: Жиv лvнгийн зvvн дvvргэд байрлаж байна. Хорь шахам жилийн хєгжлєєр шинэ мандсан аялал жуулчлалын район болсон байна. |
=================================================================================================================================== |