Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

 
Ляо нин муж
===============================================================================================
 
 
Мєнгєн голын завь
Бэнь сигийн Шvй дvн агуйны vзэмжит район

Бэнь сигийн Шvй дvн агуй нь Ляо нин мужийн зvvн хэсгийн Бэнь сигийн Манж vндэстний єєртєє засах сяний нутагдах Тай цзы хэ голын хєвєєний хєхємдєг номин уулсын дунд байрилж байдаг билээ.

  Уламжлал яриагаар бол Бэнь сигийн Шvй дvн агуй нь олон сахиулсны цуглаан хийдэг газар байжээ. Дээр vед нэг шар луу гол мєрнийг засахдаа тэнгрийн заяг ёсыг зvрцэж хурмастаа тэнгэрийг
 
 
уурлуулсан байжээ. Тэгээд тэр шар луу хурмастаа тэнгрээс айн зугтаж, энэ Шvй дvн агуйд шургаж орсонд урт хємсєгтєй Ли овогтой сахиулсан тvvнийг бариж аваад, эрхээрээ боож тавьсан гэнэ. Тvvнээс хойш, бараан vvл бvрхэж, манан будан татсан єдєр болох бvр чих тавин чагнавал тvн тан, хангир чангир, пи па хэмээн бялар бисгvvр, харанга хэнгэргэний айзам цохилогтой дуу гарч, vнэхээр арш сахиулсадын хурал цуглаа болж, ямар нэгэн юумыг дарж шийтгэх ёслол номлол хийж байгаа юм шиг санагдуулдаг болсон ажээ. Тэнгэр цэлэмсэн тунгалаг сайхан єдєр, зєєлєн халхи сэвэлзэхд агуйнаас арш сахиулсадын ая хєгжим сонстохгvй боловч, агуйны амсраар манан бадан татаж, агуй дотроос ад чvтгэр булталзаж, vvл манан vлээгээд байгаа ч юм шиг бvрэг бараг харагддаг юм гэнэ. Тухайн газрын хvмvvс арш сахиулсан, ад чvтгэрээс нь айн сvрдэх тул энд чухам юу байдгийг орж vзсэн зоригтон гарсангvй бєгєєд ойрхон очиж єнгєрсєн хэн нэг нь боловч бурхан сахиулснаас аврал эрж, холоос даатгаж мєрєгсєн тєдий байлаа. Ийм болохоор Шvй дvн агуйн тухай домог vлгэр улмаас улам бvр их рид шидийн єнгє аястай болсон байлаа. Тэгэж явсаар байж, єнгрєгч зууны тавиад оны vеэр сай энэ агуйны нууцыг задалжээ.
  Энэ Шvй дvн агуйны єндєр сvрлэг уудам єргєн номон хэлбэртэй амсар нь яг л эх байгаалаас тєрvvлсэн ёслолын хаалага гэмээр ажээ. Агуйны амсрын дээд тал буюу энэ том уулны гал магнай нь авраг хутгаар цавчиж тэшилсэн юм шиг асга халил хад байж, агуйны амсраар орж очихд хvлээн авах тэнхим буюу зочны єрєє гэмээр хориод метр єндєр таазтай, хориод метр єргєн, тавиад метр урт єргєн чєлєє байдаг юм. Хvн тєрлєхтний дээдсийн нэг салбар нь энд аж тєрєн амьдарч байсан ажээ. Хvмvvсийн судлаж нотолсноор наад зах нь Ся, Шангийн vеэс эхлээд Ляо, Жинь хvртлэх он жилvvдэд бvр хvн тєрлєхтний дээдэс энэ агуйд оршин амьдарч байсан байлаа.
  Шvй дvн агуйг устай хуурай гэж хоёр хуваадаг юм. Агуйны амсраар ороод зvvн гар талаа дагаж явбал гурван зуун метр урт хуурай агуй байдаг. Энэ агуй дотор архайж бархайсан сонин хачин хад чулуу ихтэй бєгєєд овгор довгор энхэл дунхал байж, агуй дотроо бас давхар агуйтай, морой сорой, бvрэг харангуй байдаг юм. Мєн энэ агуй дотрох галвын худаг, Лууны цvнхээл, зуун алхамын нуур зэрэг нь их нэртэй юм.
  Нєгєє их тэнхим буюу зочид хvлээн авах тэнхимийн чиг ємнє талд байгаа нь бол даруй Шvй дvн буюу устай агуй болно. Энэ агуйны усны талбай нь мянга орчим хавтгай дєрвєлжин метр байж, урт гудмын эргийн далан болон гулдан гvрийн налуу хажуу дээр зугаалагд зориулсан дал гаруй онгоц зогсож багтах юм байна. Гарамын булан хэмээх газраас онгоцонд суугаад Шvй дvн хэмээх энэ агуйны vзэмж байдлыг нvд дvvрэн сонирхож болох юм.
  Агуй дотроо єргєн уудам гvн хєвтєй, бас газар доогуур урсгалтай, таван мянга найман зуун метр урт голтой. Бvх агуйд нийдэм нэвтэрдэг моролзон урсах энэ голыг хvмvvс ес тахирлсан мєнгєн гол гэдэг юм байна. Єнєє vvний хоёр мянга найман зуун метрийг нь нээлттэй болгоод байна. Энэ нээлттэй хэсэг нь гурван хавцал, долоон ордон, есэн нуглаа хэмээн хуваагдаж, vзэмж байдал нь єєр єєр байдаг юм.
  Усан онгоцонд сууж, урсгал сvрэн явсаар эхний нэг нуглааг єнгрєхд агуйны амсраар тоссан гэгээ харагдхаа болиж, нууц далдын ертэнцэд орох шиг болдог. Тэрнээс цааш аялахд, зам дагууд бадам лянхуан хавцал, хоёр аршын ордон, хос сэлмийн жалга, хааны хаш ордон гэх зэргийн тэнгрээс зохиож, газраас урагсан содон vзэмжvvд байдаг билээ.
 
 
  Бэнь сигийн Шvй дvнд “ Гvн тунгалаг нэлгэр их ” хэмээх нэртэй том нууртай бєгєєд “ сонин цэцэг гайхалтай чулуу ” хэмээх хєхєн хадтай билээ. Энэ гайхамшгийг vзэсэн харсан бvхэн дуун алдан шагширдаг байна.

“   Агуй дотрох мєнгєн гол

Зvvдэн дотрох тэнгэр байлаа.

Аршийн завь найган найгаж

Айлчин єєрєє сахиулсан байлаа.

Гоо vзэсгэлэнт Лижян мєрєн

Харьд мордсон охин юумсан.

Ляодvнгийн энэ хаалагны цаана

Харин ч vзэсгэлэнтэй нь байж амой ”гэж 

Гуань мэнь шань уулны улаан навч
 
 
их   яруу найрагч Хэ жин чжигийн бичсэнчлэн энэ агуй бол яруу найргийн агуулах байж, агуйны хоёр хана нь уран зургийн галреэ байгаа юм. Долгиолон урсах есєн нуглаатай мєнгєн гол нь Хятадын таван мянган жилийн тvvх соёлыг хvvрнэн єгvvлэж байгаа билээ. Хэн нэг нь хэрэв энэ Бэнь сигийн Шvй дvн агуйгаар нэг аялаж явах юм бол бас ч энэ насны азтай явдал болох нь дамжиггvй билээ. Хятадын тєрийн зєвлєлєєс 1994 онд Бэнь сигийн Шvй дvн агуйг улсын гол болох vзэмжит районы жагсаалтад хамруулсан юм. Энэ нь мєн ч Нэгдсэн vндэстний байгууллагын гэгээрэл боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын хариа байгууллага болох Олон улсын жуулчиллын агуйн нийгэмлэгд Хятадаас элсэн орсон анхны бvлэг нэгжvvдийн нэг байгаа юм.
 
 
===============================================================================================
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
===============================================================================================
----------Yндсэн нvvр>>>--------
 
Ань шань хотын Чянь шань уулны vзэмжит район>>>  Да ляны тэнгэсийн эрэг болон Лvй шvнь кєvгийн vзэмжит район>>>  Жинь ши таны vзэмжит район>>> Бэнь сигийн Шvй дvн агуйны vзэмжит район>>> Син чэнгийн тэнгисийн эргийн vзэмжит район>>>  
  Я лv жян мєрний vзэмжит район>>> Фэн хуан шань уулны vзэмжит район>>> Фэн гvє сы хийд>>> Мvгдний хааны ордон>>> Ляо нин мужийн музей>>>  
 
Люй шvний Япун Оросын шоронгын буурь>>>