Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

 
Ляо нин муж
===============================================================================================
 
 
Мvгдний хааны ордон

   Мvгдний хааны ордон нь Ляо нин мужийн Мvгдэн хотын хуучин хотын тєвд байрилдаг. Энэ бол Манж чин улсын эхний vеийн хааны ордон юм. Yvнийг хойт алтан улсын vеийн Тянь мингийн аравдугаар он буюу 1625 оноос эхлэн байгуулж, Манж чин улсын Чvн дэ буюу Дээд эрдэмт хааны тэргvvн он буюу 1636 онд vндсэнд нь байгуулж дуусгаад, Цянь лvн буюу Тэнгэр тэтгэгч хаан болон Цзя чин буюу Сайшаалт ерєєлт хааны vед єргєтгєн байгуулснаар нийт талбай нь жаран хоёр мянган хавтгай дєрвєлжин метр,

Да Жэн дянь харш
барилгын талбай нь арван таван мянган хавтгай дєрвєлжин метр болж,таван зуу гаруй таслага бvхий зуу гаруй барилгатай болсон тєдийгvй хааны ордныг дугуйлсан их хэрэмтэй болжээ.Энэ ордны гол замаа дагсан хэсэгт нь хааны ордон харшууд байрилдаг.Гурван хvрээнд багтаажбайгуулсан эдгээр ордон харшууд нь гол тэнхлэг шугмаа дагаж байршжээ.Ємнє хvрээнд нь Чvн дэ буюу Дээд эрдэмт хааны тєр засгийн ажил хэргээ шийддэг Чvн Жэн дянь харш тєв болж, тvvний

ємнє бед Да чин мэнь хаалага,зvvн баруун хоёр жигvvрт нь Фэй лvн гэ хэмээх нисэх лууны харш,Сян фэн гэ хэмээх дvvлэх гардын харш гэж бий.Энэ харшын ар талд дунд хvрээ байдаг.Дунд хvрээний зvvн бед Ши шань чжай хэмээх бичгийн гэр болон Ри хуа лєv асар байж,баруун бед нь Се чжvн чзай хэмээх бичгийн асар болон Ся чи лєv асар гэж бий. Баруун хойт хэсэгт нь дотор ордон байрилдаг.Тvvний ємнє талынх нь Фэн хуан лєv асар,арынх нь Чан нин гvн ордон байж,зvvн баруун талд нь тус бvр жигvvрийн ордон болон бусад бас дєрвєн ордон байдаг юм.Чvн цзэн дянь харшийн хоёр хажуугаар зvvн ордон баруун ордон хэмээх хоёр бvлэг барилга байдаг юм.Зvvн талынх нь ємнєєс хойшоо И хэ дянь харш, Цзе чжи гvн ордон,Жин дянь гэ харш гэж бий.Баруун талынхд нь Ди гуан дянь харш,Бао жи гvн ордон,Жи сы чжай хэмээх бичгийн асар,Чvн мє гэ харш зэрэг бий.Уг хааны ордны зvvн замаа дагсан хэсэгт нь Да Жэн дянь харш гол болдог бєгєєд бас vvнд хавсаргаж байгуулсан дєрвєлжин хэлбэртэй арван том тагт байдаг юм.Да Жэн дянь бол хаан эзэнтэн том ёслолууд хийдэг ба улс тєрийн хэргийг авч хэлэлцдэг газар юм.Том том дєрвєлжин тагтууд нь бол найман хошууны тэргvv нар болон Хун тайжийн ажлын газар

 
болно.Уг хааны ордны баруун замаа дагсан хэсэгт нь Вэнь сv гэ харш тєв болж, тvvнийхээ ємнє хойно талд бvр Си жvжигийн индэртэй байж, бас Жя инь тан тэнхим, Ян си чжай бичгийн асар зэрэг байдаг. Энэхvv Мvгдний хааны ордны ордон харшууд нь єндєр сvрлэг, нvсэр жавхаатай байж, уран сайхан хэ угалзтай нуруу тулгууртай, тансаг хээнцэр, гоо vзэсгэлэнтэй байдаг билээ. Энэ бол Бээжингийн хааны ордны дараал орж байгаа Хятадын єнєєгийн хамгийн бvрэн бvтэн хааны ордны барилга болно.
Фэн хуан лєv асар
 
 
  Мvгдний хааны ордны музей 1926 онд байгуулагдсан юм. Тухайн vе тvvнийг зvvн гурван мужийн музей гэж нэрлэж байжээ. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа, 1949 онд уг музейд Мvгдний хааны ордны анхны vзэсгэлэнг нээж, 1954 онд Мvгдний хааны ордны музейг байгуулж, 1986 онд уг музейны нэрийг Мvгдний хааны ордны музей хэмээн нотлон тогтоож билээ. Уг музейны vзэсгэлэнд Манж чин улсын эхний vеийн хааны ордонд эдлэж хэрэглэж байсан vзмэрийн зvйлэс гол болдог. Єнєє энд гучин мянга гаруй ширхэг vзмэрийн зvйл хадгалаж байна. Энэ дундаа нэгдvгээр зэргэллийн дурсгалт зvйл зуу гаруй ширхэг байж, хоёрдугаар зэргэллийнх нь мянга гаруй ширхэг байдаг юм. Єнєє vзэсгэлэнд тавьж vзvvлж байгаа хоёр мянга хоёр зуу гаруй ширхэг дурсгалт зvйлийн vзмэрийн дотор Манжчуудын євєг дээдэс Нурхаачийн эдлэж хэрэглэж байсан эрдэнийн сэлэм болон Шурхаачийн буураас олдсон ховор нандин дурсгалт зvйлэс зэрэг байгаа юм.
 
 
===============================================================================================
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
===============================================================================================
----------Yндсэн нvvр>>>--------
 
Ань шань хотын Чянь шань уулны vзэмжит район>>>  Да ляны тэнгэсийн эрэг болон Лvй шvнь кєvгийн vзэмжит район>>>  Жинь ши таны vзэмжит район>>> Бэнь сигийн Шvй дvн агуйны vзэмжит район>>> Син чэнгийн тэнгисийн эргийн vзэмжит район>>>  
  Я лv жян мєрний vзэмжит район>>> Фэн хуан шань уулны vзэмжит район>>> Фэн гvє сы хийд>>> Мvгдний хааны ордон>>> Ляо нин мужийн музей>>>  
 
Люй шvний Япун Оросын шоронгын буурь>>>