Мэдээ

Гадаадын худалдаачдын хөрөнгө оруулалтын хуулийн төслийг хянан хэлэлцэнэ

Синьхуа агентлагийн  мэдээ, XIII Сонгуулийн БХАТИХ-ын II чуулган 10-ны үдээс хойш бүгд хурал хийж,  гадаадын худалдаачдын хөрөнгө оруулалтын хуулийн төслийг хянан хэлэлцэнэ. Үдээс  хойш хэсгийн хурал хийж, уг хуулийн төслийг хянан хэлэлцэнэ.

Цар хүрээ, чансаа, шинэчлэлийг онцолж байна

Синьхуа агентлагийн мэдээ: 9-нд XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн бага хуралд Худалдааны яамны сайд Жүн Шань: Хятад улс энэ жил гадаад худалдаагаа хөгжүүлэхийн тулд цар хүрээг тогтвортой болгож, чанар чансааг дээшлүүлэн, хөдөлгөх хүчээ шинэчлэх зэрэг гурван талыг анхаарах болно гэжээ

Хятадын аж ахуйн нэгжүүд гадаадад хөгжихийг дэмжинэ

9-нд, ХЯ-ны дэд сайд Чянь Кэмин, XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн бага хуралд хандан: Сүүлийн жилүүдэд, зарим орон гадаадын хөрөнгө оруулалтын хяналтаа чангатгаж, Хятадын аж ахуйн нэгжүүд гадаадад хөгжихөд бэрхшээл учруулж байна. Хятадын аж ахуйн нэгжүүдийн олон мэдээллийг Худалдааны яам хүлээж авч, бүх талаар үнэлгээ хийж байна. Бид аливаа худалдааг ивээх үзлийг эсэргүүцдэг бөгөөд аюулгүйн арга барилыг урвуулан ашиглан, хэвийн хөрөнгө оруулалтад саад хийхийг сайшаахгүй. Харин холбогдох улс орнуудтай хамт хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын шударга, ил тод, таатай орчин бүрдүүлж өгч, дэлхийн нээлттэй эдийн засгийг хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцэж байна

Синьхуа агентлагийн мэдээ: 8-нд XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганаар Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн төслийг хэлэлцүүллээ

Төрийн удирдлагууд чуулганы хэлэлцүүлэгт оролцов

Синьхуа агентлагийн мэдээ: 8-нд, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Ван Хүнин, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Хань Жэн XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэсгийн хянан хэлэлцүүлэгт тус тус оролцжээ.

Хөдөө тосгон бол хүсэл мөрөөдлийн орон юм

Ши Жиньпин төлөөлөгчдөд хандан: Хятадын хөдөө тосгон бол бизнес эрхлэхэд таатай газар, хүсэл мөрөөдлийн орон юм гэжээ. 

Ши Жиньпин Хятадын эмэгтэйчүүдэд баяр хүргэв

Хятад улсын дарга Ши Жиньпин XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы Хэ Нань мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцохдоо урьдаар хоёр чуулганд оролцож буй эмэгтэй төлөөлөгчид гишүүд, ажилтнууд тэрчлэн Хятадын бүх эмэгтэйчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ. 

БХАТИХ-ын байнгын хорооны ажлын тайланг хянан хэлэлцэнэ

Синьхуа агентлагийн мэдээ, XIII Сонгуулийн БХАТИХ-ын II чуулган 9-ний үдээс өмнө бүгд хурал хийж, БХАТИХ-ын байнгын хорооны ажлын тайланг хянан хэлэлцэнэ. Үдээс хойш хэсгийн хурал хийж, уг тайланг үргэлжлэн хянан хэлэлцэнэ.

Хууль тогтоох ажлыг тайлагнав

8-нд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганд тайлан тавьж, өнгөрсөн нэг жилийн хууль тогтоох ажлаа дүгнэжээ. 

Дипломат бодлого, гадаад харилцааны асуудлаар сэтгүүлчийн асуултад хариулав

3-р сарын 8-нд Бээжин хотноо Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И хэвлэлийн бага хурал хийлгэж...

Хятад, Японы харилцаа сайжрах хандлагатай байна

3-р сарын 8-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ны сайд Ван И XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн бага хуралд: 2018 оноос Хятад, Японы харилцаа хэвийн голдрилдоо буцан орж, харилцаагаа сайжруулж хөгжүүлэх эерэг хандлагатай боллоо

Хөндий байвал боломжоо алдана

8-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Зарим хүн Хятад, Америкийг "хөндийрүүлэх"-ийг хүсэж байна. Энэ бол бодит байдалд нийцэхгүй

Хятад улс эрхээ эрс хамгаална, гэвч жанжлагч болохгүй

8-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И: Хятад улс бусдыг дарамталж шахаанд оруулдаг уламжлалгүй, улс орон хүчирхэг боллоо гээд бусдад дээрэнгүй хандах нь Хятад улсын сонголт биш. Хятад улс өөрийн эрх ашгаа мэдээжээр хамгаална

Хамтдаа зөвшилцөн, байгуулж, хуваалцах зарчмыг тууштай мөрдөнө

8-нд Бээжин хотноо Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И: Нэг бүс нэг замын хамтын ажиллагаанд, хамтдаа зөвшилцөн, хамтран байгуулж, хуваалцах зарчмыг тууштай мөрдөж, талуудад хамтын ажиллагааны сайхан боломж нээж өгсөн юм гэжээ.

Европыг гадаад харилцааныхаа чухал байранд тавина

Хятад улс Европыг гадаад харилцааныхаа чухал байранд тавьсаар байх бөгөөд Европын интегралчлалын үйл явц, эв нэгдэл, бие даасан хөгжлийг дэмжиж ажиллана

Зөвшилцөлд ахиц гарч байна


8-нд Бээжин хотноо Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И: Хятад ба АСЕАН-ы холбогдох орнууд хоорондын "Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагааны зарчим"-ын зөвшилцөлд тасралтгүй ахиц гарч, "төлөвлөгөө" маш тодорхой болсон. Хятадын тал 2021 оноос өмнө зарчмын зорилтоо биелүүлэх санаачилга дэвшүүлж, Хятадын талын үнэнч санаа, үүрэг хариуцлагыг нотлон харуулсан гэжээ.

Даяаршлын эринд багийн эв нэгдэл хэрэгтэй

8-нд Бээжин хотноо Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И...

Хамтран ажиллавал хоёулаа ашиг олно

ХОУР-гийн мэдээ: 3-р сарын 8-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ны сайд Ван И XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн бага хуралд: Хятад, Америк дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойгоор хоёр тал өнгөрснөө дүгнэж, ирээгүйгээ төлөвлөх ёстой

70 жилийн ойгоор харилцаагаа шинэ түвшинд хөгжүүлнэ

8-нд, XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган Медиа төвд хэвлэлийн бага хурлаа хийлээ. Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Хятад, Оросын харилцааны асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа: Хятад, Орос хоёр орны харилцаа ер бусын түүхэн замналыг туулж ирсэн юм. Хоёр орны харилцаа хүнд бэрх шалгуурыг давж байж улам боловсронгуй болсон төдийгүй зөв голдрилдоо орсон билээ. Хоёр орон улс төрийн талаар харилцан итгэлцэж, эдийн засгийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллаж, олон улсын үйл хэрэгт харилцан дэмжиж, өнөөгийн их гүрнүүдийн харилцааны үлгэр жишээ болсон нь хоёр ард түмэнд асар их үр шимээ өгсөн төдийгүй бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдалд чухал хувь нэмэр оруулсан юм гэжээ.

Хууль ёсны эрх ашгаа хамгаалахыг дэмжинэ

8-нд, Төрийн зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд Ван И Хуавэй компани АНУ-ын засгийн газартай зарга үүсгэсэн асуудлаар ...

HomePrev1234567...NextEndTotal 9 pages