Хятад улс оюуны өмчийн эрхэнд халдсан тохиолдолд торгууль ногдуулах тогтолцоо бүрдүүлж, тус салбар дахь олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, гадаад дотоодын аж ахуйн нэгжүүдийн техникийн хэвийн солилцоо, арилжааны харилцаа холбоог дэмжих замаар нээлттэй эдийн засгийн хөгжилд түлхэц өгнө
Ардын дээд шүүх, Ардын дээд прокурор өнөөдөр XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганд ажлын тайлангаа өргөн барьж, хянан хэлэлцүүлсэн бөгөөд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг хуулийн тэгш байдлаар хамгаалах ажил Дээд шүүх, Дээд прокурорын аль алиных нь ажлын тайлангийн анхаарал татсан асуудал байлаа.
XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган өнөөдрөөс Ардын дээд шүүхийн ажлын тайлан, Ардын дээд прокурорын ажлын тайланг хянан хэлэлцэж эхэлсэн бөгөөд улс орныхоо улс төрийн аюулгүй байдлыг хамгаалах ажил дээд шүүх, дээд прокурорын аль алиных нь ажлын тайлангийн анхаарал татсан асуудал байлаа.
Гуандүн, Хонконг, Макаогийн Их булангийн бүс Хятадын засгийн газрын хүч тавин бүтээн байгуулах нээлттэй эдийн засгийн шинэ загвар, олон улсад огт байгаагүй загвар юм.
11-нд Бээжинд Хятадын Экологи, байгаль орчны яамны сайд Ли Ганьже: Экологи, байгаль орчны яам бодлого хэрэгжүүлж, цэлмэг тэнгэртэй болгохын төлөө хичээн зүтгэнэ гэжээ.
8-нд Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн төслийг хэлэлцүүлэхээр XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганд өргөн барилаа. 9-нд Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн УТЗЗ-ийн БХХ-ны гишүүд бүлгийн хурал хийж тус төслийг авч хэлэлцэн, гадаадын хөрөнгө оруулалтын хууль боловсруулах нь улс орныг улам нээлттэй байлгахад ашигтай гэж үзсэн байна.
11-нд Бээжинд, Хятадын Шинжлэх ухаан, технологийн сайд Ван Зиган: Хятад улс дэд бүтцийн эрдэм шинжилгээ, судалгааны доголдлоо нөхөж, шинжлэх ухааны судалгаа, инновацын экологийг сайжруулж, шинэ хэлбэрийн орныг түргэвчлэн байгуулах шаардлагатай хэмээн онцолжээ.
Тань Яозүн хэлэхдээ: Энэ оны засгийн газрын ажлын тайланд, Хонконг, Макаод Нэг бүс нэг зам бүтээн байгуулалт, Гуандүн, Хонконг, Макаогийн Их булангийн бүсийн бүтээн байгуулалтын чухал боломж, давуу талаа сайтар ашиглаж, эх газартай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа бүх талаар гүнзгийрүүлэхийг дэмжих тухай дурдлаа. Энэ нь Хонконгийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон юм гэжээ.
Шэнь Чан-Юй хэлэхдээ: Хятад улс үргэлжлэн арга хэмжээ авч, оюуны өмчийн эрхийг хянаж шалгах чанар, үр ашгийг улам нэмэгдүүлнэ гэжээ.
Синьхуа агентлагийн мэдээ: 10-нд, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшү, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Ван Ян, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Ван Хүнин, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төвийн сахилга бат шалгах хорооны дарга Жао Лэжи нар XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы зарим төлөөлөгчдийн хэсгийн хэлэлцүүлэгт тус тус оролцлоо.
10-ны өдөр Ши Жиньпин Фүжянь мужийн БХАТИХ-ын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцох үедээ: Энэ жил БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. Усыг нь уувал эхийг нь бодоорой гэдэг үг байдаг, Чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулахад хувьсгалын хуучин баазыг орхигдуулж болохгүй.
10-ны өдөр Ши Жиньпин Фүжянь мужийн БХАТИХ-ын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцох үедээ: Тайваний хоолойн хоёр эргийн уялдаатай хөгжлийн шинэ замыг хайх ёстой. Тайваний хоолойн хоёр эргийн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг шулуухан болгож, дэд бүтцээр холбон, эрчим хүч эх баялгийг харилцан нэвтрүүлж, салбар хоорондын стандартыг харилцан нэвтрүүлж, Фүжянь мужийг Тайваний ахан дүүс болон бизнесмений эх газарт хүрэлцэн ирж хөгжих суурин болгон бүтээн байгуулахаар хичээн зүтгэх хэрэгтэй гэжээ.
10-ны өдөр Ши Жиньпин Фүжянь мужийн БХАТИХ-ын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцох үед: Инновац бүтээж, аж ахуйн нэгж эрхэлж, бүтээмжтэй ажиллахад сайн сайхан орчин бүрдүүлэн өгч, бүх нийгмийн инновац бүтээж, аж ахуйн нэгж эрхлэн, бүтээмжтэй ажиллах хөдөлгөх хүчийг чөлөөлөн дайчилж, дэлхийн өөрчлөлт шинэчлэлтийн нөхцөл байдал дахь Хятад улсын нөлөөлөх хүч, өрсөлдөх чадлыг улмаар нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ. Жижиг дунд аж ахуйн нэгж болон залууст хөгжлийн ашигтай боломжийг бүрдүүлж өгөх ёстой гэж тэрээр онцолсон байна.
Ши Жиньпин түүнийг сайшааж, аж ахуйн нэгж байгуулан ажиллах нь зөвхөн хэдэн мөнгөний төлөө асуудал биш, бодит эдийн засгийг эрхлэхэд “бодитой, нэгэн үзүүрт сэтгэлээр хийх ёстой, энэ бол үүрэг хариуцлага юм. ” гэжээ.
Энэ оны засгийн газрын ажлын тайланд: Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилтыг биелүүлэхийн тулд, ядуурлыг бууруулах ажлыг эрчтэй сайн хийж, ядуурлыг бууруулах зорилтыг товлосон хугацаандаа биелүүлэхийг баталгаажуулахыг онцолсон юм.
3-р сарын 9-нд УТЗЗ-ийн БХХ-ны гишүүн, Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих газрын корпорацын захирал Ли Жяньхун сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа: Өөрчлөлт хийж нээлттэй байлгасан 40 жилийн хугацаанд Хятадын эдийн засгийн хөгжлийн орчин, нөхцөл байдалд асар их өөрчлөлт гарч, урьдын хэрэгжүүлж байсан гадаад худалдааны гурван хууль нь шинэ эриний өөрчлөлт нээлтийн эрэлт хэрэгцээтэй нийцэхгүй боллоо. Ийм нөхцөл байдалд “БНХАУ-ын гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн төсөл”-ийг БХАТИХ-аар хэлэлцүүлэхээр дэвшүүлсэн нь улам нээлттэй байлгах Хятад улсын шийдвэр зориг, итгэл хүслийг харуулсан бөгөөд Хятад улсын засаглалын тогтолцоо, чадварыг улам орчин үеийн болгох юм гэжээ.
И Ган: Сүүлийн үе өндөрлөсөн Хятад, Америкийн өндөр зэрэглэлийн эдийн засаг, худалдааны VII зөвшилцлийн үеэр, хоёр тал валютын ханшны асуудлыг авч хэлэлцэсэн бөгөөд олон чухал асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн гэжээ.
8-нд XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн төвд хэвлэлийн хурал хийлгэж, Төрийн зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд Ван И “Хятад улсын дипломат бодлого ба гадаад харилцаа”-ны холбогдох асуудлаар гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Гадаадын мэргэжилтэн судлаачид Хятад улсын дипломат үзэл ойлголт ба гадаад харилцааны амжилтыг өндрөөр үнэлж, дэлхийн энх тайвныг хамгаалах, хүн төрөлхтний дэвшлийг ахиулахад Хятад улс нэн их шинэ хувь нэмэр оруулах болно гэж үзсэн байна.
Синьхуа агентлагийн мэдээ: 10-ны үүрээр Хятад улсын Шичаны хиймэл дагуул хөөргөх төвөөс Чанжэн-3 зөөгч пуужингаар “Жуншин 6C” хиймэл дагуулыг амжилттай хөөргөж сансарт гаргав.
Синьхуа агентлагийн мэдээ: 9-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшү, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төвийн сахилга бат байцаах хорооны дарга Жао Лэжи нар XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы зарим төлөөлөгчдийн хэсгийн хянан хэлэлцүүлэгт тус тус оролцов.