Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

Чvнчин хот
===============================================================================================
 

Ван сян тайн цутгалан

Си миань шан уулын алдарт vзэмжит район  

  Чvнчингийн Жиан жин хотын нутагт байрласан, 213,4 хавтгай дєрвєлжин км талбайтай Си миань шан уул бол уул, ус, ой шугуй, хvрхрээ цутгалангаар гол болгосон vзэмжит район юм. 1994 онд энэ нутгийг улсын хамгаалалттай гол vзэмжит район болгосон юм.

    Си миань шан уулын vзэмжит районы уур амьсгал урин дулаан, хур тундас ихтэй, євєлдєє дулаан, зундаа сэрvvхэн байдаг. Энэ нутгийн газрын давхарга нь хачин онцгой байдаг болохоор єндєр уул гvvн хавцал, хутгаар зvссэн шиг халил хад хааяагvй харагдаж, янз болгоны хэлбэр дvрстэй хэдэн зуун асгараа хvрхрээ хададын орой дээрээс ас доошоо цутгаж, зуун метр уналтын зєрєєтєй хvрхрээ гэхэд л найм байдаг болохоор,

хvмvvс энэ нутгийг хvрхрээт нутаг гэж нэрлэдэг байна. Энэ нутагт нуур бvрд гол горхи маш олон. Мянга таван зуу гаруй тєрлийн ургамал, хоёр зуу гаруй тєрлийн амьтантай энэ уулын балар эртний ой шугуй бол завсрын халуун бvсийн ургамлын эх баялагийн эрдэнийн сан юм. Энэ уулнаас бас аврага гvрвэлтэй хамт нэгэн vед ургаж байсан галав Эртний ургамал болох - амьд чулуужмал нэртэй, хос дэвvvрт ойм ургаж байгаа бєгєєд шинэ чулуун зэвсгийн сvvлч vеийн хадны зураг болох тvvх соёлын vзэмжийг олж авчээ.

     Си миань шан уулын Тєv доо хээ гол, Сиянь шvй тань харгиа -хун хай, Шvй кєv си хийд энэ гурван vзэмжийн чигий нь єнєє жуулчдад нээлттэй болгоод байна. Тєv доо хээ голын vзэмжит районд, хорин таван км сунан vргэлжилсэн vзэсгэлэнт сайхан Лvн тан хуу нууртай. Нуурын хойт хэсгийн баруун талын ханан хаданд мєрєєдєл чулуутай, нуурын дунд хэсгийн баруун эрэг дээр нь “мичин багш тэнгис сонирхож байгаа зэрэг хэд хэдэн vзэмжтэй. Шиянь шvй тан харгиа-Хун хай нуурын vзэмжит районд, асга єндєр оргил хадуудын дунд нуугдсан Хун хай нууртай. Жижиг Хун хай нуур нь том Хун хай нуурынхаа ар талд, нэлийн цэлгэрсэн номин ойн дунд байрлаж байна. Шvй кєv си хийдийн vзэмжит район нь хvрхрээн vзэмжээр голлож байгаа юм. Энд алдартай Шvй кєv си хvрхрээ асгаран бууж байгаа бєгєєд хvрхрээн баруун талд єндєр богино хоёр хvрхрээ зэрэгцэн цутгаж байгааг нь хvмvvс, “амраг хос хvрхрээ” гэж нэрлэж байна. Амраг хос хvрхрээгий баруун ємнє талын нэлгэр их ойн дунд Кvнзийн сургал, буддын шашин, бомбын шашныг уялдуулан, бомбын шашинаар гол болгосон мянган жилийн тэртээхь эртний бомбын сvм байрлаж байна. Энэ бомбын сvм нь хэдийгээр эвдэрч хуучирсан боловч, сvмийн хаалганы хоёр хазуу дахь урт хос уянга нь гvvн утгатай, тайлагдашгvй бэрх байдгаар нь “хvний ертєнцийн хамгаас хачин уянга “ гэж нэрлэж байна.

 
 
===============================================================================================
 
 
Бурхант жижиг тохой

Бурхант жижиг тохойг мєн эрдэнийн асар буюу Даа бао лєv тагт гэж нэрлэнэ. Мєн Сvн улсын vеийн алдартай хуушан Жоо Зи фэн урлан бvтээсэн юм. Одоо зургаан зуу гаруй ширхэг бурхны сийлмэл vлдэж байгаа бєгєєд чулуун агуйн дєрвєн хананд нь дvvрэн бурхны агуйтай. Сувраганд нь бурхан сахиусан сийлэн vлдээснээс гадна алтан ганзуурын гарчигийг дvvртэл сийлэн vлдээсэн байна.

 
 
===============================================================================================
 
 
Юань жиао дvн агуй буюу нойрсох агуй

Том бурхант тохойн ємнє талын хаданд байрладаг Юань жиао дvн агуй бол, том бурхант тохойн чулуун сийлмэлvvдийн доторхи содон бvтээлт агуй юм. Ханан дээр сийлсэн “Бао дин шан гэсэн гурван том vсэг нь Сvн улсын уран бичлэгийн эрдэмтэн єндєр настан Вэй Лиаогийн бичээс юм байна. Агуйн гол дунд нь тєлєв Тєвшин гурван том бурхан бvтээж, хоёр талд нь арван хоёр жижиг бурхныг vнэн хvн шиг эвлэг сайхан байрлуулсан байна. Ханын хоорондуур нь асар тагт, хvн амьтан, жигvvртэн шувуу, цэцэг навч, мод чулууны дvрийг сийлэн бvтээсэн нь амьдралын баялаг агуулгатай харагдана. Агуйн дээвэр дэхь булгийн ус нь нарийхан суваг шиг хувьлаар гадагш урсан гарч байна.

 
 
===============================================================================================
 
 

Мянга моторт аръяабал бурханы хєрєг

  Бао дин шан уулан дахь мянган моторт аръяабал бол бvх Хятадын чулуун агуйнуудад хосгvй аврага том, уран нарийлаг сийлэн бvтээсэн бурхан байгаа юм. Гарын алга болгонд нь нvдтэй, нийт мянга долоон нvдтэй энэ бурхныг наян найман хавтгай дєрвєлжин метр талбайтай хадан дээр сийлэн бvтээсэн байна. Лянхуа суудал дээр завьлан суусан аръяабал бурхан тэргvvндээ эрдэнийн титам тавьж, царайн тєлєв Нь тєв Ихэмсэг харагдана.Энэ аврага бурхан толгой дээрэх хоёр гартаа суумал бурхан єргєж, хоёр талын мянган мотор нь тогос шувуу жигvvрээ дэлгэсэн шиг дээшээ, зvvнш баруунш сунгаж, дугариг хэлбэртэй гvдгэр хадыг дvvртэл бvрхэсэн харагдана. Энэ бурхныг бvтээхдээ жигvvрээ дэлгэсэн тогос шувууны хэлбэрийг дууриалган зургаа сэтгэсэн болохоор эмх цэгцтэй, маш vзэсгэлэнтэй. Мотор болгонд нь билгийн нvдтэй бєгєєд адил бус номын хэрэгсэл атгаж байна. Мянган моторыг гайхалтай уран нарийлаг сийлэн бvтээсэн мєртєє янз янзаар дvр бvтээж, єчvvхэн ч давхардуулсангvй. Ийм аугаа том мєртєє сvрлэг vзэсгэлэнтэй мянга моторт аръяабал бурхан дэлхийд ховорхон юм.
 
===============================================================================================
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
===============================================================================================
 

Жин юнь шан уулын алдарт    vзэмжит    район>>>

Бэй шан уулын чулуун сийлмэл >>> Том бурхант тохой-Даа фєє вань >>> Мянга моторт аръяабал   бурханы хєрєг >>> Наншан уулын чулуун сийлмэл >>>
Си миань шан уулын алдарт vзэмжит район >>> Эрдэнийн суврага >>> Бурхант жижиг тохой >>> Ши мэн шан уулын чулуун сийлмэл >>> Вань сияний Тай бай цэцэрлэгт хvрээлэн>>>
Даа зvvгийн чулуун сийлмэл >>> Бао дин шан уулын чулуун сийлмэл >>> Юань жиао дvн агуй буюу нойрсох агуй>>> Ши жуань шан уулын чулуун сийлмэл >>> Хун яны хувьсгалын дурсгалын ордон >>>
Чєтгєрийн хот Фэн дvv  >>> Алтан бурхант уул-Жин фєє шань уулын алдарт vзэмжит район >>>      
===================================================================================================================================