иргэдийн
зан vйлийн соёл урлагийн эрдэнийн сан юм. Хятадын бурхан
сахиулсаны нутаг гэсэн алдартай.
Фэн
дvvгийн Мин шан уулыг эртнй vед Пин
дvv шан уул гэж нэрлэж байжээ. Бомбын
шашны далан хоёр агуйт буянт газрын
нэг мєн. Пин дvv нь эрт дээр vед
Би зигийн нийслэл байжээ. Энэ газар
нь Чин улс, Чv улсын эр чадлаа vзэлцэн,
эрэлхэг тэмцлийн ид сорьж байсан
чухал газар байсны дээр, Хатан гол,
Хєх мєрний урсгал дагуу хvн
ардын соёлын єлгий болж, Чин улсын
хvчирхэг ид хvч, Чv улсын уяруун тайван
ахуй амьдрал нь уялдан нэгдэж, Сь
чуань нутгийн шидэт газар болсон
юм. Вэй, Жин, Тан Сvн улсуудын vе болохоор
тєр улсын байдалд тvргэн хувьралт
гарч, мандан буурахын хирээр, Кvнзийн
сургалын охь содон, буддын шашны
сургал, бомбын шашны гол чємєг,
аршын ухаан санааг шингээн, харилцан
нvхвэрлэн нутаг ус нь мандсан юм.
Умард Сvн улсын том яруу найрагч
Сv Дvн пєє, Фэн дvvд аялан жуулчлаж
явахдаа, “алтан дэлхийд Пин дvvгийн
эртний Мин шан уул хамгаас vзэсгэлэн”
гэсэн шvлэг бичиж vлдээснээр энэ
уулыг Мин шан уул гэж нэрлэх болжээ.
Хань
улсын vеийн Ин Чан шэн, Ван Фан хоёр
Мин шан ууланд сууж бясалгал хийгээд
арш сахиулсан болсон гэсэн тухай
домог яриа байдгийн улмаар, Ин ван
буюу эрлэгийн хаан гэж энэ хоёр
хvнийг нэрлэж, vvний улмаар Мин шан
уулыг эрлэгийн хааны ордон буюу
чєтгєрийн хот гэж нэрлэх болсон
юм. Тан улсын их шvлэгч Ли Бай “алтан
дэлхийд идтэн баатрыг шоолбоос,
ариун сvнс чинь Фэн дvvгийн тамд унана”
гэж шvлэглэн бичсэнээр чєтгєрийн
хотын нэр нь хол ойрд алдаршин дуурссан
юм байна.
Мин Чин гvрний vеийн vлгэрийн бичигт
энэ чєтгєрийн хот Фэн дvvгийн
тухай єсгєєн дєсгєєнтєй
дvрслэн бичсэнээр, нэн ч хачин сонин
сэтгэгдэл тєрvvлэх болсон юм.
Чєтгєрийн хот Фэн дvvд, хvний
ертєнцийн хууль зvйн системийг
дууриалган, хатуу чанга зэрэг дэстэй,баривчлан
авах, дарж хорих, асууж шvvх, таслалт
хийх, сургаж єєрчлєх чадавхыг
нэгтгэсэн эрлэгийн ордон бvтээж,
амьд сэрvvн байхдаа ял нvгэл vйлдэгчийг
энд залхаан сургаж байхыг vзvvлж
байна. Эрлэгийн
элч гэдэг нь хэдийгээр домог яриан
дахь хий хоосон дvр хэдий ч, ял нvгэлтнийг
залхаан, сайн сайхан бvхнийг бадруулагч
нийгмийн сургал хvртээх чадавхь
нь хvмvvсийн сайшаал хvлээж байдаг.
Энэ
vзэмжит районд ой мод цэлгэрэн, уран
хийцтэй хээмсэг сайхан барилга
жигдэрч, єглєє эрт жvнгийн
дуун хvнгєнєн,
уул усыг дуурсуулж, єглєєний
наран мандаж, vдэшийн наран жаргах
vеэр єнгє vзэмж нь хvмvvсийн
сэтгэл согтууруулж, сvм хийд орд
харшид нь сахиулсаны хєргєєр
дvvрч, асар тагт нь улаа даган байрлаж,
нэрт хvмvvс эрдэмтэн мэргэд бир бэхийн
єнидийн дурсгалт бичээс бичин
vлдээж, чулуун хєшєє пайлуурт
мєнхийн ариун яруу найраг сийлэгдэн
харагдана.
Жил
болгоны билгийн уларлийн гуравдугаар
сарын гурваны єдєр, чєтгєрийн
хотын сvмийн хурал хурж, тэрэг унаа
хvн хар пиг дvvрдэг юм. Энэ сvмийн
хурлын vеэр “эрлэгийн хєвгvvн
бэр буулгах”, “хотын онуулаар эргvvлд
гарах”, “чєтгєрийн орны дуу
хєгжим” зэрэг сонирхолт сайхан
vзvvлгээ тоглолт хийж, vзэгч олноо
баясгадаг юм.
Чєтгєрийн
хот Фэн дvvгийн Мин шан уул нь єнє удаан тvvх,
євєрмєц соёлын агуулга, гайхамшигт домог
vлгэр, vзэсгэлэнт сайхан уул усны vзэмж,орлуулагдашгvй
vзэн сонирхож судлан шинжлэх vнэ цэнээрээ дорно дахьны соёлын
нарийн нууцхай утга агуулгыг харуулан,
|