|
|
Гирин
муж |
=============================================================================================== |
|
|
|
|
Жян
чэн хотын модны сагсрага
Модны сагсрага бол Гирин мужийн
євлийн vзэмжийн хамгийн онцлог
зvйл юм. Тэр нь Гvй линий уул ус, Хєх
мєрний гурван хавчил, Юнь наний
чулуун шугай зэрэгтэй эн зэрэгцэж,
Хятадын байгалийн дєрвєн их
гайхамшиг хэмээн олноо алдаршсан
юм. Євлийн єдрийн цас хаялсан
єглєє болгон |
|
|
сунгаар мєрний их далан дээрэх
мододын намаа салаан дээр зєєлєн
цас хурж, мєнгєєр бvрж,хашаар
чимсэн юм шиг цан хєєрєг болж,
далан дvvрэн альмын цэцэг дэлгэрсэн
мэт гоц сайхан vзэсгэлэнтэй болдог.
Энэ бол даруй гадаад дотоодгvй гайхамшиг
хэмээн алдаршсан Жян чэн хотын модны
сагсрага болно. Гирин мужийн сагсрага
бол онцын сайхан газар зvйн байрлалын
нєхцєл боломжоосоо бий болсон
байгаа юм. Фэн мань |
|
|
усан
цахилгаан эстаанцаас тавьсан усны
дулааны хэмжээ нь нэлээд єндєр
байдаг болохоор уг усан цахилгаан
эстаанцаас уруугаа тавин километрын
зайд мєс хєлддєггvй. Цаг агаар
хvйтэрж тэг хэмээс доош болохд мєрний
бvлээн ус ууршиж, уур савсдаг. Энэ бvлээн
уур нь vvр шєнєєр салхины сэвэлзээ
дагаж, далан дээрэх модны намаа салаанд
хvрч барилдаж хєлдєєд мєнгєн
цэцэгтэй хаш модод гэмээр үзэмж
бий болгож, хорвоо дэлхийн нэгэн гайхамшгийг
бvрдvvлдэг байна. Хvмvvс vvнийг нь хvйтэн
мєрний цасан уд хэмээн нэрэлсэн
ажээ. Жил болгоны арван хоёрдугаар
сарын дунд арав хоногоос дараа жилийнх
нь хоёрдугаар сарыг дуустлах vе бол
сагсрага сонирхох хамгийн сайхан
цаг болох ажээ. |
|
|
|
=============================================================================================== |
=============================================================================================== |
|
|