|
|
Гирин
муж |
=============================================================================================== |
|
|
Гирин
мужийн музей
Гирин
мужийн музей бол тvvх соёл урлагийн
ерєнхийлсєн чанартай музей
юм. Энэ музей Чан чvнь хотын Гуан фv
тойргийн хойт гудамжинд байрладаг.
Долоон мянга гаруй хавтгай дєрвєлжин
метр талбайтай энэ музей нь хуурмаг
Манж улсын хааны ордны Тvн дэ дянь
харшийн буурь болон цэцэрлэгт хvрээлэнд
байрласан болохоор Гирин мужийн
тvvх соёлын чухал байгууллага нэгжид
хамрагдаад байна.
|
|
|
|
|
Гирин
мужийн музейн vзэсгэлэнгийн талбай
нь хоёр мянга гаруй хавтгай дєрвєлжин
метр байдаг. Энэ музейд “Гирин
мужийн тvvх соёлын дурсгалт зvйлсын
vзэсгэлэн” болон бусад тусгай сэдвээр
зохион байгуулсан уран бvтээлийн
vзэсгэлэн гол болдог байна. Yvний
дотрох “Гирин мужийн тvvх соёлын
дурсгалт зvйлсийн vзэсгэлэн”-д
хуучин чулуун зэвсгийн vеэс эхлvvлэн,
Мин улсын, Манж Чин улсын гэх мэтчилэн
єєр єєр тvvхэн цаг vед
Гирин мужийн vндэстэнvvдийн ард
тvмний бvтээсэн эдийн соёл болон
оюуны соёлыг нэлээд системтэй
дэлгэн харуулж байгаа юм. Уран
бvтээлийн vзэсгэлэнд голдуу уг
музейн тvvхнээс хадгалагдаж ирсэн
бичиг зургийн охь шилдэг зvйлсийг
дэлгэн vзvvлж байна. Жишээлбэл: Мин
улс, Манж Чин улсын vеийн бичиг
зургийн vзэсгэлэн, Чжан да чяний
уран зургийн vзэсгэлэн, Чи бай шигийн
уран зургийн vзэсгэлэн гэх зэрэг
бий. |
Гирин
мужийн музейд тавин мянга гаруй
ширхэг дурсгалт зvйл хадгалаж байгаагын
дотор бичиг зургийн зvйл арван
мянга гаруй ширхэг байна. Археологийн
олдворд тавьж vзvvлэж байгаа байлдаант
улсын vеийн хvрэл сэлэм, Гао цзюй
лигийн шижир алтаар цутгасан морины
эдлэл хэрэгслvvд, Бє хай улсын
алтан бvс, Ляо улсын vеийн жижигхэн
чулуун суварга, алтан улсын vеийн
хvрэн аяга зэрэг нь бvр туйлын ховор
нандин зvйл байгаа юм. Энэ музейд
хадгалаж байгаа эрт дээр vеийн
бичиг зургийн уран бvтээлvvд дотор
бас Манж Чин улсын vеийн хааны ордонд
хадгалаж байсан умард сvн улсын
vеийн утга зохиолч Сv шигийн “Дvн
тин хv нуурын хаврын vзэмжнээс уулны
нарсыг магтмуу” гэх зэрэг хоёр
ширхэг уран зураг, алтан улсын
vеийн Чжан юйгийн “ Вэнь цзигийн
Хань улсд хариалагдсан нь” хэмээх
уран зураг, Юань улсын vеийн Хэ
чэнгийн “Нутагтаа буцсан нь” хэмээх
уран зураг, Чжан вэйгийн “есєн
магтуу” хэмээх уран зураг, Мин
улсын vеийн Дvн ци чангийн “Чжєv
цзинь тангийн зураглал болон тvvний
тухай тэмдэглэл” зэрэг ховор нандин
зvйлэс байгаа юм. Эдгээр нь Хятадын
уран зураг болон уран бичилгийн
салбард чухал байр суурь эзэлдэг
бєгєєд уран бvтээлийн эрдэнэсийн
сан дэх охи шилдэг |
|
|
|
|
|
зvйлvvд
байгаа юм. |
Yvнээс гадна уг музейд бас Шан Чжєvгийн
vеийн хvрэл эдлэл, эрт дээр vеийн
хаш эдлэл, палантай сав хэрэгсэл,
шаазангийн зvйл, нэхмэл хатгамал
эдлэл, модон сийлмэл зэрэг vе дамжин
уламжлагдаж ирсэн тvvх соёлын дурсгалт
зvйлс болон уран бvтээлvvд байгаа
юм. Уг музейгээс “Гирин мужийн
музейн ерєнхий тойм”, “Гирин
мужийн орон нутгийн тvvхийн цуврал
бичиг”, “Гирин мужийн музейн тvvвэр
зохиолууд”, “Мин улс, Манж Чин улсын
vеийн бичиг зургийн тvvвэр бvтээлvvд”
зэрэг олон номыг хэвлэлд бэлтгэж
уншигчидтай золгуулсан байгаа
юм. |
|
|
|