|
Дvн
гєvгийн эртний бунхад
Дvн гєvгийн эртний бунхад Гирин
мужийн Цзи ань хотын Дvн гєvгийн
ойролцоо байдаг юм. Энэ бол манай тооллын
хоёрдугаар зууны сvvлчээс долдугаар
зууны эх хvртлэх vеийн Гао цзюй лигийн
хааны угсааны болон ноёд язгууртадын
бунхны газар юм. Эртний эдгээр бунхадыг
чулуун бунхан, шороон бунхан гэж хуваадаг
юм. Чулуун бунхад нь нэлээд дээр vеийнх
байж, энэ дундаа хааны бунхан, жанжны
бунхан, єнє мєнхийн бунхан
зэрэг нь цар хэмжээгээр нэлээд их
байдаг. Шороон бунхадыг бvгдийг дотор
нь чулуу жийргэлэн бэхлэж, дээрээс
нь шороо овоолж байгуулжээ. Ноёд язгууртадын
бунхад нь дотор талын ханандаа бvр
хананы зурагтай. Нэлээд дээр vеийн
бунхадын хананы зургийн зонхилох
нь уг бунханд оршуулсан хvний амьд
сэрvvн байх vеийн амьдрал ахуй, vйл ажиллага
болон одон орны байрлалын зураг байдаг.
Тvvнээс орой шиг vеийнх нь бол дєрвєн
сахиулсаны хєргєєр гол болгосон
тод сайхан єнгє будагтай бєгєєд
зургийн зохион тєлєвлєлт
нь уялдаа авцалдаатай байдаг. Эдгээр
бунхны дотор Тай ван лин буюу хааны
бунхны цар хэмжээ хамгийн их байдаг.
Энэ нь Гао цзюй лигийн арав есдvгээр
vеийн Юн лэ тай ван хаан Дань дэгийн
бунхан ажээ. Бунхны суурийн талын
урт нь жаран зургаан метр байж, єнєєгийн
байгаа буурийн єндєр нь арван
дєрєв арваны найман метр байна.
Энэ бунхны оройгоос “Тай ван хааны
маань бунхан уул шиг амгалан, хайрхан
шиг бат байх болтугай” гэсэн бичээстэй
тоосго олдсон байлаа. Уг бунхны ємнє
талд Тай ван хааны магтуу хэмээх бичээстэй
хєшєє байдаг юм. Yvнийг бас
улс орноо хєгжєєн мандуулсан
хааны хєшєє ч гэдэг байна.
Энэ бол Гао цзюй лигийн хорьдугаар
vеийн хаан Чан шєv буюу урт наст
хэмээх хаан єєрийн ємнєх
vеийн хааныг дурсгаж байгуулсан хєшєє
юм. Хєшєєний бичигт Гао цзюй
лигийнхний улс байгуулсан тухай vлгэр
домог байгаа бєгєєд Юн лэ
тай ван хааны бичиг цэргийн эрдэм
ухааныг тэмдэглэсэн ба Хятад, Япон,
Солонгосын хэлхээ холбоотой байсан
байдлыг ч тэмдэглэжээ. Жанжны бунхан
гэдэг нь бол Гао цзюй лигийн хорьдугаар
vеийн |
|