Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

Щааньси муж
===============================================================================================
 
Жао лин бунхан
  Жао лин бунхан Ши ан хотоос барун хойш далан км зайтай ууланд байрладаг юм. Энэ Жао лин бунхан бол Тан улсын Тайзvн хаан Ли Ши миний бунхан. Ли Ши мин бол Тан улсын хаант тєрийг тогтоосон хаан юм. Жао лин бунхныг Жэн Гуаны аравдугаар он (манай тооллын 636 - р онд ) эхлэн байгуулаад, Ли ШИ минийг оршуулах vед, єєрєєр хэлбэл, Жэн Гуаны хорин гуравдугаар он (манай тооллын 649 онд ) сая байгуулж дуусчээ. Энэ бунхан бол Тан улсын арван найман бунхны доторхи хамгаас тєлєєлєх чанартай бунхан болох юм. Хоёр зуун хавтгай дєрвєлжин км талбайтай энэ бунхны хvрээлэн дотор, дагуулан оршуулсан бунхан хоёр зуу гаруй байна. Одоо нэгэнт зуун жаран долоог нь тодруулаад байна. Ли Ши миний бунхан нь хамаг єндєр газарт байрлаж, хааны тєрєл садан, гуравдугаар зэргээс дээш бичиг цэргийн тvшмэдийн бунхныг гол бунхны ємнє талд байрлуулж байна. Дагуулан оршуулсан эдгээр бунхны дотор баруун хойтын vндэстний цєєнхийн жанжин тvшмэдийн бунхан байгаа аж. Жао лин бунхан бол манай орны хамгийн олон хамт оршуулсан бунхантай хааны бунхан юм. Холбогдох бичиг материалд тэмдгэлснээс vзвэл, Жао лин бунхныг хад чулууг нvхлэн байгуулсан юм байна. Хоёр зуу тавин метр нvхэн замаар дамжиж, хойно ємнє таван давхар чулуун vvдээр єнгрєн байж сая бунхны гол єрєєнд хvрэх юм. Бунхны гол єрєєний зvvн баруун хоёр талд нь чихэн гэртэй, хад чулууг маш олон нvхлэн байж, хамт оршуулсан эд эрдэнэсийг нь тавьсан юм байна. Уулын байц нь асга єндєр, явж суухад дєхємгvй болохоор бунхны хаалганд хvртэл тусгайлан хєєргєн зам засчээ. Энэ бvгдээс нь Жао лин бунхны тансаг баялаг тавьлага эдтэй, барилгын ажил нь маш бэрх хатуу нєхцєлд биелэгдсэнийг vзэн гарч болох юм.
 
 
  Жао лин бунхны газар дээрэх барилгын буурууд нь Лин шан уулын эргэн тойрноор тархан байрлаж байна. Лин шан уулын ас ємнє талд Жv чvэ мэн хаалга болон єргєлтийн дуган байрлаж байна. Баруун ємнє талд нь доод албаны хvмvvсийн орд - Шиа гуан ордон, хойт талд нь тахилгын тавцан болон С ма мэн хаалга байрлаж, халгаар дотогш орвол, Жэн гуаны он жилvvд дэхь арван дєрвєн vндэстний цєнхийн жанжин тvшмэд нарын чулуун хєшєєг байрлуулжээ.
Чжао лин бунхан
 
 
  Дотоод гадаадад алдаршсан Жао лин бунхны зургаан агтын гvдгэр сийлмэлийг vvднийхэн хоёр талд байрлуулсан байна. Одоо энэ зуурган агтын сийлмэлийг Ши ан хотын чулуун сийлмэлийн урлагийн музейд аваачаад дэлгэн vзvvлж байна. 1964 оноос эхлэн арав Гаруй том бунхан малтан гаргасны дотор бунхны хєшєє дєч гаруй, бунханы намтар арван зургаа байна. Бунханы намтар сийлсэн хєшєєнєєс харахад, бvр л Тан улсын эхний vеийн ван ноёд, гvнж хатан болон алдарт ноёд тvшмдийн бунхан болох нь тодлогдож, цєєн бус бунхны ємнє нь чулуугаар цавчин бvтээсэн хvн, бар, хонь зэрэг амьтантай. 1979 онд Жао лин бунханы музей байгуулаад гадаадад нээлттэй болгосон юм.
 
 
 
===============================================================================================
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
===============================================================================================
  Чин ши хуаны бунхан болон цэрэг морьны жагсаалын нvх>>> Хуа шан уулын алдарт vзэмжит район>>> Лин тvнгийн Ли шан уулын vзэмжит район>>> Хуа чин чи нуур>>> Бао жи хотын Тиан тай шан уулын vзэмжит район>>>  
  Ши ан хотын хєшєєнvvд>>> Даа ян та суврага - Шиао ян та суврага>>> Ши аны Бан пєєгийн хуучин буурь>>> Ёо жvvгийн ваар шаазан шаатаадаг ёогын хуучин буурь>>> Шуан Юань хуан ди хааны бунхан>>>  
  Мао лин бунхан>>> Жао лин бунхан>>> Чиан лин бунхан>>> Оточ бурханы уул-Ёо ван шан уулын чулуун сийлмэл>>> Шанш мужын тvvхийн музей>>>  
  Ян аны хувьсгалын дурсгалын ордон>>>