|
|
Сы чуань
муж |
=============================================================================================== |
|
|
Олон
сайхан нууртай, онцгой vзэмжит хvрхрээтэй
Шvv жэн залга
Жиv
жай гуугийн гол гуу залга болсон, бараг
арван дєрвєн км урт Шvv зэнь залгийг
хvмvvс Жиv жай гуугийн хураангуй дvр
нь гэж нэрлэж байдаг.
Зохиомол урлан бvтээсэн
vзэмж гэж нэрлэгдсэн пэнь жин тань
харгиа, зэгсэн далай – Лv
вэй
хай, Норлонгийн хvрхрээ |
|
|
|
|
зэрэг
vзэмжийн цэгтэй байдгаараа Жиv жай
гуун vзэмжит районы дотор хамгийн
олон нуур бvрдтэй, хамгийн олон хvрхрээ
уцтгалантай газар юм. |
|
|
Вє
лvнь хай нуур
Шvv зэнь залгийн Хєє хуа хай нуурын
давхарлан дэгтэрлэн цутгасан хvрхрээнvvдийн
доор талд, толь
шиv тунгалаг мэлтэлзэн байрласан нуурыг
Вє лvнь хай гэж нэрлэж байна. Нуурын
доторхи хувхай мод, хатсан євс ургамал
нь хэзээ ч ялзарч хєгжрєхгvй,
харин каласжин намаа салаа нь дахин
дэлгэгдэн онцын vзэсгэлэн бvрдvvлдэг.
Энэ нуурын ёроолд шар ногоон єнгєтєй
нvvрс хvчлийн калсын тунамал бодис
хатуураад усан доорхи
булгийн далан болсон нь яг л нуурын
ёроолд аврага том шар луу хэвтэж байгаа
шиг харагдаж, уулны жавар vлээхэд нисээд
босох гэж баймаар онцын vзэсгэлэнтэй. |
|
|
Шvv
зэнгийн хvрхрээ
Шvv зэнь жай тосгоны ойролцоо байрласан
энэхvv асар том хvрхрээ нь дєч гаруй
жижиг нуураас долоон мянган метр єргєн
дэлгэгдэн асгаж байгаа юм. Гуч гаруй
метр єргєн гол хvрхрээ нь хорь
гаруй метр уналтын зєрєєтєй
жаран долоон метр єндєр асга
хаднаас асгаран цутгахдаа салхи татуулан
хур буулгаж, агаар огторгуйд асгасан
сувд шиг усан давалган цайлзуулж,
цэнхэр манан татуулна. Хvрхрээ бууж
байгаа тэр уулны хад чулуунууд, том
хvрхрээг ариун цагаан усан багна шиг
салгаж, онцын vзэсгэлэн болгосон байлаа.
Уулны хормойд зогсоод дээш харж хvрхрээг
сонирхоход, асга хаднаас тоглон буугаа
аврага луу шиг, тэнгэр газрыг донсолтол
хvчтэй дуун хол ойрд дуурсана. |
|
|
Грисийн
далай буюу Ши ниv хай
Эрт урьд цагт Тєвдийн Гэсэр ван
грис хєлєглєн энэ нуурт ирээд,
энэ нутгийн vзэсгэлэн сайханд сэтгэл
нь татагдан, салан явах санаагvй болж,
грисээ унаад далайд орж лусын хаан
болсон гэдэг домог vлгэр байдгийн
учир энэ нуурыг грисийн далай буюу
Ши ниv хай гэж нэрлэсэн юм. Цэнхэрлэн
туналзсан єргєн их Ши ниv хай
нуурын усанд уул хад vvл манан ой модны
сvvдэр тусч, ёстой л “усан дотроо модтой,
модон дээгvvр устай ” гэдэг vгээр зvйрлэж
болох юм . |
|
|
Норлонгийн
хvрхрээ
Шvv зэнь залгийн хамаг захад байрлаж
байгаа Норлон хvрхрээ бол Жиv жай гуугийн
хамгаас єргєн, хамгаас том, бас
хамгаас vзэсгэлэнтэй сайхан хvрхрээ
юм. Гурван зуун метр єндрєєс
энэ хvрхрээ олон шатлан доош асгарч,
ємнє талынх нь ус нь ойлон цалгилан
хvрчигнэн бууж байхад, хойд талынх
нь ус нь харин тайван тєвшин, нам
дvлгээн мяралзан бууж байна. Энэ
хvрхрээ ягч сахлаг ойн дундуур доош
асгаж байгаа болохоор, ойн хvрхрээн
ховорхон vзэгдлийг бvрэлдvvлж байгаа
юм. Євлийн уларил болоход асгарсан
хvрхрээ царцан хєлдєж, хаш шиг
тунгалаг мєсєн сийлмэлтэй болор
ордон мэт харагдах нь гайхалтай. |
|
|
Толь
нуур
Ры зээ залгийн аманд байрладаг Толь
нуур нь толь шиг тунгалаг туналзан
мэлтэлзэж байдгаараа алдартай. Тав
Зургадугаар сар болохтой зэрэг ой
мод цэлгэрэн, євс бэлчээр зузаарч,
уулны цэцэг мяралзан дэлгэрч, тэргэл
сарны тунгалаг гэрэл нуурын усанд
тольдогдон маш vзэсгэлэнтэй байдаг
болохоор хvмvvс энэхvv vзэмжийг нь “хаш
далайд шигтгэсэн мєнгєн сувд”
гэж зvйрлэн магтаж байдаг. Намрын цаг
хvрч ирэхэд, хєх огторгуй, хєвєн
цагаан vvл, цаст уулын мєнгєн
хуягийн vзэсгэлэнт тєрх нуурын
усанд тольдогдож, жижиг завь сэлэн
нуурын дээгvvр аялахад зургийн ертєнцєд
орсон шиг санагдуулана. Хяруу бууснаас
хойш уул ус улаан хvрэн алтан шаргал
єнгєєр будагдан янзын єнгєтєй
мод навч болон галын сор шиг боловсорсон
єнгєтєй жимс,
хар ногоон єнгєтєй ойн дундуур
алаглан шигтгээрлэж, эдгээр бvх vзэмж
нуурын
усанд тольдогдон, салхины аяар намирах
нь ёстой сэтгэл согтууруулах юм. |
|
|