|
|
Сы чуань
муж |
=============================================================================================== |
|
|
Миан
янгийн Фv лэ шан уулын vзэмжит район
Фv лэ шан уулын vзэмжит район нь Сы чуань мужийн Миан ян хотын зvvн
дvvргээс хоёр км зайтай байрлаж байна. Эртний “Жиан мэн хаалгын
уулан хєхєрт зам- ао доогын” ємнє vзvvрт байрладаг энэ Фv лээ шан
уулыг нь зvvн уул гэж нэрлэж, мєн Чи шан гэж нэрлэж байлаа. “Фан шин
шэн лан” гэсэн номд: “Хан улсын |
|
|
|
|
Жиан аны арван зургадугаар оны євєл ( манай тооллын 212 он ) Жао ле
ван Сы чуаньд ирсэнд, И жєv тойргийн Хан лєv энэ ууланд угтан авч,
угтлагын дайллага хуримыг зуун хоног vргэлжлvvлэн, Сы чуань нутаг
хєгжин цэцэглэх болоосой гэж архи дарсанд ханаж, их баяр болжээ.
Ингээд Лю
Бэй сэтгэл догдлон, єнєєдєр их баярлала, ёстой баян газраа гэж
бахдан хэлсэн” гэж тэмдэглэж байна. Тэр цагаас эхлэн энэ уулыг баян
тансаг, баяр жаргал гэсэн утгаар Фv лээ шан уул гэж нэрлэх болсон
юм. |
|
|
Фv лээ шан уул нь vзэсгэлэн тунсаг,
хэв Намбаатай, Нам жим байдгаараа Миан ян тойргийн хамгийн
vзэсгэлэнт уул болж байна. Уулын дунд нь нарс майлас цэлгэрэн,гол
горхи горчигнэн, Фv рvн ши булаг уулыг ороон туналзаж, Тан, Сvн
улсын vеэс аваад аялал жуулчлалын алдарт район болсон юм. Тєр тєрийн
агуу их яруу найрагч алдарт хvмvvс тухайлбал, Дv Фvv, Жиан Ёо,
Лv юv, Тан Гэнь Гао ди, Ли диао юань, Сvн Тvн шэнь Хуан Ян пэй
зэрэг хvмvvс энд маш олон шvлэг найруулал бичиж vлдээсэн юм. |
|
Хань
улсын хааны хvрээлэн |
|
|
|
|
|
Фv лээ шан уулын vзэмжит районд, Хан улсын хааны цэцэрлэгт хvрээлэн-Хан
хуан юань, И жvvгийн цэцэрлэгт хvрээлэн, Миан жєvгийн хєшєєнvvд, Фv
лээ гээ тагт, Фv лээ юань цэцэрлэгт хvрээлэн, Фэй чэн хvй, Шуан дээ
нуур, Тао юань агуй, Лэн юань агуй, Тан Сvн улсын буддын шашны хадан
дээрэх гvдгэр сийлмэл хєргийн эртний буурь зэрэг арван том vзэмж
болон зуу шахам vзэмжийн чигээр бvрэлдсэн юм. Цэцэрлэгт хvрээн
дотроо жижиг хvрээтэй, алхам бvрд єнгє vзэмж нь солигдон, хааны
цэцэрлэгт хvрээлэнгийн тансаг сайхан єнгє vзэмжтэй тєдийгvй,
байгалийн уул усны єнгє vзэмжтэй.
|
|
|
Бvхийл vзэмжийн
район дотор, дуган, тагт, тинз, тайз, асар, гудамлиг, гvvр, хvрхрээ,
нуур бvрд одон мэчид шиг тархан байрлаж, дєрвєн улирлын цэцэг
навчнаас анхилам vнэр ханхлана. “Миан жєvгийн хєшєєнvvдэд” Сvн
улсаас нааших олон том нэрт хvмvvсийн бичээс уянга, хєшєєний
бичгvvдийг сийлэн vлдээж, мєн манай орны орчин vеийн уран бичмэлийн
болон зургийн том мастеруудын зураг, бичгvvдийг нийт таван зуу гаруй
ширхэг хєшєєн дээр сийлэн vлдээгээд
байна.Фv лээ тан тэнхимд vргэлж нэртэй нэртэй сайхан ши янгууны
тоглолт явагдаж байдаг. Нийт 53,3 метр єндєр
бєгєєд эртэн |
|
|
эдvvгээгийн тагт, суврага, асрын охь содонг нэгэн доор хамтруулсан
Фv лээ гээ харшыг алсаас харахад аугаа сvрлэг сэхvйнэ. Уг харшийн
дотор “гурван улсын vлгэрээр” гол агуулга болгосон зуун хорин хэсэг
гvдгэр сийлмэл тэрчлэн эрт эдvvгээгийн суут хvмvvсийн зураг уран
бичлэг, пайлуур зэргийг дэлгэн vзvvлж байна. єндєр уулан дээр нь
гарч алсыг бараалахад,уулыг тvшин байрласан Миан янгийн vзэмжит
районы зvvн талаар нь Тиан чи нуур туналзан, баруун талд нь Фv шvй
гол мяралзан, сэтгэлийг сэргээм онцын vзэсгэлэнтэй. |
|
|
|
|