|
|
Сы чуань
муж |
=============================================================================================== |
|
|
Э мэй шан уулын Лэ шаны том бурхан
Си чуань мужийн Лэ шан районд байрладаг Э мэй шан уул болон
Лэ шаны том бурхан энэ хоёр vзэмжит районыг 1982 онд тєрийн
зєвлєлєєс улсын гол хамгаалалтад хамруулсан анхны бvлэг
vзэмжит район болгож, 1997 онд НYБ - ын гэгээрэл боловсрол,
шинжлэх ухаань соёлын асуудал эрхэлсэн байгууллагаас энэ
хоёр vзэмжийг байгаль, соёлын євийн хувиар дэлхийн євийн
жагсаалтад оруулсан юм. |
Э мэй шан уул
- Лэ шан уулын том майдар бурхан бол дотоод гадаадад
алдартай жуулчлалын сайхан газар юм. Энэ бол маш их цар
хэмжээтэй, ауга сvрлэг, гоё vзэмжтэй, vзэмжийн давхарга нь
єндєр зэрэг онцлогоороо байгалийн vзэмж болон буддын шашны
|
|
|
|
|
|
соёлыг нэгэн цогц болгосон уул хайрхны хэлбэрт vзэмжит район
болох юм.
|
Тэгш талд
сvндэрлэн сэхvйсэн Э мэй шан уулын ноён оргил нь 3099 метр
єндєр, харьцангуй єндрийн зєрєє нь 2600 метр байж, гурван
мянга хоёр зуун тєрлийн дээд зэргийн ургамал, хоёр мянга
гурван зуу гаруй тєрлийн зэрлэг амьтантай. Хурц улаан цэцэг,
хаслис мод єнгє ялгаран дэлгэрч, цавхадуур мэлхий, багширмал
навчин эрбэхий, жижиг панд зэрэг дэлхийд ховорхон амьтад энэ
Э мэй шан ууланд орогнон амьдардаг бєгєєд хvн хараас айж
эмээхгvй, хойно ємнє чинь дэгдэн vсэрч тvйдэн тоглодог
самзан сvргvvд бол Э мэй шан уулын євєрмєц онцлогтой vзэмж
байгаа юм. |
Эмэй
шан ууланд алтан оройт Жинь дин оргил, зааны угаалгийн нуур - Ши
шиань чи нуур,Жиv лоо агуй, Хун чvнь пинь Чиан ин гээ тагт, вань
ниан си хийд, Бао гєє си хийд Фv хv си хийд зэрэг vзэмжит
газартай. Єєр єєрийнхєє євєрмєц онцлогтой байгалийн vзэмж гэвэл
нэн ч бvх Э мэй шан уулын газар болгонд тvгэж байна.
|
|
|
|
|
3077 метр єндєр
Жинь дин оргилд нь гарвал, ургах нарны vзэмжийг сонирхон, vvлэн
далайн тансаг vзэмжийг гайхан, бурхны гэрлийн ивээл хvртэн,
жаргах нарны гоёмсог байдлыг харж болох юм. Цэлмэг тунгалаг єдєр
Жин дин оргилын оройд гарч, зvvнш харвал, Минзиян мєрєн, Чин и
зиан мєрєн, Да дv хээ гол гурвын урсгал нийлэн ойлон
давалгаалсан сvр далайчит vзэмжээр нvдээ хузарлан, дахин баруунш
харахад, Гунгаа уул, Ва v шан уулын цаст оргил сэхvйн сvндэрлэж,
мєнгєн єнгєєр гялалзахыг сонирхож болох юм. |
|
|
Э мэй шан уулын элгэнд байрласан зааны угаалгын нуур - Ши сиянь чи,
Жиv лоо агуй, Хунь чvн пингийн уулархаг районы vзэмжийг асга єндєр
ханан хадатай, ёроолгvй гvvнэ агуй дvнтэй, цэцэг мод ягшран, гол
горхи горчигнон,
урсгал ус намирч, хvн амьтны сэтгэл сэргээж, ядарга тайлдаг сайхан
газар гэж дvрслэхэд буруудахгvй.
|
|
|
Намрын салхи
сэвэлзэн, нарийхан гол горхи туналзсан ийм л сайхан байгалийн
гоё vзэсгэлэнгээр чимэглэгдсэн Вань ниан си хийдийн барилгийн
хэв Загвар нь маш уран нарийлаг юм. Энэ хийдэд Гvндvсанбуу
бурхны хvрэл хєргийг тахиж байна. Жаран хоёр тонн хvнд, 7,85
метр єндєр энэ бурхан бол бvх Хятадын гол хамгаалж байгаа бичиг
дурсгалын зvйл юм. Энд асар тагт сvм хийд уул усны дунд жигдрээд
єнгє vзэмж нь этгээд гоёхон байдаг.
|
|
|
Уулны хормой дахь
Бао гєє си хийд, Фv хv си хийдийн дэргэдvvр тунгалаг горхи
туналзан урсаж, тоос шороогvй байдгаараа хvрсэн болгоны
сэтгэлийг баясгаж, зvрх жаргаана. Лэ шан уулны том майдар бурхан
нь Эмэй шан уултай зэрэгцэн байрлаж байна. Хоёр гараа євдєг
дээрээ тавьж тєвшин амгалан залран суугаа энэ том майдар бурхныг
Тан улсын vед оргил хадны асга халил энгэр дагуулан цавчин сийлж
бvтээсэн юм. Энэ том бурхан Лин юнь шан уулны баруун хананд,
гурван мєрнийг харан, эртний Зиа жvv хоттой Мин зиан мєрнєєр
алслан байрлаж байна. Энэ том чулуун бурхны бvх бие нь далан
нэгэн метр єндєр, толгой нь арван дєрєв Арваны долоон метр, бас
мянга гаруй ширхэг гижигтэй. Чих нь 6,72 метр урт, хамар нь 5,33
метр урт, нvд нь 3,3 мерт, дал мєр нь 24 метр єргєн, дунд хуруу
нь 8,3 метр урт, хєлийн ул нь 8,5 метр єргєн, 11 метр урт байна.
Энэ бурхны толгой дээр зуу гаруй хvн сууж багтах нь гайхалтай.
Лэ шаны энэ том бурхныг аугаа том мєртєє уран нарийлаг сийлэн
бvтээснээрээ манай орны зургаан том чулуун бурхны содон болж
байгаа юм. Хорвоо дэлхийн хамгийн том бурхан гэж нэрлэгдэж
байгаа энэ бурхан бол бас ч дэлхий дээр тоотой хэтхээн хамгийн
том чулуун сийлмэл бурхдын нэг байгаа юм. Лэ шан уулны том
бурхан нь уул, ус, сvм хийд, суврага зэрэгтэй хамт Си чуань
нутгийн дунд биеийн байгальтай зохицон сvрлэг сайхан vзэмжийг
бvрэлдvvлж байгаа юм.
|
|
|