Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

 
Сы чуань муж
===============================================================================================
Эртний сайхан Хуан лvн сь хийд
 

   Хуан лvн си хийд нь Мин шан уулын ноён оргил болох Сюе бао дин оргилын ар талд байрладагаар нь цаст уулын хийд гэж ч нэрлэдэг юм. Уламжлал домог ярианд Сиа улсын vеийн Да Юи гэсэн хvн vер усны гамшиг зовлонг арилгахаар гол мєрнийг засах их ажил хийж байхад нь шар луу тvvнд тус болж, их мєрєн дээгvvр онгоц салыг нь тvшиж, Да Юийг нааш цааш зєєж байсан гэж уламжлахаар нь хvмvvс энэ хийдэд шар лууг тахиж, тvvний хєшєєг босгож, хvн ардад тус болсон аврага лууны ач гавиаг тэмдэглэсэн гэж домог ярианд ярьдаг юм. Хуан лvн хийдийг Мин гvрний vед байгуулжээ. Арын сvм, дундахь сvм, урьд талын сvм гэж гурван сvмтэй. Арын сvм урьд сvм нь хоорондоо долоон мянган метр зайтай. єнєє ємнє талын сvм болон дундын сvм нь эвдэрч нураад тамтаг болж, арын сvм нь л бvтэн хэвээр байна. Эртний бор боровжуун мєртєє уран нарийлаг барьж байгуулсан энэ хийд бол гурван давхарлагт, олон саравчит, уулын хазуу дагуулан байгуулсан арван таван метр єндєр барилга юм. Ємнє хаалганых нь хоёр талд “салхин бороон хонхон дуу хослоод,хурмастын чимээг уламжлана. Уул ус цас мєсний єнгє харшаад, эх байгалийн vзэсгэлэнг гайхуулна”гэсэн хос уянга бичээстэй. Гол vvднийх нь тотгон дээр Хуан лvнгийн эртний сvм гэсэн vсгийг хєндлєн бичиж, баруун талд нь “агаар тэнгэрийн аршийн ордон”гэж, зvvн талд нь “уул ус нь онцын vзэсгэлэнтэй”гэж бичсэн бичээс єлгєжээ.

  Тухайн орон нутгийн Тєвд, Чиан vндэстний ард олон, Хуан лvн си хийдийг буддын шашны ариун дархан орон мєн гэж дээдлэн шvтэж байдаг юм. Энд жил болгон бас Хуан лvн хийдийн сvмийн хуралтай.
 
 
Хуан лvн хийдийн сvмийн хурал

  Жил болгоны билгийн уларлын 6-р сард Хуан лvн хийдийн сvмийн хурал болж, Тєвд, Чиан, Хотон, Хятад зэрэг vндэстний хvн ард дєрвєн зvг найман зовхисоос хvvхдээ дагуулан хєгшин настнаа тулан тvшиж, гоё сайхан хувцаслан унаа хєсгєєрєє Хєх-нуур, Гансуу зэрэг газраас энд цугладаг юм. Сvмийн хурлын vеэр гуу жалга дагуу майхан хєсгєєр дvvрч тvvдэг гал улалзан, эрэгтэй эмэгтэй хєгшин залуу гэсэнгvй дуу дуурын наргиан хєгжєєнєєр бялхаж, маш хєгжилтэй байдаг. Хуан лvнгийн сvмийн хурал нь бас ч тухайн орон нутгийн олон тvмний жилд нэг удаа болох бараа таваарын солилцлогийн єргєн наадам болох юм.

 
 
Хуан лvнгийн шаталзсан олон єнгєт нуур
Угтагч нуур
   Угтагч нуур нь Хуан лvн жалгийн урьд vзvvрт байрлаж байна. Энэ нуурыг мєн цэцэгт нуур гэж нэрлэж байна. Том жижиг олон янзын хэлбэр дvрстэй жижиг олон цонхиолоор бvрэлдсэн юм. Янз бvрийн хэлбэр дvрстэй том жижиг нуурууд сувдын хэлхээ шиг хэлхээрэн маш vзэсгэлэнтэй харагдах бєгєєд дєрвєн талаар нь номин цэлгэр ой мод хvрээлэн, уд улиас намиран зураг шиг vзэсгэлэнтэй. Зуны дэлгэр цагт алаг цэцэг мяралзан дэлгэрч, єнгє єнгийн vзэсгэлэн эрвээхий цэцэг даган эргэлдэж, жигvvртэн шувуу жиргэн донгодож, зочин гийчнээ халуун сэтгэлээр угтаж байгаа шиг санагдуулдагаар нь угдагч нуур - Инь бин хуу гэж нэрлэсэн юм.
 
 
Савтай цэцэг шиг Пэнь жин чи нуур
  Савтай цэцэг шиг vзэсгэлэн сайхан энэхvv нуур нь угтагч нуурын ар талд, єнгєт хэдэн цонхиолоор бvрэлдэн байрлаж байна. Усан цонхиол болгоных нь хана болон ёроол нь уурган шар єнгийн шохойн чулуут хайлшин хадаар бvрэлдэн тогтсон байна. Нуурын дунд нь тєрєл бvрийн эртний жижиг нарсан мод, уд мод, хурц улаан цэцэг зэрэг ургамал ургаж, мод цэцгийн навч нахиа нь нуурын усанд тольдогдоод сэтгэлийг сэргээн нvд жаргааж, яг л саванд ургуулсан цэцэг мод шиг vзэсгэлэнтэй.
 
 
 Єнгє булаалдсан vзэсгэлэнт нуур
  Зургаан зуун тавин найман жижиг цонхиолоор бvрэлдэж, усны эх сурвалж нэгтэй атлаа єнгє будаг нь адил бус байдаг болохоор єнгє булаалдсан vзэсгэлэнт нуур гэж нэрлэсэн юм. Єргєн их цар хэжээтэй, єнгє будаг нь тус тусдаа байдаг болохоор эдгээр нуур нь Хуан лvн жалгийн єнгєт нуурын дотор онцгой байдаг. єнгєт усан цонхиолын том жижиг нь адилгvй, янз хэлбэр нь тус тусдаа бєгєєд тунгалаг єдєрт хvрэн улаан цэнхэр ногоон єнгєєр туяарч, бороо хуртай vед нэн ч хачин гоё харагдана. єнгє булаалдсан vзэсгэлэн нуур ёстой л зураг шиг гоё.
 
 
Чулуун суврагат суурины далай нуур
  Хуан лvн жалгийн хойт vзvvрт, гурван талаараа уулаар хvрээлэгдсэн, єргєн жалгийн дунд энэ чулуун суврагат далай нуур байрлаж байна. Гол горхи дундуур нь урссан тэгшхэн єргєн жалгийн дунд, толь шиг тунгалаг, жижигхэн мєртєє адил бус єнгийн зуу гаруй усан цонхиол нэг нь нэгээ залган єндєр нам байрлаж, мэлтэлзсэн ус нь эргээсээ халин гарч, єнгєт толгио мяралзан, онцын vзэсгэлэнтэй харагдана. Эдгээр нуур цонхиолуудын дунд нэг чулуун багана байдаг нь суврага шиг болохоор энэ нуурыг чулуун баганат нуур гэж нэрлэсэн юм.
 
 
Улаан армийн дурсгалын хєшєєний хvрээлэн

Сvн пань сианаас арван таван км зайтай байрладаг улаан армийн дурсгалын хєшєєний хvрээлэнд амьд юм шиг уран нарийлаг сийлсэн олон хvний шуумал хєшєє болон алтан гэрэл цацруулсан хєшєє чулуунуудтай. Дурсгалын хєшєєг цаст уулны хормой дахь хєдєє талд босгож, орой дээр нь нэг гартаа амьд цэцэг атган, нєгєє гартаа буу атгасан улаан армийн дайчин байлдагчын хєргийг шуун сийлэж, урт замын аян дайны агуу их ялалтыг бэлэгдсэн байна. Хєшєєний бvх биеийг хольмог зэсээр бvтээж, гадуур нь алтаар шаран, нэгдvгээр, хоёрдугаар, дєрєвдvгээр энэ гурван гол хvчний арми, Японыг эсэргvvцэхээр умарш дайдаж, нугаршгvй эрс хатуу зориг санаатай байсныг бэлэгдэн гурвалжин босоо хэлбэртэй тохиожээ, Шуумал хєшєєнvvд нь ауга сvрлэг, сvр далайчтай. Энэ хєшєєг Си чуань мужийн ард тvмэн, Хятадын ажилчин тариачны улаан армийн хорин таван мянган газрын аян дайныг дурсгахын тєлєє байгуулсан юм.

  Хуан лvнгийн vзэмжит районаар жуулчлахад анхаарах зvйл: 1, Хуан лvнгийн vзэмжит районаар жуулчлахад хаанаас гарах цаг нь адилгvй болохоор нэг єдєр буюу хоёр єдєр жуулчлахаар тохируулалт хийж болох юм. Жуулчид хэрэв Чнэдvvгээс гарч, жуулчин компаныг тvшихгvйгээр єєрєє явбал, урьдаар Сvн панд хvрч, цаг тань хvрэлцээтэй буюу єєрєє сонирхолтой бол Сvн панаас мориор Хуан лvнд жуулчилж болох юм. 2, Хуан лvн нь Жиv жай гуугаас зуун хорин найман км зайтай байдаг болохоор Жиv жай гуу, Хуан лvнд хоёр гурван хоног жуулчилж болох юм. Энэ хоёр vзэмжит нутгийн хооронд автобус явж байна. 3, энэ нутгийн цаг агаарын хувьралт их, єглєє оройн халуун хvйтэн нь маш зєрєєтєй байдаг болохоор зун очсон ч зузаан хувцас авч явах хэрэгтэй. 4, Хуан лvн болон Жиv жай гуу нь далайн тvвшнээс гурав дєрвєн мянган метр єндєрт єргєгдсєн болохоор, єндєрлгийн сийрэг агаарт дасахгvй євдєж зовхоос хичээж, жуулчид маань холбогдох эм болон савтай хvчилдрэгч авч явах хэрэгтэй.
 
 
===============================================================================================
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
===============================================================================================
----------Yндсэн нvvр>>>--------
  Цзю жай гуу>>> Хуан лvнгийн алдарт vзэмжит район>>> Э мэй шан уулын Лэ шаны том бурхан>>> Чин чэн шан уул-дvv жиан мєрний усан хашлагийн vзэмжит район >>> Жиан мэн боомтын эртний гvvрт зам>>>  
  Гунгаа уулын алдарт vзэмжит район>>> Сы чуаньы ємнєд нутаг буюу Шvv наны хулсан шугуйн алдарт vзэмжит район>>> Ши лин давааны цаст уулын алдарт vзэмжит район>>> Си гvv ниан уулын алдарт vзэмжит район>>> Шин дvvгийн гавирт нуур буюу Гvй хvv нуур>>>  
  Чэндvvгийн Y хvv сvм>>> Дv Фvvгийн улалзан гэр>>> Миан янгийн Фv лэ шан уулын vзэмжит район>>> дєv чуан шан уул>>> Сы чуань мужийн музей>>>