Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

 
Сы чуань муж
===============================================================================================
 
 
Эр ван миао сvм

  Ли Бин болон тvvний хvv Эр Ланыг дурсгахын тєлєє Эрван миао сvмийг байгуулжээ. Энэ сvм дvv жиан яны Минжиан мєрний зvvн эргийн юй ли шан уулын хормойд байрлаж байна. Ли Бин эцэг хvv хоёрын будагт сийлмэл хєшєєг тус бvр том дуган болон арын дуганд нь тахиж, Сvмийн доторхи чулуун ханан дээр нь Ли Бин эцэг хєвгvvн хоёр болон тvvний хойч vеийн гол мєрний усыг эрхшээлдээ оруулсн сугал vгийг сийлсэн байна.

 
===============================================================================================
 
Чин чэн шан уул

Олон янзаар хувирсан галвир дvртэй Чин чэн шан уулын дундуур гол горхи туналзан урсч, євс мод ягч сахлаг ургасан байдгаар нь “хvний ертєнцийн буянт газар”, “хорвоо дэлхийн аршийн орон”, “Чин чэн уулын номин ертєнц гэсэн сайхан нэрдэлтэй.

 
 
  Сы чуань мужийн дvv жиан ян хотын баруун ємнє байгаа Чин чэн шан уул бол манай орны алдарт уул хайрханы vзэмжит нутаг юм. дєрвєн улиралд мєнх ногоон єнгєєр бялхаж, ой мод ягч сахлаг ургаад, эргэн тойрон хєхємдєг ногоон уул сарьдгаар хvрээлэгдсэн нь хотын хэрэм шиг байдаг болохоор Чин чэн шан буюу хєх хотот уул хэмээн нэрлэгдсэн юм. Ертєнцєд хосгvй нам гvм байгалийн vзэмжтэй, олон олон тvvх соёлын эртний vзэмжтэй байдгаараа дотоод гадаадад алдартай.
 
 
  Чин чэн шан уулын vзэмжийн районыг урьд уул, хойт уул гэж хуваана. Yзэсгэлэнт сайхан урьд ууланд нь эртний бичиг дурсгалын олон олон vзэмжтэй. Арын ууланд нь дархан нууцгай байгалийн гойд vзэмжтэй бадгаар тоост ертєнцєєс зайдсан балар эртний vзэсгэлэнт уул гэж алдаршижээ. Бомбын шашны сvм хийд голцуу урьд уулынх нь ягч сахлаг ой модных нь дунд байрлаж, хаяа ил харагдан, хаяа далд орж, нам гvм хачин гоёхон. Энэ урьд ууланд бас тєрєл бvрийн загвартай, янз янзаар байгуулсан тагт, гvvр, байшин, тинз зэрэг дєч гаруй барилгатай. Чин чэнгийн арын ууланд нь vзэсгэлэн сайхан байгалийн экологи, балар эртний гуу залгатайгаараа алдаршжээ. Энд Фэй чуан, Y лvн, Шэн шиан, Хун ян гэсэн маш гvvн номин цэлгэр бартаат дєрвєн гуу жалгатай. Энэ гуу жалга дотор нь байгаа ауга сvрлэг, хачин гайхалт тавь гаруй байгалийн vзэмж нь олон сайхан янзаар хувирсан, жуулчин тvмний сэтгэлийг гижигдсэн байгалийн зургийг бvрэлдvvлж байна. Тэдгээрийн дотроос тодруулбал, гурван луут болор агуй, тоорын цэцэгт хvрээлэнь дагинын сvм зэрэг болно.   
 
 
     Чин чэн шан уул бол Хятадын бомбын шашны соёлын vvсэн хєгжсєн газар юм.Энэ ууланд бомбын шашны хорь гаруй сvм хийдтэй.
 
===============================================================================================
 

Жиан фv гvн орд 

 Чин чэн шан уулын хормойд Жан рэн фэн оргилын доор талд Жиан фv гvн орд байрлаж байна. Энэ ордыг Тан улсын vед байгуулжээ. Энэ ордны ємнє талаар нь гол горхи туналзан урсаж, эргэн тойрноор нь ой мод цэлгэрч хачин сайхан харагданав.Энэ ордны гурван дуган хоёр хvрээ нь л vлдэж байна. Хvрээн дотроо цэцэг мод, зохиомол уул болон ханын зураг, тулгуурын хос уянга зэрэг бичиг дурсгалын зvйл байгаагийн дотор тулгуурын хос уянга нь нийт гурван зуун ерэн дєрвєн vсэгтэй. Ордны баруун талд нь Мин гvрний Чин фv вангийн хатны нvvр царайгаа гоёж засахад зориулсан тайз зэрэг эртний зvйлийг тавьж байна. Жиан фv гvн ордон нь Чин чэн шан уулын будагт пайлуур асар, тэрчлэн асар тагт жигдэрсэн жуулчдын гудамлигтай нэгэн цогц болж, ууланд орох гол vvдний vзэмжит район болсон байна.

 
===============================================================================================
 
Зурагт тагт
     Жиан фv гvн ордноос зvvнш нэг км зайтай орших энэ зурагт тагтыг Чин гvрний Тєр Гэрэлт хааны vед байгуулсан юм. Энэ газарт ханан хад энгнэрэн, номин цэлгэр уул хад дэгтэрлэн, оюун єнгєт халхавч мод харагдаж, энд ирсэн жуулчид яг л зургийн дотор орсон шиг санагдадгийн улмаар, зурагт дагт гэж нэрлэсэн юм.
 
===============================================================================================
 
Адишаагийн агуй
  Чин чэн шан уулын бvслvvрт, бомбын шашны маш олон vзэмжтэй. Адишаагийн агуйг Сvй улсын Даа егийн жилvvдэд эхлэн байгуулаад, Ян чин гуан гэж нэрлэж байснаа Тан улсын эхний vедЧан доо гуан гэж нэрдэх болжээ. Чин улсын сvvлчээр дахин байгуулсан дуганууд нь одоо vлдээд байна. Энэ бол Сан чин диан дуган, Адишаагийн дуган, Сан хуан диан дуган, хааны сvм тэрчлэн эдгээр дуган харшыг холбосон асар тагт гудамлигуудаар бvрэлдсэн барилгууд юм. Энэ барилгын байршуулалт нь маш нарийн нягт эвтэй сайхан зохицсон байна. Энэ сvм дотор бас Тан улсын Шуан Цvн хааны буддын шашин, бомбын шашин хоорондохь маргааныг таслахын тєлєє бичсэн айлтгалыг чулуун хєшєєн дээр сийлэн тавьж байгаа бєгєєд vvнээс єєр бас Мин улсын дvн Чи чан, Чин улсын Жэн Бан чиогийн уран бичлэгийн эрхэм нандин бvтээл зэрэг бичиг дурсгалын зvйлийг тавьж байна. Энэ сvмийн ар тал дахь уулан агуйд Адишаа Жан дао лингийн чулуун хєшєєг тахиж байгаа болохоор энэ сvмийг эртний vед Адишаагийн агуй гэж нэрлэж байжээ.
 
===============================================================================================
 
Євєг багшийн дуган
   Євєг багшийн дуганыг мєн Жэн v гуан гэж ч нэрлэдэг. Тан улсын vед євєг багшийн дуганыг мєн Жэн v гуан гэж ч нэрлэдэг. Тан улсын vед байгуулсан энэ дуган нь Адишаагийн агуйн ар талын уулын бvслvvрт, нам сэлvvхэн газарт байрлаж байна. Тан улсын яруу найрагч Дv Гуан тин, Шие Чан, Сvн улсын Жан юй нар бvр энд амьдарч байжээ. дуган дотор нь найман сахиулсаны зураг зэрэг ханын зураг болон яруу найргийн сийлмэл хєшєєтєй.
 
===============================================================================================
 
 Шан чин гvн орд

Чин чэн шан уулын орой дахь Гао тай шан оргилд байрладаг Шан чин гvн ордыг Жин улсын vед анх байгуулж, Мин улсын сvvлчээр тvймэрт шатан дуусч, Чин улсын vед дахин байгуулжээ. Энэ барилгийн нуруу тулгуурь болгонд нь хээ угалз араатан амьтан сийлэн бvтээж, аугаа сvрлэг харагдах юм. Ордны доторхи том дуганд, бомбын шашны дээдэс Лоосын сийлмэл хєшєєг тахиж, гол дуганых нь модон ханан дээр Лоосын “ёс суртлын судар” ын таван мянган vсэгт сургаалыг сийлэн бичиж, ордны ємнєх ханан дээр нь “хорвоо дэлхийн тавдах том нэрт уул”, “Чин чэн шан уулын хамгийн єндєр оргил “ гэх зэрэг чулуун сийлмэл vсэгтэй. Ордны дотор нь уран хажин худаг, Ма гv эгчийн цонхиол зэрэг эртний дурсгалт зvйлтэй. Нэг дєрвєлжин нэг тугариг хоёр худаг нь далд урсгалт булгаар холболдож байдгаар нь уарн хажин худаг гэж нэрлэсэн юм. Тал дугариг хэлбэртэй нэгэн усан цонхиол нь жилийн дєрвєн улиралд ширгэж хатах ч гvй, дэлж халих ч гvй хэвээр байдаг бєгєєд энэ цонхиолд эрт урьд цагт Ма гvv сахиулсан vргэлж биеэ угаадаг гэж ярьдаг болохоор Ма гvv эгчийн цонхиол гэж нэршсэн юм.

 
 

Энэ ордноос гарч, дээшээ чулуун шатаар даван явсаар байж, оргилд нь байгаа Жv ян тин харшид хvрч, наран мандах, vvлэн далай, сахиусан гэрэл зэрэг гурван том байгалийн vзэмжийг сонирхож болох юм.

 
 
  2000 оны 12-р сард дvv жиан мєрний усан хашлага-Чин чэн шан уулыг дэлхийн євийн жагсаалтад жагсаан оруудсан юм.
 
 
===============================================================================================
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
===============================================================================================
----------Yндсэн нvvр>>>--------
  Цзю жай гуу>>> Хуан лvнгийн алдарт vзэмжит район>>> Э мэй шан уулын Лэ шаны том бурхан>>> Чин чэн шан уул-дvv жиан мєрний усан хашлагийн vзэмжит район >>> Жиан мэн боомтын эртний гvvрт зам>>>  
  Гунгаа уулын алдарт vзэмжит район>>> Сы чуаньы ємнєд нутаг буюу Шvv наны хулсан шугуйн алдарт vзэмжит район>>> Ши лин давааны цаст уулын алдарт vзэмжит район>>> Си гvv ниан уулын алдарт vзэмжит район>>> Шин дvvгийн гавирт нуур буюу Гvй хvv нуур>>>  
  Чэндvvгийн Y хvv сvм>>> Дv Фvvгийн улалзан гэр>>> Миан янгийн Фv лэ шан уулын vзэмжит район>>> дєv чуан шан уул>>> Сы чуань мужийн музей>>>