|
|
Тєвдийн
єєртєє засах район |
=============================================================================================== |
|
|
Улаан
ордон
Улаан ордон бол Будлаа ордны тєв дунд байрлаж байгаа
улаан хэрэмтэй гол барилга нь юм. Дvр дvрийн далай ламын шарилын
суврага болон бусад бурхны дуганаар бvрэлдсэн тансаг сайхан энэ
орд бол дvр дvрийн далай ламын бурхан болж нирваан дvр vзvvлдэг
ордон бєгєєд бас ч vнэнч сvжигтэн нарын мєргєл
vйлддэг газар. Энэ ордонд цул алтаар багласан далай ламын шарилын
найман суврагатай. Суврага болгонд нь маш их сувд эрдэнэ хадгалж
байгаа болохоор энэ нь ордны эд эрдэнэс хамгаас олон байгаа газар
болжээ. Yvнээс гадна Улаан ордонд бас Ци ши пин цvэ, Саа сэн ран
жээ, Чvи Жиэ жv фv зэрэг ордон харш болон бурхны дугантай.
|
|
|
=============================================================================================== |
|
|
Арван
гуравдугаар дvрийн далай ламын шарилын
суврага
1936 онд байгуулсан энэ шарилын
суврага 14 метр єндєр байна. Энэ
суврагыг арван хоёр мянган лан алтаар
баглаж, дээр нь зуун мянга гаруй ширхэг
сувд эрдэнэ шигтгэж, бас хоёр зуун
хорин мянган ширхэг сувд эрдэнийг
алтан утсаар хэлхэж зургаан давхар
олон саравчит сувд суврага бvтээжээ.
“Арван гуравдугаар дvрийн
далай
ламын шарилын суврагын тухай номд”
тэмдэглэснийг vзвэл арван гуравдугаар
дvрийн далай ламын шарилын суврага
дотор “амьтан зургаан зvйлд буян заяа
ивгээх мєнхийн эд эрдэнэс болон
бурхны шарилыг”
хадгалж байгаа юм байна. |
|
|
=============================================================================================== |
|
|
Баруун
талын том ордон
Улаан ордны доторхи хамгаас том ордон болох барун ордон бол тавдугаар
дvрийн далай ламын ордон юм. Шашны том том vйл ажиллагааг бvр
энэ ордонд хийнэв Тэнгэр тэтгэгч хааны хорин тавдугаар онд
соёрхсон “холын єндєрлєгт усан лянхуа дэлгэрнэм”
гэсэн бичээстэй пайлуурыг тєв дунд нь єлгєсєн
байна. дєрвєн талын хананд нь ханын зураг дvvртэл
зурсны тєв дунд нь Соронзангомбын асар том хєрєг,
тvvний дєрвєн талаар нь тавдугаар дvрийн далай ламын
насан туршийн гайхамшигт vйл явдлыг харуулсан ханын зурагтай.
Зvvн талын ханан дээр нь тавдугаар дvрийн далай лам 1925 онд
Бээжинд очиж Эеэр засагч хаантай бараалсан байдлыг тусгасан ханын
зурагтай. |
|
|
=============================================================================================== |
|
|
Саа
сэн ран жээ
Саа сэн ран жээ бол Улаан ордны дотрохи хамаг єндєрт
байрласан ордон. Уг ордонд Тэнгэр дэтгэгч хааны зурмал хєрєг
болон Хятад, Тєвд, Манж, Монгол дєрвєн тєрлийн
vсгээр бичсэн Чин гvрний хаадын нэрийг тахиж байна. Чин гvрний
vеийн дvр дvрийн далай лам Тєвд зурхайн шинэ жилийн шинийн
нэгэн болон хааны мэндэлсэн єдєр болох бvр энд ирж,
Тэнгэр тэтгэгч хааны зурмал хєрєг болон нэрийн пайзанд
мєргєдєг байна. |
|
|
=============================================================================================== |
|
|
Цагаан
ордон
Будлаа
ордны хоёр сэжvvрт байрласан цагаан хэрэмтэй энэ орд бол Будлаа
ордны гол цогц барилга болох бєгєєд дvр дvрийн
далай ламын суудаг орд, бас ч шашны болон улс тєрийн vйл ажиллагаа
явуулдаг газар юм. Будлаа ордны нvvрэн талын хэрэм наалдсан дэгтэр
чулуун шатаар дээш гарч, эн цє дvє лан хаалгаар дамжин
цагаан ордны сvрлэг vзэсгэлэнт дээян сиа-зvvн талын тавцанд хvрэх
юм. єнгєрсєнд баяр дурсгалын єдєр
болох бvр, далай лам зэрэг дээд гэгээнтэн лам нар энд ирж дуу бvжгийн
тоглолт сонирхож суудаг. Зvvн тавцангийн шатаар дээш гарвал ордон
харшуудад нэвтрэх коридоорууд болох юм. коридоорын унь тулгуурд
уран нарилаг хээ угалз сийлэнь хана хаяанд нь зураг хєрєг
дvvрэн єлгєсєн юм. Энэ гудамлагаар явж, цагаан
ордны хамгийн том харш болох Цєє чин сиа-зvvн талын
том харшид хvрдэгв Цагаан ордны хамаг дээд талд нь зvvн баруун наран
гэрэлт дуган байрлаж байна. |
|
|
=============================================================================================== |
|
|
Зvvн,
баруун наран гэрэлт дуган
Цагаан
ордны хамгийн єндєр барилга болох зvvн баруун наран
гэрэлт дуган бол дvр дvрийн далай ламын хоёр орцот байр юм. єглєєгєєс
орой болтол нарны гэрэл сайн тусдаг болохоор энэ дуганыг наран
гэрэлт дуган гэж нэрлэсэн юм байна. Энэ дуганд судрын єрєє,
зочдын єрєє, ном сурах гэр, унтах єрєє
зэрэг хэдэн єрєєтєйв Тус дуганд далай
ламын хэрэглэж байсан алт мєнгєн эдлэл, сувд эрдэнэсийн
зvйлийг тавьж байгаа бєгєєд дотор бараа тавилга
нь маш тансаг гоё. Эндээс Лхас хотын эргэн тойрны уул хайрхан
болон Лхас хотын бvх vзэмжийг тов тодорхой харж болох юм. |
|
|
=============================================================================================== |
|
|
Цєє
чин сиа Цєє
чин сиа-зvvн талын том дуган бол цагаан ордны хамгийн том дуган
юм. Тєвдєд сууж байсан Чин гvрний элчин сайд vргэлж
энд далай ламыг ширээнд суулгах ёслол, тєрийн явдал шийдэх
их ёслол зэргийг хийж байлаа. Энэ дуган бол бас ч Тєвдийн
орон нутгийн засгийн газрын шашны болон улс тєрийн єргєн
их vйл ажиллагаа хийдэг газар юм. Цєє чин сиа дуганд
мєн Чин гvрний Эеэр засагч хааны тавдугаар дvрийн далай
ламд хайрласан алтан судар алтан тамгыг тахиж байна. |
|
|