Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

 
Хэ бэй муж
===============================================================================================
 
 

Замбуулингийн тэргvvн боомт

 

 Цагаан хэрмийн Шань хай гуань боомт

   Замбуулингийн тэргvvн боомт хэмээгдсэн Шань хай гуань боомт Цинь хуан дао хотоос зvvн хойшоо 15 километр зайтай газарт оршдог юм. Шань хай гуань боомт нь Цагаан хэрмийн зvvн vзvvр нь болох юм. Уул нурууг тvшин усанд налж оршсон газар зvйн байр-

лалтай бэрэх бартаа олотой Шань хай гуань боомтыг Хятадын умарт зvгийн нутгаас зvvн хойт зvгийн нутаг тийш нэвтрэх боомт, Нийслэл Бээжингийн хамгаалалтын анис хэмээдэг байсан бєгєєд энэ нь Цагаан хэрмийн умарт хэсэг тэхь цэргийн тэргvvн чухал газар болох учраас эрт дээр vеэсээ аваад дайн дажны хєл vймээн ихтэй газар байжээ. Мин улсын Хvн vгийн 14 дvгээр онд ( 1381 он ) их жанжин Шvй да эндэхийн Цагаан хэрмийг байгуулж, бас боомт байгуулан хамгаалалт хийжээ. Энэ боомтын єндєр нь 14 метр, єргєн нь 7 метр, хvрээний урт нь 4 километр орчим байдаг. Энэ нь Хятад оронд хамгийн бvрэн бvтэн хадгалагдаж байгаа эртний хотуудын нэг нь юм. Хотын хэрмийн дотор талыг шавраар барьж, гадна талыг нь тоосгоор єрж байгуулсан бєгєєд зvvн талын хэрмийн ємєнє хойт талаас нь Цагаан хэрэм залгаж байдаг. Энэ боомт Янь шань уул болон Бє хай тэнгис хоёрын хооронд байрладаг болохоор Шань хай гуань буюу Уул далайн боомт хэмээх нэртэй болжээ. Боомтын хот нь зvvн баруун ємнє хойно дєрвєн талдаа бvр хаалгатай, хаалга болгоны дээгvvр хаалганы асартай байж, бас хаалга болгоны ємнvvр нь 17 метр єргєцтэй хот хамгаалах гол бий. Хорвоо дэлхэйд алдар нэр мандсан Замбуулингийн тэргvvн боомт гэдэг нь даруй Цзэнь дvн мэнь буюу Зvvн хаалгыг нь хэлж байгаа юм.
 
 Баруун талын хаалгыг нь Ин энь мэнь, ємнєд талын хаалгыг нь Ван ян мэнь, умарт талын хаалгыг нь Вэй юань мэнь гэж тус тус нэрлэдэг байна. Хаалганы асраас доошхь нь хотын индэр болно. Индрийн доогуур нь хотод нэвтрэх хаалгатай, хотын тєвд нь жvнгийн асартай байдаг   Замбуулингийн тэргvvн боомт хэмээгдсэн зузаан саравчтай, хоёр давхар асартай, 12 метр єндєр бvхий энэ Шань хай гуань боомтыг Цзэнь дvн мэнь
   
Лао лvн тєv хэмээх газар
  буюу Зvvн хаалганы индэр дээр нь байгуулжээ. Асрын нvvрэн талд Мин улсын vеийн нэрт уран бичээч Сяо сяний бичсэн “Тянь ся ди и гуань” буюу Замбуулынгийн тэргvvн боомт хэмээх хєндлєн том илэрхийллийг єлгєсєн байдаг. Цагаан хэрмийг аварга луу гэж vзвэл, лууны толгой нь далайд шургаж орсон гэж хэлж болно. Энэ нь даруй Шань хай гуань боомтоос ємнєшєє 8 километр зайтай оршдог Лао лvн тєv буюу Лууны толгой хэмээх газар юм. Цагаан хэрмийн энэ хэсэг барилгын ажлыг Мин улсын нэрт жанжин Ци цзи гуан удирдан хийлгэсэн байна. Хотын хэрмийн єндєр нь 10 метр байдаг бєгєєд тvvний дээр нь Чэн хай лєv буюу Тунгалаг далай хэмээх нэртэй асар байгуулжээ. Энд Манж Цин улсын Тэнгэр тэтгэгч хааны “Тэнгэрээс иштэй далайн хайрхан” хэмээх бичээс болон Мин улсын их эрдэмтэн Сvнь цэн зvнгийн “Аугаа санаа алсын харалт” хэмээх бичээс байдаг юм. Эндээс дєрвєн зовхисыг бараалахад Цагаан хэрэм нь уул нуруудыг дамжин муралзан сунжирсаар vvлэнд шургаж, ханагар их далай хvдэн манан татан нэлэйн чилийсэн цог бадрангуй сvр далайцтай vзэмж байдалд сэтгэл сэргэж хязгаалашгvй их уран санаа тєрдєг билээ. Шань хай гуань боомтоос зvvнш 6 километр зайтай оршдог Ван фv цvнь буюу Нєхрєє бараалсан хэмээх тосгоны хойт талаар байрладаг фэн хуан шань буюу Гарьд галбингат уулан дээр Мэн Жян нvйгийн сvм гэж бий. Энэ нь Шань хай гуань боомтын тэргvvн  
 
 
Мэн Жян нvйгийн хєрєг
 
vзэмжvvдийн нэг нь юм. Мэн Жян нvй Цагаан хэрмийг дагаж яван уйлаж нєхрєє хайсан тухай ардын домог vлгэрт vндсэлж Сvн улсын vед уг сvмийг байгуулсан ажээ. Энэ сvмийн гол дуганд Мэн Жян нvйгийн баримал хєргийг тахиж байдаг ба сvмийн хаалганы хоёр талд нь нэг vсгээр олон санааг илэрхийлсэн гайхалтай сайхан хос уянга байдаг билээ. Дугангийн ард нь нэг том vхэр чулуу байдаг бєгєєд тэр vхэр чулууг нєхрєє бараалсан чулуу гэдэг юм.          
 
===============================================================================================
 
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
===============================================================================================
----------Yндсэн нvvр>>>--------
 
Цинь хуан дао арлын

Бэй дай хэгийн vзэмжит район>>>

Цан янь шань уулны vзэмжит район>>> Чжао чжєv цяо гvvр>>>
Цагаан хэрмийн Шань хай гуань боомт>>> Чжан ши янь уулны vзэмжит район>>> Манж Цин улсын хаадын зvvн бунхад>>>

Чэн дэгийн Би шv шань чжvан хэмээх зуслангийн

ордон болон гадарнайман сvмийн vзэмжит район>>>
Е сань пєгийн vзэмжит район>>> Манж Цин улсын хаадын баруун бунхад>>>
 
===================================================================================================================================