|
|
|
Хэ
бэй муж |
=============================================================================================== |
|
Чэн
дэгийн Би шv шань чжvан хэмээх зуслангийн ордон болон тvvний эргэн
тойрины сvм хийд |
Чэн
дэгийн Би шv шань чжvан хэмээх зуслангийн
рдон
болон гадарнайман сvмийн vзэмжит район
Чэн дэгийн
Би шv шань чжvан хэмээх зуслангийн ордон болон гадар найман сvмийн
vзэмжит район нь Хятадын умарт нутгийн Хэ бэй мужийн vелзэн залгалдсан
уулсын дунд бий Чэн дэ хотод байрладаг юм. Энэ vзэмжит районыг
Чин улсын Кан си буюу Энх амгалан хааны дєчин хоёрдугаар
оноос ﹙1703 он﹚Цянь
лvн буюу Тэнгэр тэтгэгч хааны тавин тавдугаар оны﹙1790
он﹚хооронд байгуулжээ. Алтан шаргал дээвэртэй vзэсгэлэнтэй сайхан Би шv шань
чжуан хэмээх зуслангийн ордон болон сvр жавхьлантай Вай ба мяо
буюу Гадар найман сvмэ нь 1994 онд Нэгдсэн Yндэстний Байгуулгын
Гэгээрэл Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёын асуудал эрхэлсэн Байгууллага
буюу ЮНЕСКО-гийн “Дэлхийн євийн жагсаалтад” орсон байна.
Манж Цин
улсын эхний vед Чэн дэ нь хэдэн аравхан айл єрхтэй жижигхэн
тосгон байжээ. Энд хэзээд vл хєлдєггvй нэгэн булаг
байсан учраас vvнийг Рэ хэ буюу Халуун гол гэж нэрэлсэн байжээ.
Арван наймдугаар зууны эхний vе буюу Манж Цин улсын хvчирхэгжин
мандаж байсан vеийн Кан си буюу Энх амгалан хэмээх эзэн хаан жил
болгоны намар олон давхаргын ноёд тvшмэдээсээ 10000 гаруй хvнийг
дагуулан Цагаан хэрмний гаднахь Мv лань вэй чан буюу “Замбага
цэцэг” хэмээх нэртэй ан хоморгоны газар очиж хvрээ ан хийдэг байв.
“Замбага цэцэг” хэмээх энэ ан хоморгоны газар нь Бээжингээс маш
зайдуу байсан ба Энх амгалан хаан бас Рэ хэг маш их сонирхож,
эндэхийг хvний ухаанаар уралсан биш харин эх байгалаас бvх зvйл
бvрнээрээ заяасан гайхамшигт сайхан газар хэмээн гайхан магдаж
байсан болохоор энд ихээхэн цар хvрээтэй хааны аяны ордон байгуулхаар
болжээ. Энх амгалан хааны 50 дугаар онд ( 1711 он ) Энх амгалан
хаан “Зуслангийн ордон” хэмээх бичээс бичиж єгснєєр
умард нутагт байгуулагдсан энэхvv хааны аяны ордныг Би шv шань
чжуан буюу Зуслангийн ордон хэмээн нэрэлсэн байжээ.
Юн Жэн буюу
Найралт тєв хааны аравдугаар онд ( 1733 он ) Найралт тєв
хаан єєрийн эцэг Энх амгалан хааны мэндэлсний наян
жилийн ойг тэмдэглэхийн ялдамд, тєр засгаа эрхэмлэн дээдлэж
явсан хаан эцгийнхээ эрдэм боловсрол, ёс суртхуун, зан чанрыг
нь залгамжлах гэсэн утга санааг илэрхийлэхийн тулд Рэ хэ буюу
Халуун гол гэдэг нэрийг нь Чэн дэ хэмээн єєрчилжээ.
Энэ vеэс эхэлж энэ газарт Чэн дэ нэр шингэсэн байлаа. Цянь лvн
буюу тэнгэр тэтгэгч хаан бараг жил болгоны зун Чэн дэгийн зусланд
гурваас дєрвєн сар зусаж, тєр засгийн ажил хэргээ
мєн энд шийдч зарлиг тушаал буулгадаг байсан тул уг зуслангийн
ордон нь Манж Цин улсын Бээжингийн Бор хотоос гаднахь бас нэгэн
чухал газар болсон тєдий гvй, Чэн дэ нь ч Цин улсын тєрд
зєвхєн Бээжингийн л дараа ордог улс тєрийн хоёрдахь
тєв нь болж, умардын нэрт нийслэл хэмээн алдар нэр мандсан
байжээ.
Yндэстэнvvдийн
эв санаа нэгтэй байхыг эрчимжvvлхийн тєлєє уг
зуслангийн ордны зvvн хойт тал болон хойт талаар Вай ба мяо буюу
Гадар найман сvм нэртэй, Манж Монгол Тєвд Хятад олон vндэстний
онцлог бvхий аугаа сvрлэг сvмvvд байгуулсан байна. Эдгээр сvмийг
бvр зуслангийн ордон руу хандуулан бариж байгуулсан нь vндэстнvvдийн
нягтрал болон тєвт тєвлєрсєн
эрхийг харуулжээ.
Чэн дэгийн
зуслангийн ордныг Рэ хэгийн аяны ордон ч гэдэг юм. Энэ бол хятад
оронд |
єнєєг
хvртэл хэвээр хадгалагдаж байгаа хамгийн том хааны цэцэрлэгт хvрээлэн
билээ. Нийт талбай нь 5 сая 640 мянган хавтгай дєрвєлжин
метр байж, Бээжингийн И хэ юань цэцэрлэгт хvрээлэнгийн 3 дахин,
хааны ордны 9 дахинтай тэнцдэг байна. Энэ нь єнєє
дэлхэйн хамгийн том хааны цэцэрлэгт хvрээлэн байгаа юм. Yvнийг
байгуулахдаа хорвоогын гайхамшигтай vзэмж бvхнийг багтаан суурлуулах
гэсэн хаанч vзэл санааг их анхаарсан байдаг.
Зуслангийн ерєнхий байршуулалтынхаа талаар газар зvйн байрлалыг
уранаар эвлэг ашиглаж, уул усных нь vзэмж байдалд шvтэлцээ холбоотойгоор
тодорхой хэсэг бvлэг болгон хувааж, баялаг |
|
|
агуулгатай, євєрмєц хэв намбатай байгуулсан
байна. Зуслан нь эгэл борогжуун уулан тосгоны хєдєєгийн
байдалд уллаж, Хятадын ємнєд умрад нутгийн барилгын
єєр єєр арга барил, намба тєрхийг
гvйцэд ашиглан, умард нутгийн хvнд чихмай нvнжиг жавхаатай барилгын
онцлог болон ємнєд нутгийн уян зєєлєн
уран яруу чимэглэх уралгийг уялдуулснаар эрхэм ихэмсэг, сvр далайцтай
бєгєєд
ганган сайхан гоё хээнцэр онцлог бvхий хааны зуслангийн цэцэрлэгт
хvрээлэн болж чадсан байна. |
===============================================================================================
А.Зуслангийн
ордны хэрэм
Зуслангийн
ордны хэрэм нь тал газрыг хvрээлэн
уул давааг алгасч, 10 километр гаруй
vргэлжилсэн байдаг. Чулуугаар жийрэглэж
барьсан энэхvv хэрмийн єнгє тарлан
нь барсын эрээнтэй тєсєєтэй
байдаг учраас тvvнийг бас “Барс
эрээн хэрэм” ч гэдэг байна. Энэ хэрмийн
дээгvvр зугаалан алхахдаа нvд єргєн
хараа бэлчээхэд зуслангийн ордны
vзэмж байдал дэлгэсэн зураг мэт хараанд
тодорч, унаа хvсэг хvн харын урсгал
тасралтгvй vргэлжилж, эртэн эдvгээгийн
байдал тєрх
зэргээр мяралзаж, євєрмєц
соёлын хэв байдлыг бvрдvvлсэн нь мэдрэгдэг
билээ.
===============================================================================================
Б.Ордон
харшийн район
Ордон харшийн
район нь зуслангийн ємнєд хэсгээр байрладаг гол
ордон, урт наст харш, |
|
|
тvмэн жалгын
нарсны салхь, зvvн ордон зэрэг дєрвєн хэсэг барилгаас
бvрдэж, янз байдал тєв хээнцэр, байршил тогтоц чанга
тєвлvvн байдаг. Энэ бол голцуу Манж Цин гvрний хаадын тєр |
|
|
|
|
улсынхаа
цэрэг засгийн ажил хэргийг шийдэж, амьдарч суудаг газар нь байсан
ажээ.
Гол ордон
нь ордон харшийн районы хамгийн баруун захад байрладаг. Энэ гол
ордны гадуур нь тэгш дєрвєлжин битvv хашаатай байж,
чанга хичээнгvй хаалттай маягийн орон зайг бий болгожээ. Энд тєв
хээнцэр хаалга, зуслангийн ордны хаалга, Цин vнэнчийг дээдлэгч
амарлангуй харш, дєрвєн ухаанд нэвтэрхvйн номын харш,
хамгийг ариутган тунгалагшуулагч хvдэн манант харш, сарьдаг оргил
нь vvлнээ шурагсан
ариун газрын асар зэрэг олон барилга байгаа бєгєєд
эдгээрнь гол тэнхлэг шугмаа даган эмх араалалтайжагсаагдсан байдаг
юм. |
|
|
Цин vнэнчийг
дээдлэгч амарлангуй харш бол Манж Цин улсын хаадын єргєн
их ёслол явуулдаг газар юм. Энэ газрын нэрийг Гурван улсын vеийн
цэргийн их эрдэмтэн, улс тєрч Чжv гэ лянгийн “Амарлангуй
бус болбоос цэцэн цэлмэг зориг зvрэхтэй байж эс чадмуй. тайван
бус болбоос алсын харалттай хичээл зvтгэлтэй болж эс чадмуй” хэмээсэн
алдартай vгнээс эш авч єгсєн ажээ. Энэ харшийг бvгдийг
нарийн агар модоор цогцолж хийсэн бєгєєд нуруу
тулгуур, хаалга цонх зэрэгт ерєєс
будаг шир тавьсангvй, модны єнгєєр нь єнгє
хийсэн болохоор тvvнийг бас |
|
|
|
|
агар зандан
харш ч гэдэг байсан юм. Манж Цинулсын хаад
жил болгоны насан єлзийн баяраа тэмдэглэх єргєн
их ёслолын ажиллага хийх болгондоо дотоодын vндэстнvvдийн тэргvvн
ноёд, язгууртан тvшмэд болон гадаадын деполмат тєлєєлєгчдийг
бvр энд хvлээн авч уулзадаг байсан ажээ.
Хамгийг ариутган
тунгалагшуулагч хvдэн манант харш хэмээх ордон бол зуслангийн
ордны доторхи унтлагын тєв ордон нь юм. Мєн ч Кан
си буюу Энх амгалан хааны нэр хайралсан 36 vзэмжит газрын тэргvvн
vзэмж нь билээ. Энэ
харш долоон таслагтай. Єрєє байшин нь єндєр
бєгєєд уужим саруул байж, уран нарийн, тансаг
сайхан засал чимэглэлтэй байдаг. Хавар зундаа эсгvvл борооны дараа хvдэн манан татаж нэмийн нэлийгээд, илбийн ертєнц мэт сонин хайхамшигтай
байдаг билээ. Дєрвєн
талаараа vзэмж тєгс уултай, эргэн тойрондоо болор тунгалаг
нуур бvрдтэй байж, уур амьсгал ер бусын цэлмэг ариун байдаг болохоор vvнээс нь санаа оноо авч нэр єгсєн юм гэнэ. 1860 онд Англи францын холбоотоны
цэрэг Бээжинд цvмрэн орж ирэхэд
Сянь фэн буюу тvгээмэл элбэгт хаан Ци ань, Цы си нарын зэрэг хатадаа
дагуулан Бээжингээс Рэ хэ орж, аюулаас зайлахдаа энэ харшид
байрлаж байсан бєгєєд эрх мэдлээ
алдаж улс орноо гутаасан “Бээжингийн гэрээг”
Сянь фэн буюу Тvгээмэл элбэгт хаан энд зєвшєєрч
гарын vсэг зурсан тєдийгvй, бас
тvvний дараа жил нь єєрєє
ч энэ харшид
таалал тєгєсчээ. Тvгээмэл элбэгт хаан нирваан
болсны дараа мєн энд Цы
си хатан
болон Гvн Цинь ван И синьтэй хоёул “Цагаагчин тахиа жилийн тєрийн хувьслыг”
зохион тєлєвлжээ.
Хоёр
эх хатан шинэ хааныг авч
Рэ хэ буюу халуун голоос дєт
замаар Бээжиндээ буцаж ирээд тєрийн хувьсал
гаргаж, оны нэрээ бvрэнт засаг хэмээн халж, зvvн баруун ордны
хоёр эх
хатан
хєшєгний араас эрх
бариж эхэлжээ. Тухайн vед
хорин долоохон настай байсан Цы си хатан Хятад улсыг хэдэн арван
жил ноёрхох тvvхээ ингэж эхлvvлжээ.
Сарьдаг
оргил нь vvлнээ шурагсан ариун газар нь хамгийг ариутган тунгалагшуулагч
манан хvдэнт харшийн ар талд байрладаг. Энэ бол таван тулгууртай
уужим их хоёр давхар барилга юм. Нэгдvгээр давхарынх нь тєв
хэсэгт нь хоёр хаалгатай vvдтэй, хоёр давхартаа хонгилтой. Yvний нэрийг Энх амгалан хаан хайралсан ажээ.
Нэгдvгээр
давхарын хоёр єрєєнд нь ший тоглох авсархан
тайзтай бєгєєд
хаан хатадтайгаа энд ший
vзэдэг байсан гэлцдэг.
Хоёр дугаар давхарын
баруун талын єрєєнд нь бурхан тахидаг
байна.
Энд хашаар бvтээсэн Хомьсим бодисатваа бурхан тахиж байдаг. Эндэх нь мєн ч хаан хатадтайгаа
наймдугаар сарын арван
тавны тэргэл саранг тахидаг газар билээ.
=============================================================================================== |
|
|
Би шv
шань чжуангийн ємнє хаалга |
|
|
С.
Yзэмжит район
Зуслангийн
ордны ордон харшийн районаас гаднахь газрууд нь vзэмжит районд
харьяалагдаг юм. Энд
ногоон давалгаан хаялсан цэнхэр номин нуур бvрдтэй, эн зэрэгцэн сvндрэлсэн
хєхємдєг ногоон уул хайрхадтай, аварга модод шvхрэлсэн уудам тэнэгэр хээр талтай билээ.Нуур бvрдийн
хэсгийн талбай
нь 57 га байдаг. Энэ дотор
уст газрын талбай нь 29 га, арал далангийн
талбай нь 28 гаг эзэлдэг байна. Далан арлаар |
|
|
нуур бvрдээ
заагалсан маш уян хадан тогтолцоотой байдаг нь эндэхийн нэг онцлог
юм. Уул нь усаа хvрээлж, ус нь арлаа тойрсон энэ район нь зуслангийн
ордныхоо vзэмжийн тєв нь болж чимэглэж байдаг билээ. Ємнєд
нутгийн Жян нань газрын онцлог бvхий энэхvv vзэмжийг Энх амгалан
хаан эндэхийг эх байгалийн гайхамшиг болсон Си хv нуурын vзэмжээс
ч илvv
сайхан гэж магтсан гэдэг. Yvнд
голцуу Шюй син ше тагт, Вэн юань арслант ой, Цзинь шань тин тагт,
сарны туяа усны чимээ, чандмань хойг, чандмань нуур, манант асар
гэх зэргийн барилга байдаг юм. Цзинь
шань буюу алтан уул нь зуслангийн ордны Цэн хv буюу тунгалаг нуурын
зvvн талд байрладаг. Yvнд Кан си буюу Энх амгалан хааны нэр хайралсан
36 vзэмжийн дотрох “Тянь юй сянь чан”
хэмээх 18 дэхь vзэмж болон “Цзин шюй юнь цэнь”
хэмээх 12 дэх vзэмжийг хамардаг. Энх амгалан хаан ємнєд
нутгаар явж
байхдаа Жян сvгийн Жэнь Жянгийн Цзинь
шань буюу Алтан
уулын єнгє vзэмжийг ихдээ бахдан хайхсан учир,
зуслангийн ордондоо тvvнийг дуурайлган vзэмжvvд цогцлуулсан ажээ.
Эдгээр асар тагт, ордон харшуудыг бартаат хад элдэв
чулуудын дундуур эв эвээр
нь тохилог сайхан байршуулсны гурван
талаар нь нуур бvрд, нєгєє
нэг талаар нь гол горхи хvрээлэн байдаг.
Хээр талын
хэсэг нь нуур бvрд бvхий хэсгийн хойт талаар нь байрладаг юм.
Энэ
нь Чэн хv буюу Тунгалаг нуурын умард хєвєєнєєс
хойшоо vргэлжилж, зvvншээ ордны хэрэм, барууншаа уулын хормойд
хvрч, аугаа том ногоон хивс шиг нэлийн халиураж, умардын тал нутгийн нємзєг
сайхан тэнэгэр уудмыг бvрэн
харуулж байдаг билээ.
Тал газар
нь Вань шv юань хэмээх цэцэрлэгт хvрээлэнгээр тєв болгож,
vvний эргэн тойронд нь хєшєєний тагт, мухлаг,
сvм хийд, монгол гэр зэрэг янз янзын хэв намбатай, баялаг агуулгатай
20 гаруй vзэмж байдаг.
Вань шv юань
цэцэрлэгт хvрээлэн нь зуслангийн ордныхоо тал газрын баруун хойт
хэсэгт байрлаж, умаршаа уулын бэлд, ємнєшєє
Чэн хv буюу тунгалаг нуурт тус тус хvрдэг байна. Энд Тэнгэр тэтгэгч
хааны “Вань шv юань” хэмээх бичээстэй хєшєє
байдаг юм. Энэ нь мєн ч Тэнгэр тэтгэгч хааны нэр хайралсан
36 vзэмжийн хоёр дахь нь юм. Євс билчээр халиурж, балар
тvн шугуйрсан энэ цэцэрлэгт хvрээлэнгийн ємнєд хэсэгт
Тэнгэр тэтгэгч хааны “Ногоон хивсний найман айзам” хэмээх шvлгийнх
нь гар бичмэлийн хєшєє чулууг босгосон байдаг.
Вэнь цзинь
гэ харш зуслангийн ордны хээр талын баруун хэсэгт байрладаг юм.
Эндэх нь Жэжян мужийн Нин бє хотын Тянь и гэ харшийг
дуурайлгаж байгуулсан барилга юм. Yvнийг гаднаас нь харахад хоёр
давхартай тоосго модон бvтэцтэй байгаа нь тодорхай байдаг боловч
дотор нь орвол ася гурван давхартай барилга болохыг мэддэг юм.
Yvний нvvрэн талд нь Тэнгэр тэтгэгч хааны “Вэнь цзинь гэ” хэмээх
бичээстэй илэрхийлэлийг єлгєсєн байдаг билээ.
Бээжингийн хааны ордны Вэнь юань гэ, Юань мин юаний Вэнь юань
гэ, Мєгдєн хотын хааны ордны Вэнь сv гэ энэ дєрвийг
умард нутгийн дєрвєн харш гэж нэрлэдэг юм. Энэ дєрвєн
харш нь бvр хааны ном судрыг хадгалдаг газар юм.
Уул хайрхад
нь зуслангийн ордны баруун хойт хэсгээр байрлаж байдаг. Уулархаг
районд нь ой мод ихтэй, гуу жалга олонтой, ургамлын нємрєг
ч маш сайн байдаг билээ. Энд эгц цавчим эрэг хад, гол горхи, хvрхрээ
булаг ч тун олон байдаг юм. Энд буга, бор гєрєєс,
туулай, гургуул, хєхєє, их алаг бялзуухай, тоншуул
зэрэг хориод тєрлийн амьтан араатан жигvvртэн шувууд байдаг.
Уулсын дундуур нь бас Манж Цин улсын vед байгуулагдсан асар тагт,
индэр довжоо, мухлаг, бичгийн гэр, сvм хийд гээд 40 гаруй барилга
байдаг билээ.
===============================================================================================
|
|
|
Д. Вай ба мяо буюу Гадар
найман сvм
Гадар найман
сvм нь зуслангийн ордны зvvн, зvvн хойд, хойд хэсгээр байрлаж,
эргэн тойрноор нь асга оргилууд сэхvйлцэж, хєтєл даваа
муралзан vргэлжилсэн байдаг билээ. Эдгээр сvм нь зvvн хэсгийн
Цин чvй фэн оргилоор тєв болгон, баруун хэсгийн Шуан та
шань уулаар гол цогцоо болгож, уулаа тvшин усаа налаж, Y ле хэ
голын зvvн хєвєєг |
|
|
|
|
даган
Ши зи гєvгийн энгэр бэлээр байрладаг юм. Эх байгальтайгаа
уусан зохицсон сvр vзэмжтэй эдгээр барилга нь сvм хийдийн vзэмжийн
гайхамшгийг бvрэн бvрдvvлж чадсан ажээ. |
|
|
Энх амгалан
хаан энэхvv зуслангийн ордноо улс тєрийн зорилгоор байгуулж,
хязгаар нутгийн vндэстний цєєнхvvдийг тайван тогтуун
байлагхын тєлєє шашин шvтлэгээр тэдний оюун
санааг нь ноёрхох багжаа болгон ашиглаж, улс тєрдєє
vйлчлvvлэн, Монгол, Тєвд, Уйгар зэрэг vндэстний шvтдэг шашных
нь онцолгийг харгалзсан сvмvvдийг их хэмжээгээр байгуулсан билээ.
Энх амгалан, Тэнгэр тэтгэгч хаадын байгуулуулсан Гадар найман
сvм нь зуслангийн ордны гадуур хvрээлэн оршиж, зуслангийн ордноор
тєвєє болгон тvг тvмэн гол мєрєн
тэнгис далайд цутгаж, тvг тvмэн одон мэчид алман сарныг хvрээлсэн
мэт санааг агуулж, хил хязгаар нутгийн vндэстнvvдийн ноёд тvшмэд
ард иргэд Цин улсын засгийн газартай сэтгэл нэгтэй нэгтэй байгаа
гэсэн улс тєрийн далд санааг илтгэсэн ажээ. Эндэхийн арван
хэдэн сvмийн найман сvмд нь Цин улсын засгийн газраас Лам томилон
суулагдаг байсан бєгєєд энэ найман сvм нь нийслэл
Бээжингээс гадна талд байсан болохоор тvvнийг Гадар найман сvм
гэдэг байсны учир улмаар нэр болж шингэсэн байлаа. Уг найнан сvмээс
одоо Пv рэнь сы сvм, Пv лэ сы сvм, Ань юань мяо сvм, Пv нин сы
сvм, Сюй ми фv шєvгийн сvм, Пv тvє зvн чэнгийн сvм,
Хомьсим бодисатваагийн сvм, Манзуширийн сvм зэрэг долоон сvм нь
бvтэн хэвээр байгаа ажээ.
=============================================================================================== |
|
|
Пv Рэнь сы сvм
Пv рэнь сы
сvмыг Энх амгалан хааны 52 дугаар онд ( 1713 он ) Y ле хэ голын
зvvн эрэг, Цин чvй фэн уулны хормойд байгуулжээ. Уг сvм бол Гадар
найман сvмийнхээ дотор хамаг эрт байгуулагдсан сvм юм. Пv рэнь
сы сvмийг Монгол овог аймгуудын ноёд язгууртад Чэн дэ орж, Энх
амгалан хааны жаран насны баярт оролцоход зориулж байгуулсан юм
байна. Энэ Пv рэнь сы сvмтэй зэрэг байгуулсан Пv шань сы сvм нь
аль эрт устаж ор мєргvй алга болсон болохоор Гадар найман
сvмээс одоо долоо нь л хэвээр хадгалагдаж байгаа юм. Пv рэнь сы
сvмийг тєв нутгийн Хань vндэстний Буддын шашны сvм хийдийн
уламжиллийн дагуу зохион тєлєвлєж,
ємнє умарш чиглэлтэй шугмаар гол тэнхлэг болгон тэгш
хэмтэй байгуулсан учир, Хань vндэстний барилгын онцлогтой мєртєє
Шиньжян, Тєвд зэрэг vндэстнvvдийн барилгын онцлогийг ч
хадгалсан шинжтэй байдаг билээ. Пv рэнь сы сvмийн ємнє
дуганг Ци юнь пv инь гэдэг. Сvр vзэмжтэй, долоон таслагтай энэ
дуганг хад тvшvvлэн ташуу дээвэртэй байгуулжээ. Дугангийн дотор
нь гурван цагийн бурхныг хоёр туслахтай нь тахиж байдаг юм. Арын
дуганг Бао сян чан синь гэдэг. Энэ дугангийн дотор нь Аминдаваа
буюу Цаглашгvй гэрэлт бурхныг тахиж бий.
=============================================================================================== |
|
|
Пv лэ сы сvм
Пv лэ сы
сvмийг зуслангийн ордноос зvvнтэй дэнжирхvv газарт байгуулжээ.
Энэ бол Маж Цин улсын засгийн газар Шиньжянгийн зvvн гарын урвалганыг
дарсны дараа, Монгол, Казак зэрэг vндэстний цєєнхvvдийн
ноёд язгууртадын Чэн дэд хєрєлцєн ирж хаанд
бараалхахад зориулж байгуулжээ.
Пv лэ сы
сvмийг уулын налууг дагуулан зуслангийн ордон руу хандсан чиглэлээр
баруунш харуулан байгуулжээ. Уг сvмийн барилга нь хоёр
хэсэгт хуваагдаг. Ємнє хэсэгт
нь сvмийн хаалга, хэнгэрэгийн асар,
Жvнгийн асар, Тянь ван дянь, Зvн инь дянь зэрэг Хань vндэстний
онцлог бvхий барилгууд бий. Хойд хэсэгт нь Пv лэ сы сvмийн гол барилга болох
Сюй
Гуан гэ дуган бий. Yvнийг дугариг тагт ч гэдэг байжээ. Yvний гадар
хэлбэр тvрс нь
Бээжингийн Тэнгэрийн сvмийн Чи нянь дяньтай ойролцоо мєртєє
тvvнээс арай бага байдаг боловч маш
онцлог барилга байгаа юм.
=============================================================================================== |
|
|
Пv
нин сы сvм
Зуслангийн
ордны зvvн хойд талд байрладаг Пv нин сы сvмд модоор бvтээсэн
том бурхны хєргийг тахиж байдаг учраас тvvнийг бурхны сvм
ч гэдэг байна. Энэ
сvрлэг том барилгыг Хань Тєвд хоёр vндэстний сvм хийдийн
барилгын онцлог хэлбэрийг уялдуулж байгуулжээ. Yvний барилгыг
их тєлєв
ємнє хойно гэж хоёр хэсэгт хувааж болно. Ємнє хэсгийн сvмийн хаалга, хєшєєний
тагт, жvн хэнгэрэгийн асар, Тянь ван дянь, согчин дуган зэрэг Хань vндэстний сvм
хийдийн барилгын онцлог бvхий барилгууд
нь цєм тєв тэнхэлэг шугам дээр байрлаж байдаг. Хойт хэсгийнх нь гол
барилга болох Да чэнгийн харш бол Хань Тєвд хоёр vндэстний
барилгын онцлогыг уялдуулж байгуулсан барилга юм. Энэ дуганд мянган
мотортоо
мянган
мэлмийтэй, модоор бvтээж алтаар єнгєлсєн, 27.21
метр єндєр нуруутай, бvслэхээрээ 15 метр єргєн,
зогсоо хэлбэрийн Хомьсим бодисатваа бурхныг тахиж байдаг.
Энэ бол Хятад оронд гэсэнгvй, дэлхэйд єнєє хадгалагдаж байгаа модоор бvтээсэн
хамгийн том бурхны хєрєг болох бєгєєд мєн ч “генисийн номд”
орсон содон бvтээл байгаа юм.
===============================================================================================
|
|
|
Пv лэ
сы хийдийн Сюй гуан гэ харш |
|
|
Пv
тvє зvн чэнгий сvм
Пv тvє
зvн чэн сvм бол тєвд маягийн сvм юм. Пv тvє зvн чэн гэдэг нь будлаа ордны
будлаа гэдэг тєвд vгний утгын орчуулага ажээ. Иймээс
энэ сvмийг жижиг будлаа ч гэдэг байна. Пv тvє зvн чэн
сvм
бол Гадар найман сvмийн доторхи
хамгийн их цар хvрээтэй тооцогдох сvм юм. Энэ сvмд тєвд
маягийн том жижиг зургаан барилгатай бий.
Тєвд маягийн улаан цагаан єнгє
алгалсан ордон харшууд уулаа тvшин усаа харан байршиж, тогтоц
байрилал нь уян хадан бєгєєд тєв ихэмсэг сvр жавхалантай
байж, будлаа ордны сvр сvлдийг дуурайлгаж байгуулсан
нь
араггvй мэдрэгдэг юм. |
|
|
Хєшєєний
томоохон тагт дотор нь Тэнгэр тэтгэгч хааны сvм байгуулсан тухай
гарын бичгийн хєшєє бєгєєд тvvнд Маж Цин улс болон Монгол, Тєвд
зэрэг vндэстнvvдийн ард тvмний найрсаг сэтгэлгээ жич бурхны шашныг
хvндэтгэн дээдлэдгийг хvvрнэн єгvvлсэн тэмдэглэл бий.
=============================================================================================== |
|
|
Сюй ми фv шєvгийн сvм
Сюй
ми фv шєvгийн сvм нь Пv тvє зvн чэнгийн сvмээс зvvнтэй уулын хяр дээр байрладаг. Энэ сvм бол
Тєвдийн Шигаазийн Жашилvмбvv хийдийн хэлбэр маягийг дуурайлгаж
байгуулсан барилга юм.
Энэ сvмийн гол барилга болох чулуун гvvр, сvмийн хаалга, хєшєєний
тагт, шилэн дээвэртэй цамхаг, том улаан индэр, шилэн дээвэртэй
Вань шєv та буюу Тvмэн
настын суварга зэрэг нь тєв тэнхэлэг шугам дээрээ маш авсархан
цэмцгэр байрласан байдаг билээ. Сюй ми фv шєvгийн сvм бол
Гадар найман сvмийн дотор хамгийн бvрэн бvтэн хадгалагдаж байгаа
сvм болох бєгєєд Тєвд маягын сvм хийдийн
уулынхаа сvр сvлдэд тvшиглэдэг онцолгийг агуулсан тєдийгvй,
бас Хань vндэстний цэцэрлэгт хvрээлэнгийн урлагийн арга барилыг
ч ашиласнаар Хань Тєвд хоёр vндэстний барилгын урлагийн
онцолгыг уялдуулан нэгтгэсэн vлгэр жишээ барилга болсон юм. |
|
|