|
|
Хэ
бэй муж |
=============================================================================================== |
|
|
|
|
Цан
янь шань уулны vзэмжит район
Цан
янь шань уулны vзэмжит район нь Хэ бэй мужийн Цзин син сяний ємнєд
хэсэгт байрлаж байдаг юм. Уг vзэмжит районы нийт талбай нь 180
хавтгай дєрвєлжин километрт хvрдэг байна. Энэ район
бол урт удаан хугцааны тvvхтэй, газрын давхарга нь єнє
эртний шинж байдалтай байдаг бєгєєд уул хад
нь бэрэх бартаа ихтэй, аглаг биглvv хавчил жалга, урсгал тvргэн
гол горхи олонтой, сонин хачин хад чулуу, балар тvн ой мод ихтэй
газар билээ. Эндэхийн ордон харш асар тагтууд нь уулын хяр дахь
єндєр єндєр аварга насан ойн дотроос цухуйсан
байдалтайгаар хоёр асга хадыг холовсон гvvрэн дээр байрласан байдаг
учраас “Таван хайрханы сvр гайхамшгийг ганц энэ уул харуулж, Тай
хан шань нурууны дотор Цан янь шань л сор нь болдог юм” гэсэн
хууч vг гарсан ажээ. Энэ vзэмжит район нь 1988 онд vндэсний хэмжээний
гол болох vзэмжит районы жагсаалтад оржээ. |
|
|
Цан
янь шань уулан дээрэх Фv цин сы сvмийг Сvй улс мєхсний дараа,
Сvй ян ди хааны том охин Нань ян гvнжийн гэлэгмаа болж бясалгал
хийсэн газар гэлцэдэг. Фv цин сы сvмийн байгаль болон хvмvvлгийн
vзэмж байдал нь харилцан гайхамшигтай сайхан уусан нийлсэн байдаг
юм. Энд
номин ногоон
хєтєөл жалга, |
|
|
гvн
цээл,
солонгон гvvрний ордон харш, нам сэлvv огторгуйн тагт, ном номолдог
аймшигт индэр зэрэг 16 vзэмж, барсын сvvдэр, аршийн мєр,
Цагаан тогруут булаг, нарыг угтагч оргил, єнчєн
чулуу, аварга арцан мод зэрэг 72 гайхамшиг байдгаагаас гадна бас
сонин сэвvvн уул хад, хальсгvй бєгєєд гол ч
vгvй Цагаан зандан мод, сэхvйсэн
цавчим хоёр хадыг холбож гvvр байгуулсан ба гvvрний дээр
нь бас харш байгуулсан зэрэг ой тойд оромгvй зvйлvvд их байдаг
билээ. Уг vзэмжит районд Умард Вэй улсаас Манж Цин улсын vе хvртлэх
хугацаанд байгуулагдсан мянган бурхантай Чулуун агуйн сvм, Ши
чжуан тосгоны Сvн улс болон Алтан улсын vеийн бунхадын ханын зураг,
Ян чжуан тосгоны эртний Цагаан хэрэм жич Нян зи гуань буюу хатан
боомт, их жанжин Хань синий ухрах замаа тасалж vхэн байлдсан Бай
ши лин хэмээх давааны эртний дайны талбар зэрэг эртний соёлын
дурсгалт газрууд байдаг юм.
|
|
|