Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

 
Хэ бэй муж
===============================================================================================
 
 

Манж Цин улсын хаадын зvvн бунхад

     Манж Цин улсын хаадын зvvн бунхад нь Хэбэй мужийн Зvнь хуа хотын Ма лань уулны жалгад байрладаг. Энэ зvvн бунхадын доторхи Сяо лин хэмээх Эеэр засагч хааны бунхан, Цзин лин хэмээх Энх амгалан хааны бунхан, Юй лин хэмээх Тэнгэр тэтгэгч хааны бунхан, Дин лин хэмээх Тvгээмэл элбэгт хааны бунхан, Хvй лин хэмээх Бvрэн засагч хааны бунхан зэрэг 5 бунханд 5 хаан, 15 хатан, 141 сул хатан буюу татвар хатныг оршуулжээ. Эдгээр бунхадыг Эеэр засагч хааны 18 дугаар оноос ( 1661 оноос ) эхэлж байгуулсан байв. Манж Цин улсын хаадын зvvн бунхад нь ар тийшээ Чан рvй шань уулыг тvшиж, баруун тийшээ Хуан хуа шань уулыг налаж, зvvн талаар нь дов толгод жигдрэн, чиг ємнє талд нь Тянь тай, Янь дvнь хэмээх хоёруулєєд єєдєєсєє харан сvндэрлэж байдаг нь хоёр уулын хоорондуур нэгэн уужим сайхан хєндий бий болгожээ. Энэ хєндийг Лvн мэнь кєv гэдэг байна. Лvн мэнь кєvгээр єєдлєж, Ши пай фан  хэмээх чулуун цам-
 

Энх амгалан хааны бунхны сийлмэл багана

 
 
хагаар дамжин дотогшоо явбал бунхадын хаалга нь болох Да хун мэнь хэмээх том улаан хаалганд тулж хvрнэ. Ши пай фан хэмээх чулуун цамхаг нь єндрєєрєє 13 метр,  єргнєєрєє 32 метр байдаг. Энэ бол аварга том чандаган чулуугаар шууж хийсэн, 5 тасалбар, 6 тулгууртай, сvмийн оройны дээвэр шуухан 11 саравчтай цамхаг юм. Да хун мэнь хэмээх том улаан хаалгаар дотогшоо орж, Шэнь дао хэмээх арш сахиулсны замаар явж, Шэн дэ буюу Ариун дархан эрдэм суртхуун хэмээх рид шидийн хєшєєний асар тагтуудыг єнгєрєн єгсєхєд, хоёр гар талаар нь Ши сян шэн хэмээх чулуугаар шуусан амьтад, Лvн фэн мэнь хэмээх гарди галбингийн хаалга, Ци кун v инь цяо хэмээх долоон гулдан таван аялгуут гvvр зэргийг харах бєгєєд цааш ахивал бунхадын хvрээлэнгийн тєв нь болох Манж Цин улсын анхны хаан Эеэр засагч хааны бунханд шууд тулж хvрдэг билээ. Энэ бунханы нэрийг Сяо лин гэдэг. Сяо лин гэдэг нь Ачлал элбэрэл гэсэн утгатай vг юм. Манж Цин улсын зvvн бунханаас єнєє Эеэр засагч хааны бунхан болох Сяа лин, Тэнгэр тэтгэгч хааны бунхан болох Юй лин жич бусад ордон харшууд, Дин лингийн бунхадын зvvн хэсэг дэх Цы си тай хєv буюу Цы си нэртэй эх хатны бунхан зэргийг жуулчдад нээлтэй болгоод байна.
  Эеэр засагч хааны бунхан буюу Сяо лин бол Манж Цин улсын зvvн бунхадын доторхи тэргvvн бунхан болох юм. Энэ нь мєнч Манж Цин улсын бунхнын барилга байгуулалтын онцлогийг  хамгийн бvрэн тєгєлдєр харуулсан байгаа юм. Юй лин гэдэг нь Тэнгэр тэтгэгч хааны бунхан болно. Энэ бунханы газар доорохь ордон тансаг vзэсгэлэнтэй бєгєєд маш євєрмєц тєрх байдалтай байдаг билээ. Дин лингийн бунхадын зvvн хэсэгт Тvгээмэл элбэгт хааны хатан Ци аний бунхан болон мєн Тvгээмэл элбэгт хааны сул хатан Цы сигийн ( хожим нь Хуан тай хv буюу эх хатан болсон юм ) бунхан хоёр ойролцоо байрлаж байдаг. Хаадын зvvн бунхадын барилга дотор Цы си хатны бунхан хамгийн гоо vзэсгэлэнтэй байж, тvvний Лvн энь дянь хэмээх харшийн ємнєх луу гардийн хээтэй чулуун индэр дээрэх зураг нь хvртэл гарди нь дээр талд нь, луу нь доор талд нь байрласан байдаг. Харамсалтай нь тvvний бунханг цэргийн эрэхтэн Сvнь дянь ин дээрэмдэж, дотор нь байсан бvх юмсыг нь цєлбєн дээрэмдэж алга болгосон байжээ.
 
 
 

Манж Цин улсын хаадын баруун бунхад

  Манж Цин улсын хаадын баруун бунхад нь Хэ бэй мужийн И Сяний Юн нин шань уулын хормойд байрлаж бай-

 
 
Манж Чин улсын зvvн бунхад
 
 
даг юм. Энэ нь Манж Цин улсын хаадын бунхадын нэг хэсэг нь болно. Уг бунхад нь ар тийшээ Юн нин шань уулыг тvшиж, баруун гар талд нь Зи цзингуаньбоомт, зvvн гар талд нь
 
 
 

Манж Чин улсын баруун бунхны чулуун цамхаг

 
Байлдаат улсын vеийн Янь гvрний доод нийслэлийн буурь байж, ємнvvр нь И шюй гол угалзлан урсдаг. Манж Цин улсын эхний vеэр Зvнь хуа Сяний Ма лань жалгын баруун талд бунхан байгуулж эхэлсэн боловч Найралт тєв хааны наймдугаар он буюу 1730 онд И чжєvгийн Юн нин шань уулны бэл дэх Тай пин жалгыг сонгож, хойтон жилээс нь энд Тай лин бунхныг байгуулж эхэлжээ. Тэнгэр тэтгэгч хааны vед хааны зарлиг буулгаж, эцэг  хєвгvvн  хоёрыг  хамт нэг  газарт ор-
 
 
шуулж болохгvй гэсэн болохоор зvvн баруун хоёр бунхны газар болгон хувааж оршуулдаг болсон учиртай билээ. Ингэснээр Манж Цин улсын хаадыг  оршуулах газрыг зvvн баруун бунхад гэсэн хоёр хэсэг болж гарсан тvvхтэй гэдэг юм. Баруун бунхадын хvрээлэнгийн цар хэмжээ нь 100 гаруй километрийн зайд оршдог ба дотор хэрмнийх нь урт нь 21 километр 
 
 
байдаг юм. Энд Тай лин хэмээх Найралт тєв хааны бунхан, Чан лин хэмээх Сайшаал ерєєлт хааны бунхан, Мv лин хэмээх Тєр гэрэлт хааны бунхан, Чvн лин хэмээх Бадруулт тєр хааны бунхан зэрэг 4 хааны бунхан болон Тай дvн лин, Чан си лин, Y дvн лин хэмээх 3 хатаны бунхан, бас сул хатны 3 бунхан, ноёд язгууртад болон гvнж нарын 4 бунхан байдаг юм. Эдгээр нийт 14 бунханд 76 хvнийг ор-
 
 
Мv лингийн гадар vзэмж
 
 

шуулсан ажээ. Энэ бунханы газарт 1000 гаруй єрєє бvхий ордон харш сvм хийд байгуулсан ба бас 100 гаруй чулуун барилга,  чулуун шуумал бий. Бунхадын тогтоц хэлбэр нь бvр Феодалын зэрэг дэсийн дvрэм тогтолцоог чанга мєрдєж, хатадын бунхад нь хаадын бунхдаас жижиг, сул хатадын бунхад нь гол хатадын бунхдаас жижиг байдаг онцлогтой байдаг билээ. Барилгын хэлбэрийн талаас нь авч vзвэл, хаад, гол хатадын бунхад, бурхны шашны сvм хийдvvд нь улаан хэрэмтэй, шар дээвэртэй байдаг бол, сул хатад, гvнж нарын бунхад нь улаан хэрэмтэй, ногоон дээвэртэй байдаг ажээ. Гадар ордон болон яамдын барилга нь тоосгон хана, хєх вааран дээвэртэй байдаг.

 
 

 
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
===============================================================================================
----------Yндсэн нvvр>>>--------
 
Цинь хуан дао арлын

Бэй дай хэгийн vзэмжит район>>>

Цан янь шань уулны vзэмжит район>>> Чжао чжєv цяо гvvр>>>
Цагаан хэрмийн Шань хай гуань боомт>>> Чжан ши янь уулны vзэмжит район>>> Манж Цин улсын хаадын зvvн бунхад>>>

Чэн дэгийн Би шv шань чжvан хэмээх зуслангийн

ордон болон гадарнайман сvмийн vзэмжит район>>>
Е сань пєгийн vзэмжит район>>> Манж Цин улсын хаадын баруун бунхад>>>
 
===================================================================================================================================