• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
 
• Уран зохиолын шүүмжлэгч, найруулагч Цогт-Гэрэл
Уран зохиолын шүүмжлэгч, найруулагч Цогт-Гэрэл бол Улаан-Цав аймгийн "Цэлгэр тал" сэтгүүлийн найруулагч юм.
• Хар-Хот их эртнээс яригдна
Нэг хот нэрээрээ шуугина
Наран толгойгоор нь
     Нулимсан шуурга мэлтгэнэнэ
Нам жимээс нам гүм
• Уянга шүлгийн онгод
Шүлгийн онгод хаагуур байдаг вэ?
Шүлгийн онгод хаанаас ирдэг вэ?
Уянга шүлгийн ороо онгод—
Уран найргийн рид шиди ээ!
• Эх орон
Олон зуун жил
     Үерлэж татарсан
Аварга мөрөнд
Би
Салбар урсгал болж
• Эх нутаг
Газрын зураг дээр та
Доёод л өнгөрөх бац билээ,
Гал зүрхэнд та
Ганганаад л тавих болд билээ.
• Хөх торгон тэрлэг
"Цаадах оёдлоо тавь даа,
Цайгаа халуунд нь уу даа" гэж
Цаглашгүй хайртай ээж нь
Цаашаа хүүхэндээ хэллээ.
• Нутгийн шөнө
Тэнгэрийн наран уулын цаана буудаллаж
Тэргэл саран аяны хасгаа хөлтөл
Тэрхэн хооронд гайхамшигт хотын бараа
Тэнхэлэг доогуур нь ухасхийж ороод дэмнэлээ!
• Хөх торгон тэрлэг
"Ураглаж барилдсан нөхөртөө
Урлан оёж байгаа юм уу?" гэж
Ухаан сэргэлэн хүүхнээс
Ухчилж бас асуулаа.
• Сувьлагч
Ундахыг завдталаа гэнэт зүүдлээд сэрвэл
Учиргүй их хөлс гарсан байх юм.
Уйдахыг эс мэдсэн тэр бүсгүй л
Уулын янзаар миний дэргэд суух юм.
• Хөх туг

Эх орны минь тэнгэр
Элтрэшгүй хөх туг 
Намайг дэлхийд дуудсан 
Ертөнцийн гэрэлт даллага 
Нялна биеийг минь тэтгэсэн 
Амьдралын ивээлт алга 
Амь надад угжсан 
Амьсгалын тэжээлт сүү 
Ангаригт оюуныг минь нисгэсэн 
Соёлын шидэт жигүүр

• Хөх торгон тэрлэг
Шилийн ногоон дэнжин дээр
шинэхэн цагаан гэр дэх
сэргэлэн зантай хүүхний
сэтгэлийг нь ер мэдсэнгүй.
• Онгон уулны сар
Наадаж өссөн нутгаасаа гараад
Насан дунд хүрч байвч
Нарсат онгоны мөнгөн сар
Надаас ер зайдаагүй.
• Сүсгийн сүүдэр

Сүмийг шүтэх хүн цөөн болсонд
Сүрийг шүтэх хүн бас байсаар аа....
Сүсэг бишрэл хэзээ чухам арилахыг
Сүүлийн үрс лав олж үзнэ дэ!

• Нэг нас

Шатрын бэрсийн
     Шаглахаас хол хэцүү
Шадам биш бол
     Шавшрга атгасан эрс:
Шашны шавь
     Шагдрыг юунд тоов? ....

• Элс манхны эх нутаг

Алтан шаргал элс минь 
Аав ээжийн минь нутаг. 
Ард түмэн бидний 
Ашидын заяасан орон. 
Эрт дээдэс өвөгдийн минь 
Ясаа оршуулсан шороо. 
Эх оронч баатруудын 
Цусаа шингээсэн газар.

• Тэжээвэр хоёр ишигний яриа
Уруудай тэр ишиг чинь 
Учирыг нь олохгүй мэлрэнэ. 
Урагш хойш хараад 
Уцаарласан байдалтай майлна. 
Ширэлдсэн үсээ 
Шилгэж аваад хэлж байна. 
Ширгэнхий нүдээ анивчаад 
Ширвээдсэн байдалтай хэлж байна.
• Тэжээвэр хоёр ишигний яриа

Манай олон бүлгэмдээд
Малжлын хоршоо байгуулсан юм.
Хүнтэй малтай баярлаад
Хөгжилтэй сайхан болсон юм.
Хүн олон болсон чинь
Хүчир явдал нэг ч үгүй гээд
Хүзүү толгойгоо хөдөлгөж
Хөөрхөн дуунаар майлаж байна.

• Тэжээвэр хоёр ишигний яриа
     Туранхай ишигний байдлыг
     Тоолж аваад хэльё,
     Туухан үс нь ёрдойжээ,
     Толгой нь доош ужжээ.
     Хавирга сүвээ нь хэрцгэр ээ
     Харах нүд нь улцгар.
     Гэдэс гүзээ нь хэвгэр ээ
     Хэцүү сүрхий эцэж шүү.
• Тэжээвэр хоёр ишигний яриа
     Ухаа толгодын соргог бэлчээрт
     Хоршоо хамтрал хаваржжээ.
     Хойт довын энгэрт
     Хувийн малчин өвөлжжээ.
     Хаврын цас хайлаад
     Хагд өвс сэгсийжээ.
     Хамаг айлын тэжээвэр
     Хайвиараа бэлчих боллоо.
• Хүчит бөх
     Өмнө энгэрд чинь алагласан
     Өнгийн пансан хормойвч чинь
     Өндөр тэнгэрийн солонгоноос
     Өөлж авсан тасархай юу?
     Өргөн мөрөнд чинь гялалзсан
     Сэнж зодгийн товруу чинь
     Үдшийн түмэн одноос
     Шилж суулгасан шигтгээ юу?
• Тянь Аньмэнний уянга
     Морио унаад давхидаг саруул тал шиг талбайд
     Монгол урлагчидын зургалдаг диваажин шиг оронд,
     Өлзийт алтан сүлд нь мандах наран шиг туяарсан
     үзэсгэлэн сүрлэг Тянь Аньмэнь голомт болон сүндэрлэнэ.
• Мөнх дэлгэрмэл цэцэг

      Хүслийг хангагч чандмань эрдэн бий гэдгийг
      Хөрст дэлхийгээс хүн эрээд ер олсонгүй,
      Хөдөлмөрийн үрээр түмэн хүсэл биелэгддэг тул
      Хүний хэлдэг чандмань эрдэнгэгч тэр лав мөн.

• Инжинашийн бунхан дээр
     Гэмт орчлонгийн хар цагаан үйлийг билгийн нүдээр ажиглаж
     Гэрийн хууль, язгуурын суртлыг шидэт бийрээр шүүмжилж,
     Гэгээн сарны тунгалаг толинд өнгөрсөн ирээдүйг шинжилсээр
     Гэнэтийн аюул, харанхуй шуурганд хонгор навч шиг хийсчухуй.
• Жаргалын нар өндөр мандлаа
Битүүн, шинийн нэгэн болов уу?
Бян буужин түрчгэнэлээ!
Баярын өдөр болов уу?
Баярлах наргиан гарлаа!
Битүүн, шинийн нэгнээс ч их баяр 
Бид бүхний дээд баяр
Жаргалын нар өндөр мандаж
Зол жаргал батжисан баяр!
• Манай агт
    Тал ихтэй монгол нутагт
    Тав дураараа давхиж,
    Тарган шимтэй бэлчээрт
    Ташаа дүүртэл таргалсан—
Өн сайтай монгол агтыг 
Өндийсөн малчин барьж аваад, 
Эмээл хазаараа даруулж 
Өмнө фронтдоо бэлэг болгон хүргэв.
• Тєрсєн нутаг
Зохиогчийн танилцуулага: эрдэнэтогтох бол євєр монголын орчин vеийн зохиолч, монгол хэл бичгийн ажлын жvтгэлтэн. 1916 онд євєр монголын улаанхад хотын хишигтэн хушууны зvvн ар нутгийн ядуу малчны гэрт тєржээ. "баялаг сайхан хишигтэн", "чингис ханы алтан товчийн нэрт цадгийн тухай", "єнєр баялаг євєр монгол" зэрэг маш олон зохиол бvтээлтэй.
• Чимэдидорж Хvvхэн оргилд
Зохиогчийн танилцуулга: Чимэдидорж (1924. 8 — 1980 он) бол орчин vеийн шилдэг зохиолч, євєр монголын орчин vеийн жvжгийн ууган зохиолч юм. чєлєєлєгдсєний дараах євєр монголын утга зохиолын анх дах монгол роман "шар мєрний долгион" –ны зохиогч болно.
• Овоо
 Зохиогчийн танилцуулга: яруу найрагч Б. Буянхишиг 1962 онд Євєр Монголын Улаанхад хотын Ар хорчин хошуунд тєржээ. Гол зохиол бvтээл гэвэл: монгол хэлэнд "Єрєєсєн сар", "Тэнгэрийн салхи"хэмээх яруу найргийн тvvвэр хэвлvvлж, Япон хэлэнд "Сэтгэлийн vлгэр", "Би Монгол хvн " хоёр тvvвэр хэвлvvлсэн байна.
• Санаагаараа довтол доо тэрэг минь
Зохиогчийн танилцуулга: Б. Бvрэнбэх бол одоо vеийн алдарт шvлэгч, эрдэмтэн. 1928 онд Євєр монглын зоо уд аймгийн байран баруун хушууны ядуу малчны гэрт тєржээ. Шvлэг бичихдээ шvлгийн уран санаа, vндэстэний онцлогийг анхааран чухалчилдагаас шvлэг найраг нь ил тод айзам цохилогтой бєгєєд тал нутгийн vнэр амттай байдаг.
• Тоо-юаньмин
1 2