Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

 
Щань дун муж
===============================================================================================
 
 
Кvн зийн ордон—Кvн зийн сvм—Кvн зийн ой
 
     
 
Кгн зийн сvм
 Шань дvн мужийн Цюй фv хот бол Хятадын тvvх соёлын нэрт хотуудын нэг билээ. Энэ бол Хятадын сэтгэгч, соён гэгээрvvлэгч, Кvн зийн сургаалыг vvдэгч Кvн зигийн эх нутаг юм.Энэ газарт тансаг их соёлын єв байдгийн дотор Цюй фvгийн гурван Кvн гэж алдаршсан Кvн зийн ордон, Кvн зийн сvм, Кvн зийн ой нь хамгийн их нэртэй байдаг юм.
 
 
  Кvн зийн ордныг уул нь “Янь шэн гvн фv”ялгуугсан богд эрдэмтэний ордон хэмээх утгатай vг юм.гэж нэрлэж байжээ. Энэ нь Кvн зийн vр хойчсынх нь тєрийн алба хашиж, мєн бас аж тєрєн оршин амьдарч байсан орон сууц нь байлаа. Энэ ордны талбай нь арван зурган хавтгай дєрвєлжин километр байж, тэнхим, дуган, асар, мухлаг гэх мэтийн янз бvрийн барилга нь нийт дєрвєн зуун жаран гурван єрєєтэй байж, бий бvхий барилга нь зvvн баруун дунд хэмээх гурван шугам дээр байршиж, зvvн шугам дээрх нь дээдсийн сvм, баруун шугам дээрх нь зочинд зориулсан тэнхим хvрээлэн, дунд шугмынх нь ємнє ар хэмээх хоёр хvрээлэнд хуваагдаж, ємнє хvрээлэн нь албан яам байж, дотроо гурван байшин зургаан тэнхимтэй. Арын хvрээлэнг нь орон сууц, тvvнийхээ араар Кvн зийн ордны цэцэрлэгт хvрээлэн гэж бий. Энэ ордонд тvvх соёлын дурсгалт зvйл маш олон байдаг. Yvний дотроос Шан Чжєvгийн vеийн арван ширхэг эдлэл хэрэгсэл нь хамгийн нэртэй билээ. Эдгээр нь уулдаа хааны ордонд хадгалаж байсан хvрэл зэсээр бvтээсэн ёслолын хэрэглээний эд хэрэгсэл байжээ.Цянь лvнТэнгэр тэтгэгчхааны гучин зургадугаар он буюу мянга долон зуун далан нэгэн онд хаантан Кvн зийн ордонд соёрхож єгсєн байжээ.Энэ ордонд эдгээрээс гадна бас Юань улс, Мин улс, Манж Чин улсын vеийн ном бичиг, архивын материал арван мянга шахам доти байгаа тєдийгvй, эртний нэрт хvмvvсийн бичиг зураг, алт мєнгє эд эрдэнэс, ваар шаазан, хулс модон эдлэл, зааны соёо юуму хашаар сийлбэрлэсэн эд хэрэгсэл, шvр сувд, мана, оюу, Хань улсын vеийн хэнгэрэг зэргийн эртний тоглоомын болон дурсгалт зvйлvvд байгаа юм. Yvнээс гадна бас Юань улс, Мин улс, Манж Чин улсын vеийн янз бvрийн малгай, гутал, хувцас хунар зуу гаруй авдар байгаа бєгєєд энэ дундаа арван мянга гаруй зах хувцас нь судалж сонирхох маш их vнэ цэнэтэй зvйл байгаа юм.
 
 
  Кvн зийн сvм гэдэг бол эртнээс аваад vе vеийн хvмvvсийн кvн зид тахилга тайлга vйлдэж ирсэн газар юм. Кvн зийн сvмийн  барилга нь асар их цар хэмжээтэй, аугааа их сvр жавхалантай байдаг юм. Уг сvм нь есєн хvрээлэнгээр бvрдэж, ємнєєш умрааш чиглэлээр тєв тэнхэлэг шугам болгож, зvvн, баруун, дунд гэж гурван шугамд хуваагдаж байршсан байдаг. Кvн зийн сvмийн урт нь зургаан зуун гучин метр, єргєн нь зуун дєчин метр байж, хажуугийн барилга тавин дєрєв байж,дуган тэнхим,ордон
Кvн зийн ордны арван гурван хєшєє
 
 
харш, хvрээлэн тагт, хажуугийн гэр, бичгийн гэр гэх зэрэг нь нийлээд дєрвєн зуун жаран зургаан єрєє тасалгатай байдаг. Уг сvмийн нийт талбай нь хорин нэг арваны зургаан га байдаг. Кvн зийн сvмийн барилгад Кvй вэнь гэ хэмээх бичгийн гэр, арван гурван хєшєєний тагт, Син тань буюу гvйлсний мандал, Да чэн дянь буюу согчин дуган, хоёр гарлуулж байршуулсан тvvхийн vе vеийн хєшєєнvvд нь хамгийн их нэртэй байдаг юм. Кvй вэнь гэ хэмээх барилга дотор vе vеийн хаад ноёдын Кvн зи болон тvvний vр хойчист шагнаж єгсєн ном бичиг бийр бэхийн зvйлийг хадгалж бий. Уг барилгын гудамны зvvн баруун хоёр хажууд “Кvй вэнь гэ харшийн магтуу”, “Кvй вэнь гэ харшид дахин ном судар байршуулсан тухай тэмдэглэл” хэмээх хоёр хєшєє байдаг. Арван гурван хєшєєний тагтан дотор Тан улс, Сvн улс, Юань улс, Мин улс, Манж Чин улсын vеийн хаадын соёрхож єгсєн тавин гурван хєшєє байдаг. Син тань буюу гvйлсэн мандал гэдэг нь Кvн зийн ном тавидаг газар байжээ. Энэ мандлын дэргэд урт настай нэг vхэр арц байдаг юм. Хvмvvс тvvнийг Кvн зийн тарисан мод гэж “Сянь ши шєv чжи гvй” буюу талыгаач их багшийн vхэр арц гэж нэрэлдэг байна.Согчин дуган нь бол Кvн зийн сvмийнхээ гол барилга нь байгаа юм. Энэ дуганы тєв голд Кvн зийн шуумал хєргийг тахиж бий. Энэ шуумал хєрєгний хоёр хажуугаар шавь нарынх нь хєргийг бvтээж тависан байдаг юм. Энэ согчин дуганы зvvн баруун хоёр талын гудамд уул нь Кvн зийн шавь нар болон Кvн зийн сургаалын нэрт хvмvvсийг тахиж байжээ. Энэ сvмийн эртэндээ ус идэж байсан худгийн ард “Лv би” хэмээх нэртэй хана байдаг юм. Энэ бол Цинь улсын хаан Цинь ши хуан ном бичгийг шатааж, бичигтэнийг булшилж байсан vед Кvн зийн есдvгээр vеийн омбол болох Кvн фv хэмээх хvний “Засагт ном”, “Ёслолт ном”, “Шvvмжилэлт ном”, “Ачлалт ном” зэрэг ном бичгийг нууж хадгалаж байсан хана ажээ. Хожмын хvмvvс Кvн фvгийн эртний соёлыг хамгаалахд гаргасан гавьяа зvтгэлийг vvрд дурсан тэмдэглэхийн тєлєє энэ ханыг засаж сэлэвсэн байгаа юм.
 
 
       Кvн линь буюу Кvн зийн ой гэдэг бол Кvн зи болон тvvний vр хойчсын бунхны хvрээлэн юм. Энэ нь Цюй фv хотын умард хэсэгт байрладаг.Энэ ойн цэцэрлэгт хvрээлэнгийн талбай нь хоёр зуу гаруй га байдаг юм.Энэ цэцэрлэгт хvрээлэнд урт настай аварга модод шугайраж,модны угаар олон vеийн бунхад болон хєшєє чулуунууд жигдэрч байгаа юм.Энэ дотроо Кvн зи,Кvн ли,Кvн цзи гурван vеийн бунхныг тойруулан улаан хэрэм байгуулсан байгаа юм. Yvнээс гаднах Кай тин тагт, Чжv
Ойн хvрээлэнгийн хаалганы гаднах арцат зам
 
 
би тин тагт зэрэг нь бол хаантад энэ газар ирж Кvн зид тахилга тайлга vйлдэхдээ амраж суусан газар ажээ.
 
 
      Кvн зийн ордон, Кvн зийн сvм, Кvн зийн ой бол єнє эртнээс дотоод гадаадад алдар нэр мандсан аялал жуулчиллын ариун дархан газар байгаа юм.Энэ газар нь мянга есєн зуун ерэн дєрвєн онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын гэгээрэл боловсрол, шинжлэх ухаан, соёлын ажил эрхэлсэн байгууллагын “Дэлхийн євийн жагсаалтад” орсон байгаа юм.
Кvн зийн сvмийн кvй вэнь гэ харш
 
 
===============================================================================================
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
===============================================================================================
----------Yндсэн нvvр>>>--------
 
Тай шань уулны vзэмжит район>>> Кvн зийн ордон—Кvн зийн сvм—Кvн зийн ой>>> Цзяо дvнгийн хойгийн тэнгисийн эргийн vзэмжит район>>> Чэн шань тєv уул>>> Цин дао арлын Лао шань уулны vзэмжит район>>>  
  Пэн лайн усан дээрэх хот болон Пэн лай гэ харш>>> Цюй фvгийн Кvн зийн зургаан эрдмийн хотхон>>> Лин янь сы хийд>>> Бао тv цуань булгийн цэцэрлэгт хvрээлэн>>> Шань дvн мужийн музей>>>