|
|
Щань дун
муж |
=============================================================================================== |
|
|
Чэн
шань тєv уул |
Чэн
шань тєv уул бол Шань дvн мужийн
Цзяо дvнгийн хойгийн тэнгисийн
эргийн vзэмжит районы нэг хэсэг
нь юм. Энэ нь Шань дvн мужийн гол
болох дурсгалт газар байгаа юм.
“Хятадын сайн итгэлт хошуу” гэж
алдаршсан Цзяо дvнгийн хойгийн
хамгийн зvvн vзvvрт байрладаг энэ
уулыг бас Тяньжин тєv буюу
тэнгэрийн хязгаар ч гэж нэрэлдэг
байна. Энэ уулны гурван тал нь
далайгаар хvрээлvvлж, нэг тал нь
эх газартай залгаж байдаг. Давхар
давхар хєхємдєг ногоон
уулс vргэлжлэн залгалдаж, гvн цэнхэр
далай хязгааргvй нэлийж, цавчим
єндєр хадууд сvvхийн сvндэрлэж,
асар их долгион хєєсрєн
шуугсан нvсэр их сvр vзэмжтэй энэ
газар бол эрт ужуураасаа нэрд
гарсан аялал жуулчиллын ариун
дархан газар байгаа юм. |
Эрт
дээр vед энэ Чэн шань тєv хэмээх
уулыг нарны сахиулсны оршин суудаг
газар хэмээн vзэдэг байжээ. “Судар
бичиг”-т тэмдгэлснээр бол Жян
тай гvн буюу Жян зи я Чжєv улсын
Y ван-д туслан Шан улсыг мєхєєж,
улс гvрнийг амгуулсны дараа, энэ
газарт нарны сахиулсанд мєргєл
vйлдэж, наран мандхыг угтах ёслол
хийж, нарны сахиулсныг дээдлэн
тахих хийд байгуулсан байна. Манай
тооллын ємнєх хоёр зуун
арав есєн оноос хоёр зуун арван
оны хооронд Цинь ши хуан энэ газарт
хоёр ч удаа хvрч, наранд тахилга
vйлдсэн бєгєєд vхэшгvй
мєнхрvvлэх эмийн зvйл эрvvлж
хайлгаж байсан болохоор “Чинь
цяо и цзи” буюу Цинь ши хуангийн
гvvрний туйрь, “Цинь дай ли ши”
буюу Чинь улсын vеийн босоо хад,
“Шэ цзяо тай” буюу толон загас
агнасан тавцан, “Ши хуан мяо”
буюу Цинь ши хуангийн сvм, “Тяньжин тєvгийн Цинь дvн мэнь”
буюу “тэнгэрийн хязгаар хэмээх
уул бол Цинь улсын нутаг дэвсгэрийн
зvvн хаалга боломой” хэмээсэн
Цинь ши хуангийн нэртэй тvшмэл
Ли сыгийн гарын бичигтэй хад зэрэг
дурсгалт газар их олон бий
|
|
|
|
болсон
байгаа юм. Манай тооллын ємнєх
ерэн дєрвєн онд Хань v ди хаантан
зvvн далайгаар эргvvл хийж явахдаа
Чэн шань уулны нарны сахиулсны
тахилгын сvмд мєргєл vйлдэж,
наран мандхыг энэ газраас сонирхож
байсан бєгєєд энд Чэн шань
гуань хэмээх бомбын шашны сvм байгуулж,
бас “Чи янь гэ” хэмээх улаан галууны
дуулалаа бичсэн байжээ. |
Чэн
шань тєvгийн vзэмжит районы хээрийн
амьтны хvрээлэнд догшин араатны
бvс, євсєн тэжээлтэй амьтны
бvс, жигvvртэн шувууны бvс, сармагчны
уул гэх зэргийн хэд хэдэн бvс хуваадаг
байна. Он оны євєл хэдэн арван
мянган хун галуу євєлждэг
Тянь э хv буюу хунт нуур нь энэ сайхан
vзэмжит районыг улам ч vзэсгэлэнтэй
сайхан болгож, эх дэлхийн онгон
байгаль гэдэг ямаршуу байдгийг
гайхуулан байдаг билээ. |
|
|
Тэнгэрийн
хязгаар хэмээх хад |
|
|
=============================================================================================== |
|