|
|
|
Цюй
фvгийн Кvн зийн зургаан эрдмийн хотхон
Шань
дvн мужийн Цюй фvгийн Кvн зийн зургаан
эрдмийн хотхон гэдэг нь бол Хятадын
эртний агуу их сэтгэгч, соён гэгээрvvлэгч,
улс тєрч, Кvн зийн сургаалыг vндэслэн
байгуулагч Кvн зийн тухайн он жилvvдэд
сурган хvмvvжvvлж байсан ба зориж байсан
“Зургаан эрдэм” буюу ёслол, хєгжим,
харваж намнах, унаа хєсєг захирч
жолоодох, vсэг бичиг таних, тоо бодож
сурах зэргээр гол болгож, Хятадын
шилдэг уламжлалт соёлыг хєгжvvлэн
мандуулхаар зорилгоо болгосон, орчин
vеийн шинжлэх ухаан техникийн арга
барилаар цогцлон байгуулсан эрдэм
мэдлэг болон зугаа цэнгvvнийг хамтруулсан
соёлын аялал жуулчиллын томоохон
хотхон юм.
Кvн
зийн зургаан эрдмийн хотхоны нэгдvгээр
хугцааны барилгын эзэлсэн талбай
нь арван гурван га байж, барилгын талбай
нь хорин таван мянган хавтгай дєрвєлжин
метрт хvрсэн байна. Энэ хотхонд найман
vзэмжит газар байдаг юм. Тухайлбал:
“Кvн зийн олон оронд хийсэн аялал”
сэдэвтэй томоохон хэмжээний зэс барималууд
нь гэгээн богд Кvн зийн Тянь мингийн
онуудад, Янь хvй нарын зэрэг шаваа
дагуулан, морь унаа хєсєг тэргээр
хvн ардыг соён гийгvvлэх vйлст уйггvй
зvтгэж явсныг нь амьд дvрслэг харуулсан
байгаа юм. “Ёслолын тэнхим” хэмээх
барилгын талбай нь хоёр мянга таван
зуун хавтгай дєрвєлжин метр
байдаг. Энэ нь цэрэг морь, дайны тэрэг,
хvн хар, дуган харш зэргийн барималаар
бvрэлдсэн, тvvх соёлын ихээхэн vйл явдлыг
авчаан байгуулсан томоохон цар хэмжээний
vзэмжит газар юм. Yvнд Чжєv v ван буюу
Чжєv тянь зигийн хаан ширээнд суух
vеийн нvсэр их сvр жавхалантай байдал
жич цэргийн парад хvлээн авч байсан
байдал зэргийн ёслолуудыг vнэмшилтэй
сайхан бєгєєд урьд ємнє
байгаагvй их цар хэмжээтэй байгуулсан
байгаа юм. “Номын тэнхим” хэмээх барилгад
урт настай аварга том мєнгєн
гvйлс сvvхийн сvндэрлэж, эртний эгэл
борогжуун мєртєє тєв хээнцэр
хэв намбатай байдаг билээ.Мєн эндэх
|
|