Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

 
Щань дун муж
===============================================================================================
 
   
 

Пэн лайн усан дээрэх хот болон Пэн лай гэ харш

Пэн лайн Шvй чэн буюу усан дээрэх хот нь Шань дvн мужийн Пэн лай хотоос хойно байрладаг Дань я шань уулны зvvн бэлд байдаг юм. Гиданчуудын хvчээ тэлэж газар авхаас сэргийлэхийн тєлєє Умард Сvн улсын vеийн Цин лигийн хоёрдугаар он буюу 1042 онд энэ газарт “Дао юй чжай” гэх нэртэй зандгар загас агнах тосгон хэмээн байгуулсан

Пэн лай арал
 
 

юм байжээ.Мин улсын Хун vгийн есдvгээр он буюу 1376 онд пагдгар дээрэм гэж нэршсэн Япон дээрэмчидийн тvрэмгий довтолгооноос сэргийлхийн тєлєє “Дао юй чжай” буюу зандгар загас агнах тосгоны хуучин буурийн дээр Шvй чэн буюу усан дээрэх хот байгуулж, тvvнийгээ “Бэй вє чэн” буюу пагдгар дээрмээс сэргийлэх хот хэмээн нэрлэжээ. Мин улсын Вань лигийн хорин дєрєвдvгээр он буюу 1596 онд энэ газрыг єргєтгєн байгуулж єнєєгийн байгаа цар хэмжээнд хvргэжээ. Шvй чэн буюу усан хотыг Дань я шань хэмээх улаан єнгєтэй цавчим єндєр асга хадны байцыг дагуулан шороо чулуу тоосгоор ємнє зvг тийш нь сунагаж байгуулжээ. Пэн лай гэ харш нь даруй энэ Шvй чэн хэмээх усан дээрэх хотын хэрэмний баруун хойт єнцгийн дотор талд байрладаг юм. Энэ усан дээрэх хот нь урт дєрвєлжин хэлбэртэй байж, хотын хэрэмний урт нь хоёр арваны хоёр километр байдаг юм. Цэрэг дайны шаардлагд зохицуулж, энэ усан дээрэх хотыг хоёрхон хаалгатай зохиожээ. Ємнє талдаа эх газартай холболдсон Жэнь ян мэнь хэмээх хаалгатай, хойт талдаа далайд гардаг усан дээрэх хаалгатай. Уг усан дээрэх хотын тєвд байрладаг Сяо хай цзюй чэн хэмээх хойш урагшаа чиглэлтэй зургаан зуун тавин таван метр урт нарийхан хавчигдуу хотхон нь бол хєлєг онгоцууд зогсоож, усчидыг дасгал хийлгэдэг газар юм. Энэ усан дээрэх хот нь Сяо хай буюу жижиг далай, Шvй мэнь буюу усан дээрэх хаалга, хотын хэрэм, буудлагын тавцан, гол нь хєндий тавцан, зогсоол гарам, гэрлийн цамхаг, давалгааны хашлага тавцан, давалгаанаас сэргийлэх далан зэргээр бvрддэг байна. Энэ бол уулаа тvшиж далайгаар хvрээлvvлсэн, гадагшаа гарч дайралт хийх болон хот дотроо буцан орж хотоо сахин хамгаалахд бvр их ашигтай байдаг газар юм. Энэ нь єнєє болтол хэвээрээ хадгалагдаж байгаа Хятадын эртний далайн цэргийн баазуудын нэг юм. Энэ усан дээрэх хот нь Хятадын тэнгисийн гарамын барилга байгуулалтын тvvхэнд чухал байр суурь эзэлдэг билээ. Пэн лай гэ харш нь Сяний тєвєєсєє баруун хойшоо чиглэлд байрладаг Дань я шань уулан дээр байдаг юм. Сvн улсын vеэс эхэлж vе улиран єргєтгєн байгуулж ирсэн болохоор энд адил бус хэв намбын ордон харш, сvм хийд, асар тагт, цамхагууд зэрэг vй олон байдаг юм. Энэ газрын байшин барилгууд нь эв эвдээ зохицсон тєдийгvй, арц майлсын дvрс нь усандаа тонгруу дусч, нєл улаан хад нь єнгє ялгаран чимэг нэмэж, нэлгэр далайн номин долгион хязгааргvйн vргэлжилж, тvvний дээгvvр манан хvдэн намиран байдаг болохоор огторгуйн цээлээр хєвєн яваа юм шиг санагдуулж, бvр ч их уран яруу сэтгэгдэл тєрvvлдэг байна. Энэ сайхан vзэмж байдлаас гадна бас Цинь ши хуан арш сахиулсадыг эрэн сурвалжилж, vхэшгvй мєнхийн эм дом хайсан тухай тvvхэн vлгэр домог, найман арш далай гаталсан тухай домог зэрэг нь Пэн лай гэ харшийг улам ч их нууцлаг риди шидэтэй юм шиг болгосон байлаа. Ингэснээрээ энэ газрыг эрт дээр vеэсээ аршийн орон хэмээн єргємжлєн дээдэлдэг болсон байна.

 
 
Пэн лайн усан дээрэх хот
        Пэн лай гэ харшийн хойт хэсгийн доор давхарын саравчны тєв голд Манж Чин улсын vеийн их уран бичээч Те бао сvєгийн бичсэн “Пэн лай гэ” хэмээх хєндлєн илэрхийлэлийг єлгєж байгаа билээ. Гол харшийн баруун талд Би фэн тин хэмээх салхи нємєрдєх тагт гэж бий. Мєн гол харшны зvvн талд нь Вє бэй тин хэмээх хэвтээ хєшєєний тагт болон Сv гvн цы хэмээх хийд байдаг.Гол харшны зvvн ємнє талд нь Бай юнь гvн ордны Сань цин дянь хэмээх дуган байдаг. Тvvний зvvн талд Лvй зv мяо  
  хэмээх Люй дун биний тахилгын сvм байдаг. Пэн лай гэ харшны баруун биед Тянь хєv гvн хэмээх эзэн хатны ордон байж, тvvний баруун талд Лусын хааны ордон гэж байдаг юм.  
 
===============================================================================================
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
===============================================================================================
----------Yндсэн нvvр>>>--------
 
Тай шань уулны vзэмжит район>>> Кvн зийн ордон—Кvн зийн сvм—Кvн зийн ой>>> Цзяо дvнгийн хойгийн тэнгисийн эргийн vзэмжит район>>> Чэн шань тєv уул>>> Цин дао арлын Лао шань уулны vзэмжит район>>>  
  Пэн лайн усан дээрэх хот болон Пэн лай гэ харш>>> Цюй фvгийн Кvн зийн зургаан эрдмийн хотхон>>> Лин янь сы хийд>>> Бао тv цуань булгийн цэцэрлэгт хvрээлэн>>> Шань дvн мужийн музей>>>