|
|
Щань дун
муж |
=============================================================================================== |
|
|
Цзяо
дvнгийн хойгийн тэнгисийн эргийн
vзэмжит район |
Шань
дvн мужийн Цзяо дvнгийн хойгийн
зvvн хойт хэсэгт байрладаг тэнгисийн
эргийн vзэмжит районд эх газар
дээрэх Янь тай—Пэн лай болон Вэй
хай—Чэн шань тєv гэх хоёр vзэмжит
район жич далай дээрэх Чан шань
дао арал, Хэй шань дао арал, Мяо
дао арал, Лиv гvн дао арал зэрэг
арал олтригуудыг багтаадаг юм.
Энэ vзэмжит район нь мянга есєн
зуун наян найман онд үндэсний
хэмжээний гол болох vзэмжит район
болсон байна. |
Энэ
vзэмжит районы далайн булан болон
хавчил хошууд нь мурий сарий бєгєєд
vзэсгэлэнтэй сайхан байж, газрын
байршил нь энхэл донхол єндєр
намын зєрєє их байж, ой
мод ягцран шугайраж, далайн усанд
идэгдсэн газрын гадаргуу нь байгалийн
аугааа их баримал шуумал шиг байдаг
тєдийгvй, хvмvvлгийн тvvх соёлын
дурсгалт газрууд ч маш олон байдаг
билээ. Пэн лай нь “Хай ши шэнь
лєv” буюу гандирсын балгад
хэмээх далайн зэрэглээгээрээ
дотоод гадаадад нэртэй юм. Пэн
лайн Шvй чэн буюу усан хотыг бол
Мин улсын vеийн пагдгар дээрмийг﹙Япон
дээрэмчид﹚эсэргvvцсэн
нэрт жанжин Ци цзи гуангийн байгуулсан
барилга юм. Энэ бол Хятадад єнєєд
хvрч иртэл бvрэн бvтнээрээ хадгалагдаж
байгаа эртний тэнгисийн цэргийн
бааз юм. Шvй чэн буюу усан хотын
баруун хойно байрладаг Дань я
шань буюу улаан хадат уулны орой
дээрэх Пэн лай гэ хэмээх харш
нь эрт дээр vеэсээ арш сахиулсаны
ариун ордон хэмээн олноо алдаршиж
билээ. Эргэн тойрондоо олон сайхан
асар тагт гэх зэргийн євєрмєц
барилгатай “Сянь шань цюн гэ”
буюу аршийн уулны ариун ордон
хэмээх энэ харшаас алсыг бараалахд
“Хай тянь хао мяо” буюу нэлгэр
их далай, “ Юнь янь пяо фє” буюу
vvл мананы намираа гэх зэрэг газар
нь бол “Ба сянь гvє хай” буюу
найман арш их далай гаталсан хэмээх
домог vлгэрт гардаг найман аршийн
эрийн сайныг vзvvлж, эрдмийн чадлыг
гайхуулсан газар байгаа юм.
|
Чан
дао хэмээх арал нь ємнє хойноо
байрладаг хоёр арлаар бvрэлдэж,
тэр нь дундуураа Юй ши цзе буюу
хаш гудамж хэмээх хонгилоор холбогдож
байдаг болохоор энэ газар нь ганьтелын
хэлбэртэй болсон ажээ. Энэ газрын
цаг агаар нь цэвэр тунгалаг байдаг
тєдийгvй далайн ус нь гvн цэнхэр,
ой мод нь номин ногоон байж, байгаль
орчин нь амгалан сэлvv байдаг болохоор
“Хай шан сянь дао” буюу гүн
далайн аршийн арал хэмээн нэр
мандсан байлаа. |
|
|
|
Вэй хайгийн Лиv гvн дао арал бол Хятадын
далайн хамгаалалтын чухал суурин
байгаа юм. Энэ бол Манж Чин улсын сvvлчийн
vеийн умардын усан цэргийн дивизийн
ерєнхий газрын тєв болох умардын
тэнгисийн цэргийн Ти дv тvшмэлийн захиргаа
байрлаж байсан газар юм. Энэ арал дээр
бас Хятад Японы хєх морин жилийн
дайны vзэсгэлэнгийн ордон бий. |
|
|
|
=============================================================================================== |
|