Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

 
Щань дун муж
===============================================================================================
 
 
Цин дао арлын Лао шань уулны vзэмжит район

Лао шань уулны vзэмжит район нь Цин дао хотын зvvн талаар байрладаг шар тэнгисийн эрэг дээр оршдог юм. Гурван талаараа далайгаар хvрээлvvлж, ар тийшээ тал газар тvшсэн энэ vзэмжит районы Лао дин хэмээх ноён оргил нь далайн тvвшнээс мянга нэг зуун гучин хоёр арваны долоон метр єндєр байдаг юм. Энэ бол Хятад орны арван найман мянган километр тэнгисийн эргийн шугам дээрэх хамгийн єндєр оргил нь болох юм. Энэ Лао шань уулны цаг агаар нь сэрvvн бvсний улиралын чанартай далайн цаг уурт багтадаг болохоор цаг агаар нь дулаан чийглэг байж, євєлдєє хахир хvйтэн болохгvй, зундаа тєєнєм халуун гардаггvй юм байна.

 
 
 
Тай пин гvн ордон
 
  Лао шань уул нь их далайгаас цойлон сvндэрлэсэн байдаг болохоор уул далай нь vргэлжлэн залгалдаж, уул нурууд нь єндєр сvрлэг бєгєєд хавчил ганга нь бэрх бартаа ихтэй байж, уул ус vvл мананы vзэмж байдал онцын vзэсгэлэнтэй сайхан байдаг учраас хvмvvс эрт ужуураасаа энэ газрыг “ Шэнь сянь чжи чжай” буюу арш сахиулсны ариун орон, “Лин и чжи фv” буюу єєр ертєнц хэмээн дээдэлдэг байна. Лао шань уулны дархан байгалийн эх баялаг болон
 
 
хvмvvлгийн тvvх соёлын єєц маш их байдаг юм. Хятадын vндэсний хэмжээний гол болох vзэмжит районы нэг болсон энэ газарт хоёр зуун арван найман vзэмжийн цэгтэй юм. Энэ Лао шань уул нь эрт дээр vедээ бомбын шашны уламжлалын нэг чухал газар нь байсан ажээ. Бомбын шашин их дэлгэрч байсан vед энэ Лао шань ууланд уг шашны есєн ордон, найман хийд, далан хоёр сvм байсан гэлцдэг юм. Бомбын шашны нэрт ламтан Циv чv цзи энэ газрыг бомбын шашны Цюань Жэь хэмээх салбарын бясалгалын хоёрдох том ой шугай гэж нэрэлсэн байжээ. Циv чv цзи гэдэг бол 1148 оноос 1227 оны хооронд амьдарч байсан, Цзинь улсын vеийн бомбын шашны их ламтан юм. Тэр бээр бомбын шашны Цюань Жэнь дао хэмээх салбарын умардын долоон нэрт бомбын нэг нь байжээ. Тvvний єрєгсєн нэр нь Тvн ми гэдэг. Єрєє Чан чvнь зи гэдэг цол авсан байжээ. Дэн чжєvгийн Ци ся буюу єнєєгийн Шань дvн мужийн хvн байлаа. Арав есєн настайдаа гэрээсээ гарч Нин хайгийн Кvнь юй шань ууланд очиж, Ван чvн ян хэмээх хvнд шавь орж тойн болжээ. Цзинь улсын Ши зvн хааны Да дингийн арван дєрєвдvгээр он буюу 1174 онд Пань си хэмээх газрын агуйнд амьдарч, євсєн нємрєг нємєрч бадарчин лам болж явсан болохоор нутгийн хvмvvс тvvнийг євсєн нємрєгтэй баштан хэмээн дууддаг байжээ. Хожим нь Лvн чжєvгийн Лvн мэнь шань ууланд бясалгал хийж, бомбын шашны Лvн мэнь хэмээх салбарыг vндэслэн байгуулжээ. Юань улсын Тай зv хааны арван дєрєвдvгээр он буюу 1219 онд Чингис хааны урилгаар ордноо орж, дараа жил нь хааны томилолтоор И чжи пин, Сvн дэ фан, Ли чжи чан нарын зэрэг арван найман шаваа дагуулан баруун хязгаарын цаст уулнаа очижээ. Чингис хаан Циv чv цзигээс “Тєр улсыг хэрхэн засваас зvй ёсон дор нийцмойхэмээн асуусанд тэр бээр дээд тэнгэрийг шvтэж, ард олноо хайрлах ануу дэгээдvv бvлгээ гэж хариулжээ. Яаваасуу урт насалж удаан жаргамойхэмээн асуусанд, сэтгэлийг ариусгаж хvслийг тэвчих ануу эрхэм болой гэж хариулжээ.” Чингис хаан тvvнийг гvнээ итгэмжилж, тvvнд сахиулсан цол хайрлаж, их багштан хэмээн єргємжилж, бvх бомбын шашныг удирдуулжээ. Тvvний шавь Ли чжи чангийн бичсэн “Чан чvнь бомбын баруун зvг аялсан тэмдэглэл” хэмээх номд vvний тухай дэлгэрэнгvй тэмдгэлсэн байдаг. Циv чv цзийг нас барсны дараа Юань улсын Ши зv Хувлай цэцэн хаан Чжи юаний зургадугаар он буюу 1269 онд тvvнд “Y зv чи Жэнь” хэмээх сайхан цол хайрлаж, бомбын шашны их хамба Чан чvнь бомба хэмээн нэхэн єргємжилсєн байжээ. Ингэснээр тvvнд Чан чvнь бомба хэмээх нэр шингэжээ. Тvvний шарлыг Бээжингийн Бай юнь гуань хэмээх бомбын шашны сvмд оршуулсан байна.
  Лао шань уулны vзэмжит район нь боржин чулуулгийн газрын гадаргууны тєрєлд хариалагддаг болохоор уул хадных нь хэлбэр дvрс нь онцын сонин гайхамшигтай байдгаараа хол ойрдоо алдартай билээ. Далайн тvвшнээс таван зуун метрээс дээших єндєр уул нуруудад, элдэв сонин дvрс хэлбэртэй шовх сарьдаг оргилууд, хад чулууд vй олон байдаг болохоор эрт дээр vеэсээ аваад “Дархан байгалийн уран барималын цэцэрлэгт хvрээлэн” хэмээн нэр алдар мандсан байгаа юм.
  Лао шань уулны vзэмжит районд тvvх соёлын дурсгалт газар vй олон байдаг тєдийгvй ургамалын болон бусад эх баялагийн нєєц маш тансаг байдаг юм. Yvнд Хань улсын vеийн майлс, Тан улсын vеийн хайлаас, Сvн улсын vеийн мєнгєн гvйлс, Юань улсын vеийн Най дvн хэмээх євлийн хvйтэнд тэсвэртэй модууд, єндєр уулны хурц улаан зэрэг vнэт ургамал их байдаг тєдийгvй, уул тал хєндий жалга гэсэнгvй євч ой шугайгаар бvрхэгдэж, янзын навч цэцэг нь хvртэл мянгаад тєрлийн байдаг ажээ. Лао шань уулны нэрт рашаан ус нь дотоод гадаадад бvр их борлуулга сайтай байдаг бєгєєд Лао шань уулны усаар нэрэж байгаа Цин дао пиво, Цин дао ундаа зэрэг нь нэн ч их нэртэй байдаг юм. Лао шаны Ян кєv булангаас гардаг ногоон чулуу буюу далайн ёроолын хаан хэмээгдсэн ховор чулуу нь гар урлалын нарийн бvтээгдхvvн хийхэд маш тохиромжтой байдаг билээ. Лао шань уулны боржин чулуу нь нэн ч vзэсгэлэнтэй сайхан байдаг юм. Бээжингийн Тянь ань мэний єргєн чєлєєнд сvндэрлэн байгаа ардын баатруудын дурсгалын хєшєєг бол даруй энэ Лао шань уулнаас авсан бvтэн хэсэг боржин чулуугаар бvтээсэн байгаа юм.
 
 
  Лао шань уулны vзэмжит район нь Цзюй фэн, Дэн ин, Лиv цин, Тай цин, Шан цин, Ян кєv, Бэй цзиv шvй, Хуа лєv зэрэг есєн vзэмжит газар болон Ша зи, Ван гэ чжуан, Бэй чжай, Ся чжуан зэрэг vзэмжийг нь сэргээсэн таван бvс жич уг vзэмжит районы гадна нь байрладаг Юань лv, Хай цзин хэмээх гурван хэсгээс бvрддэг юм.Хєгжvvлэх тєлєвлєгєєнд хамрагдсан нийт талбай нь дєрвєн зуун дєчин зургаан хавтгай дєрвєлжин километр байгаагын дотор аялал жуулчиллын бvсийн
 
Чао инь пv хvрхрээ
 
 
талбай нь зуун жаран нэгэн хавтгай дєрвєлжин километрыг эзлэж байгаа юм байна.
 
 
===============================================================================================
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
===============================================================================================
----------Yндсэн нvvр>>>--------
 
Тай шань уулны vзэмжит район>>> Кvн зийн ордон—Кvн зийн сvм—Кvн зийн ой>>> Цзяо дvнгийн хойгийн тэнгисийн эргийн vзэмжит район>>> Чэн шань тєv уул>>> Цин дао арлын Лао шань уулны vзэмжит район>>>  
  Пэн лайн усан дээрэх хот болон Пэн лай гэ харш>>> Цюй фvгийн Кvн зийн зургаан эрдмийн хотхон>>> Лин янь сы хийд>>> Бао тv цуань булгийн цэцэрлэгт хvрээлэн>>> Шань дvн мужийн музей>>>