|
|
Фужянь муж |
=============================================================================================== |
|
Вань
ши нуурын хєвєєний тагт |
|
Гv лан юй арал болон Вань ши
шань уулны vзэмжит район
Гv
лан юй арал болон Вань ши шань уулны vзэмжит район нь Фужянь
мужийн Ся мэнь дао арлын ємнєд хэсэгт байрилдаг юм.Нийт
талбай нь хоёр зуун дєчин тав зууны далан дєрвєн
хавтгай дєрвєлжин километр байж,энэ дотроо тэнгисийн
талбай нь хоёр зуун арван нэгэн |
хавтгай дєрвєлжин километрийг эзэлдэг байна.Энэ vзэмжит
районд Вань ши шань уул жич тэнгисийн эрэг, Гv лан юй арал хийгээд
Ся мэнь вань булангын ихээнх хэсгийн усан хил болон арал бушгуудыг
багтаадаг юм. |
Гv
лан юй арлыг Юань улсын сvvлчээр нээж ашигласан байна. Тухайн
vедээ энэ газрыг “Юань ша чжєv” гэж нэрлэж байсан ажээ.
Тэгэхд тэр Юань Ша чжєv буюу цэцэрлэгт хойг нь хагас загас
агнаж хагас тариалаж байсан нэг тосгон байжээ. Мин улсын vед нэрийг
нь “Гv лан юй ” арал гэж єєрчилжээ. Мин
улсын сvvлч Манж Чин улсын эхний vеээр Хятадын vндэстний баатар
Жэн чэн гvн энд цэрэг суулгаж, |
|
|
усчид
бэлтгэж байсан болохоор цэргийн хуаран,
усанд vсрэх тавцан зэргийн vлдэгдлvvд байдаг юм. Мянга есєн
зуун хоёр онд нийтийн тvриэсний газар болсон байлаа. Шинэ хятад
улс байгуулагдсаны дараа, тавин жил шахмын байгуулалтыг єнгєрєєсєн
Гv лан юй арал нь улам ч vзэсгэлэнтэй сайхан болж, далайн vзэмжийг
сонирхуулхаар гол бологсон ерєнхийлсэн шинж чанартай аялал
жуулчиллын дархан газар болсон байна.Вань ши шань буюу тvмэн хадтай
хэмээх уул |
нь гучин хавтгай дєрвєлжин километр талбайтай байдаг
юм. Yргэлжлэн залгалдсан давхар давхар уул нууд нь ягч сахлаг
ой шугайтай байж, vзэмж байдал vнэхээр сайхан байдаг бєгєєд
сонин хад элдэв чулууд нь хvмvvсийн сонирхолыг бvр ч их татдаг
байна.Минь
нань нутгийн эртний нэрт сvм болох ємнє Пv тvє
сы хийд нь даруй эндхийн Y лао фэн хэмээх ууланд байдаг юм.Ємнєд
Пv тvє
сы хийдийг |
|
Вань
ши нуурын чvнь циv гvvр |
|
Тан улсын vед байгуулжээ. Уг хийдийн байришил нь уялдаа авчилдаа
сайтай байж, уран нарын баригдсан болохоор эртний эрдэмтэн мэргэд
энэ газраар их аялан жуулчилдаг байсан ажээ. Иймээс энэ газар
хєшєє дурсгал, хадны бичиг зураг их байдаг юм.
Мин улсын сvvлчээр Жэн чэн гvн цэргийн анги дагуулан энэ Вань
ши шань ууланд суугаад Манж Чин улсыг эсэргvvцэн Мин улсыг сэргээх
ажиллагаа хийж байсан ул мєр ч их бий. Ся мэний нэртэй хорин
дєрвєн vзэмжит газрын дотроос “Хун шань жи юй”, “Жинь
бан дяо фань”, “Тай пин ши сяо” зэргийн арван долоон vзэмжит газар
нь энэ Вань ши шань ууланд байдаг юм. Энэ газарт ойрын vед их
олон байгуулалт хийсэн болохоор vзэмжит район нь хоёр хэсэгт хуваагдаж
байна. Тvvний нэг нь Вань ши ургамалын хvрээлэнгээр тєв
болгож, дэд халуун бvсийн ургамалын vзэмж болон боржин чулуун
хадтай уулны vзэмжээр онцлог бологсон Вань ши янь хадны аялал
жуулчиллын бvс, нєгєє нь Минь наны эртний нэрт
сvм хийдээр тєв болгож, эргэн тойрны дурсгалт газруудаа
багтааж, Ся мэний тvvх соёлоор онцлог бологсон дурсгалт газруудын
аялал жуулчиллын бvс байгаа юм. |
|
|