Чин
юань шань уулны vзэмжит район
Чин
юань шань уул ньФужянь мужийн Чюань
хотын умард хэсэгт байрилж, Чин юань
шань уул, Жиv ри шань уул, Лин шань уулны
ариун бунхан болон Си бэй ян баруун
хойт далай хэмээх дєрвєн том
vзэмжит газрыг хамардаг юм. Энэ vзэмжит
районы талбай нь тавин хавтгай дєрвєлжин
километр байдаг. Чин юань шань уулны
vзэмжит район нь мянга есєн зуун
наян найман онд улсын хэмжээний чухал
vзэмжит районы жагсаалтад бvртгvvлжээ.
Чин
юань шань уул бол Минь буюу Фужянь
мужийн тєв нутгийн Дай юнь шань
уулны салбар нуруу юм. Энэ нуруунд
оргил хайрхад vргэлжлэн залгалдаж,
хад асга vй олон байж, Ван чжєv тин
тагт, Жюй ши буюу авраг чулуу, Лvє
хань фэн буюу архад оргил зэргийн
элдэв сонин дvрстэй хад чулуу энэ ууланд
хаягvй харагддаг болохоор эрт ужуураасаа
аваад Минь хай буюу Фужянь мужийн
далай дэх Пэн лай арлын тэргvvн уул
хэмээн алдаршжээ. Энэ Чин юань шань
уулны баруун суунд байдаг Лао жюнь
янь буюу євгєн сайд хэмээх асар
том хад бол Сvн улсын vед энд байсан
авраг чулууг шууж бvтээсэн бомбын
шашныг vндэслэн байгуулагч Лао зигийн
газар суугаа хєрєг юм. Энэ хєрєгний
єндєр нь тав арваны нэг метр,
єргєн нь долоо арваны гурван
метр байж, тайван тогтуун эелсэг дотнын
намба тєрєхтєй байдаг. Энэ
бол бомбын шашны хятадад єнєє
байгаа хамаг эртний мєртєє
хамаг том нь болох чулуун хєрєг
юм. Лао жюнь янь буюу євгєн сайд
хадны ємнє талд байгаа Чянь шєv
янь буюу мянган моторт хадны урдуур
авраг том нарсан модод хєхрєн
шугайраж, мєн хадны араар элдэв
сонин хад чулуу vй олон байж, мєн
энэ мянган моторт халанд бас Хомьсим
бодисатвагын шуумал хєрєг байдаг
юм. Чин юань шань уулны баруун талын
оргил дээр Ми тvє янь буюу Милинда
хад гэж байдаг юм. Энд урт настай авраг
модод ягцран шугайраж, асар том цавчим
хадууд сэхvйлцэн сvндэрлэж, дээр талдаа
“Дvн тянь бе гvань” буюу бясалгалын
ариун газрын vзэмж байдал хэмээх хадны
бичигтэй Юань улсын vеийн чулуун агуй
дотор Амидавха бурханы чулуун шуумал
хєргийг тахиж бий. Энэ баруун талын
оргилын хамгийн єндєр газар
нь бол эгцэлж хархад толгой эрэгмээр
єндєр мянган жангын асга хад
гэж нэрд гарсан Нань тай янь хад болно.
Жиv
ри шань буюу есєн нартай хэмээх
ууланд байгаа хадны бичиг зураг зэрэг
нь єнє удааны тvvхтэй юм. Энэ газар
бичиггvй хад гэж байхгvй хэмээн хол
ойрдоо алдаршсан байдаг билээ. Энэ
дотроо “Чи фэн бэй кэ” буюу Чи фэнгийн
хадны сийлмэлийг аянчин жуулчид илvv
сонирохдог байна. |