Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

Фужянь муж
===============================================================================================
 
Мэй фэй хэмээх сул хатны хєрєг
 
Пv тяны Мэй фэй сул хатны тєрлєх нутаг

Мэй фэй хэмээх сул хатны тєрлєх нутаг нь Фужянь мужийн Пv тянь сяны Хуан ши суурны Жян дvн хэмээх тосгонд байрилдаг юм.Энэ газар нь Хv шань буюу данх нэртэй уулыг бараалж,Лань сюй буюу хєх ус нэртэй голыг тvшин байршиж билээ.Тvvний ар тал тийш нь“амгалан далайн мандах наран”,ємнєд талд нь “жалгын хотны цэцэг цасан”,баруун талд нь“ємнєд нуурын намрын саран”,зvvн биед нь

Син хуагын далайн булан гэх зэргийн нэрт vзэмжит газрууд нvvрлэж байдаг бєгєєд энэ газар нь бас“бэрчгэр лууны иvд нь хорвоод хосгvй амттай, Мэй фэй хатан болбоосуу энэ газрын хvн бєлгєє” гэсэн сайхан нэртэй байдаг ажээ.

Мэй фэй хэмээх сул хатан бол Жян хэмээх овогтой, Цай пин хэмээх нэртэй хvн байжээ. Уламжлал яриагаар бол тэр нь Жян дvн тосгоны нугас хариулдаг охин байжээ.Тан улсын Сюань зvн хааны Кай юаны онуудад шалгаруулалтаар хааны ордонд орсон байна.Жян цай пин нь тєрєлхийн ухаан сэргэлэн, ажилч хичээнгvй бєгєєд уран зохиолд их авяастай болохоор Сюань зvн хааны хайр таашаалыг их олсноор сул хатан єргємжлєгдєж, зvvн ордны тэргvvн зэргийн сул хатан хэмээх цол хvртсэн байна. Тэрээр тэргvvлэгч цэцгийг маш их

сонирхдог болохоор ордноо тойруулан нийдэм тэргvvлэгч цэцэг тарисан тєдийгvй бас тагт байгуулж,тvvнийгээ тэргvvлэгч цэцэгт тагт хэмээн нэрлэжээ.Цэцэг нь дэлгэрээд эхлэнгvvт л цэцгэн дундаа суугаад уянгалан шvлгэлдэг байсан болохоор хаантан тvvнийг тэргvvлэгч цэцэгны сvг,дагина хэмээн єхєєрдєж дууддаг байсан ажээ.Хожим нь Тан мин хуан хаан єєрийн хєвгvvний
 
 
Пv кєv гvн ордны дотор vзэмж
Ян юй хуань хэмээх сул хатанд бvр ч их хайртай болж, тvvнийгээ Ян гvй фэй хэмээн єргємжилж, ордондоо оруулснаас хойш, Мэй фэй хатныг зvvн ордноос нvvлэгжээ. Мэй фэй хэмээх сул хатан нь Фужяньы анхны эмэгтэй яруу найрагч байлаа. Тvvний “ Лєv дvн фv” хэмээх дуулал болон “бvтэн суулаг сувд” хэмээх бvтээлийг нь хvн бvхэн таалан vнэлдэг юм. Тянь баогын арван тавдугаар он буюу долоон зуун тавин таван онд Ань лv шань цэргийн эргэлт гаргаж, нийслэл Чан ань хотод дайран орсонд Тан мин хуан Ли лvн жи бээр Ян гvй фэйг авч зугтан явсан байлаа. Мэй фэй хатан дээрэмчидын цэрэгт бууж єгєхгvййн тєлєє амиа егvvтгэж нас баржээ. Тvvний ариун чигчийг vе vеийн эрдэмтэн мэргэдийн vнэлэн магтаж бичсэн шvлэг найраг vй олон байдаг юм.

Пv кєv гvн бол даруй хааны соёрохсны дагуу байгуулсан Мэй фэй хатныг жил болгон хавар намартаа хоёр удаа тахидаг ордон харш байгаа юм. Yvнийг Тан улсын Чжи дэгийн тэргvvн он буюу долоон зуун тавин зургаан онд байгуулжээ. Yе vеийн хаад хатад ёслол гvйцэтгэж дахин давтан засан сэлбэж, єргєтгєн байгуулснаар байршил тогтоц нь сvр жавхалантай, нуруу тулгуур нь уран сайхан сийлбэртэй, давхар давхар саравчтай, гайхамшигтай сайхан vзэсгэлэн хээнцэр болсон байгаа юм. Энэ ордонд бас Лиv кэ чжуан, Гvє чан сянь, Жян чvнь линь, Гvє мє рvє нарын зэрэг нэрт эрдэмтэн мэргэдийн гарын бичээстэй илэрхийлэл хєшєєнvvд байгаа юм. Пv кєv гvн ордон нь эртнийбєгєєд том, vзэсгэлэнтэйгээрээ Пv ян нутгийн тэргvvн ордон хэмээн нэр алдаршсан билээ.

 Мэй фэй хатны тєрсєн нутагт бас их олон эртний буурууд болон домог vлгэр байдаг. Жишээлбэл: толгой хад, Мэй фэй хатныг гvтэгсэн нь, нугас хариулсан газар, гоо бvсгvйн нуур, тэргvvлэгч цэцэгт тагт, тэргvvлэгч цэцэгт хvрээлэн, хирсийн чутаглан, єєхєн хашаар
 
Пv кєv гvн ордон
 

бvтээсэн цоцсон хун галуу, синий сахиусны анхны сvм гэх зэрэг нь хvний сэтгэлийг vнэхээр их татдаг юм.Мэй фэй хатны тєрсєн нутаг нь дотоод гадаадад их нэр гарсан байна. Ялангуяа Шянган, Тай вань районд бvр ч их нэртэй байж, аялал жуулчиллын дархан газар болсон байгаа юм.

 
 
============================================================================================================
 
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
============================================================================================================
 
------------------------Yндсэн нvvр>>>------------------------

Гv лан юй арал  болон Вань ши шань  уулны vзэмжит район>>>

Чин   юань шань уулны vзэмжит район>>> Тай лао шань уулны vзэмжит район>>> Тао юань дvн агуй болон Линь   ины чулуун шугайн vзэмжит район>>>  
Юань ян си горихны vзэмжит район>>> Хай тань буюу далайн мандлын vзэмжит район>>> Гуань чжи шань   уулны vзэмжит район>>> Тv лєv буюу нутгийн байшин>>>  
Линь зэ сюйгийн бунхан болон тахилгын сvм>>> Жинь хv нуурын vзэмжит район>>> Чуань чжєvгийн Тянь хєv гvн ордон>>> Пv тяны Мэй фэй сул хатны тєрлєх нутаг>>>  
===================================================================================================================================