Хай
тань буюу далайн мандлын vзэмжит район
Хай
тань буюу далайн мандлын vзэмжит район
нь Фужянь мужийн Пин тань сяны нутагт
байрилдаг юм. Энэ vзэмжит район нь
зургаан vзэмжит газраас бvрдэж, нийт
талбай нь тавин хавтгай дєрвєлжин
километр байдаг юм. Энэ vзэмжит районыг
мянга есєн зуун ерэн дєрвєн
онд улсын чухал vзэмжит районаар нотлон
тогтоосон ажээ.
Хай
тань буюу далайн мандал хэмээх энэ
vзэмжит район нь тэнгисийн эргийн
элсэн тан болон далайн усанд идэгдсэн
газрын гадаргуугаар гол онцлогоо
бологсон газар юм. Энэ газар нь эрт
ужуураасаа “Тэнгисийн эргийн элсэн
тан нь хорвоод хосгvй, далайн усанд
идэгдсэн газрын гадаргууны vзэмж байдал
нь хятад даяар тэргvvлдэг” гэсэн сайхан
нэрийдэлтэй билээ. Тэнгисийн эргийн
элсэн тан нь хорин километр орчим
урт байж, элсний ширхэг нь нарын бєгєєд
ус нь тунгалаг байж, налуугын хэмжээ
нь ч тун тохиромжтой байдаг юм. Уг
vзэмжит районы ой мод нь ягч сахлаг
байдаг тєдийгvй тэнгисийн эргийн
булан тохойгоороо арал бошго олонтой
байдаг тул халхавч сайтай байдаг билээ.
Далайн дунд байрилдаг энэхvv Хай тань
дао буюу далайн мандал хэмээх арлын
байгаал орчны vзэмж байдал нь vзэсгэлэнтэй
сайхан байдаг тєдийгvй цаг агаар
нь ч соргог сайхан байдаг болохоор
аялан жуулчилж, амраж сувилхад маш
тохиромжтой байдаг юм.
Энэ
vзэмжит районд газар зvйн бvтэц болон
далайн усанд идэгдэж, салих бороонд
элэгдэж барагдсанаас бvрэлдэн бий
болсон тоо хэмжээгээр олон бєгєєд
хэлбэр дvрс нь ч олон янзын газрын
гадаргууны vзэмж байдал тогтсон билээ.
Yvнд элдэв сонин,
уран гайхамшиг, аглаг гvн, бэрэх бартаа
гэх зэргийн янз янзын онцлогтой байдгаараа
бvх хятадад гэсэн гvй бvх дэлхийд ч
ховорхон байдаг ажээ. “Хай тань тянь
шэнь” буюу далайн мандлын сахиус гэдэг
нь бол нvцгэн эр хvний дvрс бvхий далайн
бошго хад юм. Yvний урт нь гурван зуун
гучин
метр, цээжнийх нь єндєр нь гучин
зургаан метр байж, дvрс байдал нь маш
амьд |