|
|
Фужянь муж |
=============================================================================================== |
|
|
Тао
юань дvн агуй болон Линь
ины чулуун
шугайн vзэмжит район
Тао
юань дvн агуй болон Линь ины чулуун
шугайн хоёр том vзэмжит газраар бvрэлдсэн
энэ vзэмжит район нь Фужянь мужийн
Юн ань хотод байрилдаг юм. Энэ vзэмжит
районы талбай нь гучин гурван хавтгай
дєрвєлжин километр байж, уул
нуруу, булаг горих, ой мод, хад чулуу,
агуй дvн зэрэг vзэмжvvдтэй байж, сvрлэг
сайхан яруу vзэсгэлэнтэйгээрээ хол
ойрдоо алдартай байдаг. Мянга есєн
зуун ерэн дєрвєн онд энэ газрыг
хятадын тєрийн зєвлєлєєс
улсын чухал vзэмжит районаар нотлон
тогтоосон юм.
Тао
юань дvн агуй нь Дань сягын газрын
гадаргууд хариалагддаг болохоор уул
хад нь будгаар будсан юм шиг нvл улаан
|
байдаг
ба усны єнгє нь харавтар ногоон
байдаг юм.Энэ нvл улаан уул номин цэнхэр
усны хооронд Тао юань дvн агуй, Бай
чжан янь хад, Гэ ли, Сиv чжv вань булан,
Бин лvй тань цонхиол зэрэг таван том
vзэмжит газар байж, энэ дотроо далан
гурван дурсгалт газар байдаг байна.
Єндєр дээр гарч алсыг бараалхад
давхар давхар хєхємдєг ногоон
уулас vеэлзэн залгалдаж, морь хад,
заанын хамар хад, Арьяабал хад зэрэг
нь сvртэй бєгєєд гайхамшигтай
харагддаг. Бай чжан янь хэмээх асга
хадан дээрэх Ма овогт дагинын сvм нь
бvр ч их гайхамшигтай байдаг юм. Yvнээс
гаднах бас нэгэн гайхамшигтай зvйл
бол зуун хорин метр урт, тавин метр
єндєр байдаг “И сянь тянь” буюу
тэнгэрт нэвтрэх удсан зам хэмээх нэртэй
хадны ангал болно. |
Мин
улсын vеийн том жуулчин Сюй ся кэ Тао
юань дv агуйгаар гурав ч удаа аялан
жуулчлаад, гvн бєгєєд урт ийм
олон хадны ангалтай газрыг ерєєс
vзэж байгаагvй гэж шагширсан гэдэг.
Хадан
оргил мянга мянгаар сvндэрлэж, шовох
хад тєгєл тєгєлєєр
шугайрсан Линь ины чулуун шугай нь
карстын хайлмал чулуулгын газрын
гадаргууд хариалагддаг болохоор нэг
хавтгай дєрвєлжин километр хиртэй
газар тэх жад сэлэм, хулсан сvеэ, багана
тулгуур, єрєм шєвєг шиг
элдэв сонин дvрс хэлбэртэй ягцран
урагсан чулуун соёо нууд нь эх байгаалын
хэчнээн агуу их уран дархан болхыг
гvйцэд харуулсан байдаг билээ. Энэ
vзэмжит районаас чулуун шугайн гайхамшгийг
сонирхож болох тєдийгvй бас Ши ба
дvн буюу арван найман агуй, Вє лvн
тань буюу луут цонхиол, Гуань инь дvн
буюу Хомсим бодисатвагын агуй зэрэг
хайлмал чулуулгын агуй нуудын содон
сайхан vзэмж байдалтай танилцаж болох
юм. |
|
|
|
============================================================================================================ |
|
|
|