ажээ.Энэ
газрыг хvмvvс хээнцэр мєрлєє
эрчлэг, vзэсгэлэнтэй тєдийгvй эгэл
борогжуун байдгаар нь нуурны vзэмжийн
охи сор нь хэмээн vнэлэн магтдаг билээ.
Ингээд энэ газар нь улсын чухал vзэмжит
газар болсон байгаа юм.
Энэ
Жинь хv нуурны vзэмжит район нь Дань
сягын газрын гадаргууны бvсэд байрилж
сvрлэг єндєр уул хад олонтой
байдаг болохоор энд далан хоёр уул
нуруу, гучин зургаан асга єндєр
хад, хэдэн арван vзэмжит газартай байдгын
дотор Бай шvй буюу цагаан ус, Зи пv бv
буюу бор хvрхрээ, Сань жянь фэн буюу
гурван сэлэм оргил, Да чи би буюу улаан
асга, Гvн зи фэн буюу гvнтэн оргил, Мао
янь буюу муур хад, хєv тєv янь
буюу барсын толгой хад, аглаг хавчил,
тєєрєг олом, тэнгэр тавцан,
гайхамшгийн газар, тэнгэрт нэвтрэх
усан дээрэх шугам буюу ёроолоороо
голтой асга хадны гvн ангал зэрэг нь
их нэртэй байдаг юм. Энэ vзэмжит районы
ой мод ягч сахлаг тєдийгvй бас ургамлын
баларлаг нємрєгийн хэсэг vлдэгдэл
байгаа учраас ургамлын язгуур зуун
хоёр, ургамлын тєрєл зvйл гурван
зуун гучин нэг байдаг ажээ. Энд бас
хятадын ємнєд нутгийн барс, Юнь
наны ирвэс, баавгай, уран хажин зэргийн
ховор зэрлэг амьтад байдаг байна.
Энэ Жинь хv нууны улаан хад ногоон
усны хооронд бас тvvх соёлын дурсгалт
газар ч олон байдаг юм. |