буюу мянга найман зуун гучин есєн онд байцаагч тvшмэлийн
тушаал хариуцаж,хятадын
ємнєд нутгийн Гуан дvнд
очиж, хар тамхыг тас хорьсон бєгєєд хар тамьхаа
тушаахыг Англи, Америкын пансчидад хатуу тулгаж, Хv мэнь хэмээх
газарт хар тамхыг ихээр шатаасан байна. Тэрээр бас далайн сэргийлэлт
хамгаалалтын ажилд идэвхэтэй бэлтгэл хийж, журмын цэрэг байгуулан
Англын цэргийн тvрэмгий довтолгооныг цохин ухруулхыг санаачилж
уриалсан байна. Хар тамихны дайн vvссэний дараа, харынханд нугран
дагагсадын гvтгэлгээс болж, тушаалаасаа
хусуулж, Шиньжянд цvлэгдсэн юм. Хожим
нь томилолтоор Юнь нань, Гvй чжєvгийн
амбан захирагч болсон боловч удалгvй
євчний улмаар тушаалаасаа чєлєєлж
нутаг буцжээ. Мянга найман зуун тавин
онд тєрийн томилолтоор Гуан си
руу явж байгаад Чао чжєvд євчнєєр
нас барсан юм. Тэгээд тvvнийг Фужяньы
алтан арслан хэмээх уулны хормойд
єнєєгийн байгаа бунханд нь
бунхалсан билээ. Линь зэ сюйгийн бунхан
нь гурван давхар бvтэцтэй шороон бунхан
юм. Дєрвєн дэгтэр индэртэй, єргєн
нь арван гурав арваны хоёр метр, гvн
нь хорин дєрєв арваны зургаан
метр байдаг. Бунханы ємнє нь
хааны бичээстэй дурсгалын хєшєє
болон тахилгын бичигтэй хар чулуун
хєшєє байхаас гадана бас хос
чулуун арслан байдаг юм.
Фужянь мужийн Фv чжєv хотын О мэнь
лv гудамжинд Линь зэ сюйгийн тахилгын
сvм байдаг юм. Энэ сvм Манж Чин улсын
бадруулт тєр﹙Гуан
сюй﹚хааны
гучин нэгдvгээр он буюу мянга есєн
зуун таван онд байгуулагджээ. Тахилгын
сvмийн хаалага нь зvvн тийшээ хандаж,
хоёр давхар халхавч хэрэмтэй байдаг.
Эхний халхавч хэрэм нь зvvн баруун
хоёр талдаа тус бvр булангын хаалагатай
байж, “Хятадыг мандуулагч тєрийн
тvшээ”, “Зvvн далайн ауга хvн” гэсэн
илэрхийлэлтэй байдаг юм. Хоёрдугаар
халхавч ханандаа нэг том хаалагатай
байж, “Шудраг тvшмэл Линь зэ сюйгийн
тахилгын сvм ” гэсэн хєндлєн
илэрхийлэлтэй байдаг. Энэ тахилгын
сvмд тэгш дєрвєлжин хэлбэртэй
хєшєєний тагт нэг байж, бараан
чулуугаар бvтээсэн гурван хєшєє
нь ханз vсгийн зан чанар гэсэн утгатай
“Пинь” vсгийн бичилгийн байришлаар
сvндэрлэн байршиж,vvний дээр нь хааны
зарлиг, хааны соёрохсон тахилгын бичиг
болон хааны соёрохсон хєшєєний
бичээсийг сийлсэн байна. Эдгээр нь
бvр Линь зэ сюйг нас барахд хааны соёрохсон
зvйл байлаа. |