Хятадын байгалийн vзэмжит аялал жуулчиллын нэрт район газрууд
 
>>
Бээжин
>>
Тяньжин
>>
Щан хай
>>
Чун чин
>>
Хэ бэй
>>
Щаньси
>>
Євєр монгол
>>
Ляо нин
>>
Гирин
>>
Хармєрєн
>>
Жян су
>>
Жэжян
>>
Ань хуй
>>
Фужянь
>>
Жян си
>>
Гуан дун
>>
Хэ нань
>>
Ху нань
>>
Ху бэй
>>
Щань дун
>>
Гуан си
>>
Хай нань
>>
Сы чуань
>>
Гуйжоу
>>
Юнь нань
>>
Тєвд
>>
Щааньси
>>
Гань су
>>
Хєхнуур
>>
Нин ся
>>
Шиньжян
>>
Шянган
>>
Ао мэнь
>>
Тай вань

Орох>>>

Фужянь муж
===============================================================================================
Чуань чжєvгийн Тянь хєv гvн ордон

Тянь хєv гvн ордныг бас Ма зvгийн сvм гэдэг байжээ.Тянь хєv гvн ордон нь Фужянь мужийн Чуань чжєv хотын ємнє хаалаганы ойролцоо байрилдаг юм.Энэ бол дотоод гадаадад гэсэнгvй хамгийн єндєр баримжаанд байгуулагдсан хамгийн том цар хvрээтэй Ма зvгийн тахилгын сvм юм. Ємнєд Сvн улсын vеийн Чин юань хааны хоёрдугаар он буюу мянга нэг зуун ерэн зургаан онд Фужяньы Пv тянь сяны Мэй чжєvгийн Линь овогтой бvсгvйг далайн сахиулсан хэмээн єргємжилж, тvvнд тахилга vйлдсэн бєгєєд далайн гарц,зогсоол тєвлєрсєн газарт тvvнд зориулж тахилгын сvм байгуулжээ.Мин улсын Юн лэ хааны арван гуравдугаар он буюу мянга дєрвєн зуун арван таван онд Жэн хэ гэдэг тайган барууншаа далай гатлаж,Ази,Африкын орнуудаар аялахдаа єрєгдєл гарагсных нь дагуу зарлигаар Ма зvгийн сvм байгуулжээ.Жэн хэ гэж мянга гурван зуун далан нэгэн оноос мянга дєрвєн зуун гучин таван оны хооронд амьдарч байсан хvн юм.Уул нь Ма овогтой Кнь ян буюу єнєєгийн Юнь нань мужийн Пv нингийн хvн байжээ.Тэрээр Хотон хvн байлаа.Тэрээр Мин улсыг vндэслэн байгуулагч Мин улсын Тай зv хаан Чжv юань чжангын Нvн vгийн онуудад ордонд орж тайган болсон ажээ.Мин улсын Тай зv хаан Чжv юань чжангын дєрєвдvгээр хєвгvvн,Мин улсын Чэн зv хаан Чжv дигийн хаан ширээ залгамжлахд гавяа байгуулсан тул хаантнаас тvvнд Жэ овог соёрхож,дотор ордны хянаг тайган болгожээ. Жэн хэ нь Юн лэ,Хvн си, Сюань дэ гурван хааны тєрд зvтгэж явсан болохоор хvмvvс тvvнийг “Сань бао тай жянь” буюу гарван тєрийн Тайган гэж нэрэлдэг байна.Жэ хэмянга дєрвєн зуун таван оноос мянга дєрвєн зуун гучин гурван онуудад зарлигаар баруун далай гатлан долоон удаа аялаж,хорин найман жилийн хугцаанд Ази, Афракын гучин хэдэн улс орноор танилцан айлчиж,худалдаа наймай хийж, Хятад болон Ази, Африкын орнуудын эдийн засаг соёлын солилцоог ахиулсан байлаа.Тэрээр хамгийн хол нь Африкын дорнод тэнгийсийн эрэг болон улаан тнгийсийн боомт хvрсэн ажээ.Мин улсын vеийн элчис томилолтоор гадаад орнуудаар явхаасаа ємнє бvр Ма зvгийн сvмд мєргєж, амар амгалангаа даатагдаг байжээ.Манж Чин улсын vеийн Кан си буюу энх амгалан хааны арав есдvгээр он буюу мянга зургаан зуун наян онд Тай вань районыг нэгтэгсний дараа,Чюань чжєvгийн Ши лян гэдэг хvний,“Тай ваныг нэгтгэхд Ма зv их vvрэг гvйцэтэгсэн болохоор Ма зvvг хатан эх хэмээн єргємжилье” гэж айлтгасны дагуу болгосон тул Ма зvгийн тахилгын сvмийн нэрийг“Тянь хєv гvн” буюу хатан эхийн ордон хэмээн єєрчилсэн бєгєєд жил болгон хавар намар хоёр удаа тахилга vйлдэж байх болгожээ. Манж Чин улсын Дао гуан буюу тєр гэрэл хааны арав есдvгээр он буюу мянга найнан зуун гучин есєн онд Ма зvvг“Тянь шан шэн мv” буюу хувилгаан эх єргємжилж,уг хатан эхийн ордонд их цар хэмжээний засвар хийжээ.

   Ма зv буюу далайн сахиулсан эх гэдэг бол маны тооллын есєн зуун жаран онд Фужянь мужийн Пv тянь сяны Мэй чжєv вань тэнгисийн булангын Сянь лян ган гарамд тєрсєн Линь овогтой бvсгvй байжээ.Уламжлал яраагаар бол тэрээр амьддаа их олон буян vйлдэж, байнга л их далайг нисэн гатлаж,ус цасанд унасан юм уу гай барчидад нvvрлэсэн хvмvvсийг авардаг байсан гэнэ.Хорин найман настай жилдээ буюу умард Сvн улсын vеийн Юн си хааны дєрєвдvгээр онесєн зуун наян долоон он-д,нэг єдєр далай гатлаж, Мэй чжєvгийн ноён оргил дээр гарч нерваан болж хальсан байжээ. Хожимын хvмvvс тvvнийг далайд аялан явахд маань хамгаалдаг юм хэмээж, далайн сахиулсан єргємжилжээ.Тvvнээс хойш vе vеийн хаад бvр тvvнийг нэхэн єргємжилж, чухал тахилга тайлгын ажиллагаадаа оруулсаар ирсэн учраас ард олон ч єргєнєєр тахидаг болжээ.Єнєє хорь гаруй улс орон газар нутгийн зуун сая гаруй сєсєгтєн vvнийг шvтэж байгаа бєгєєд Хятадын Тай вань мужид Ма зvгийн сvм найман зуу гаруй,сєсєгтєн арван дєрвєн сая гаруй байгаа юм байна. Чюань чжєvгийн Тянь хєv гvн ордны нийт талбай нь бараг долоон мянга хоёр зуун хавтгай дєрвєлжин метр байж,сvмийн хаалага,си тоглох индэр,алсыг бараалах зvvн баруун хоёр асар,гол дуган,зvvн баруун хоёр талын хонгил гудам,арын дуган,зvvн баруун хоёр мухлаг,дєрвєн тагт,хоёр бичгийн гэр,
гоёж чимэглэх асар зэрэг барилгууд байж,эдгээр нь ємнєш умрааш чиглэлийн гол тэнхэлэг шугмаа дагаж байришсан байдаг юм.Энэ тянь хєv гvн ордон нь тvvхэн ороо босгоо цаг vед олон дахин эвдлэгд учирч байжээ. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа, мянга есєн зуун наян дєрвєн онд засгын газраас хєрєнгє мєнгє санхvvжvvлж, ихээхэн засвар хийсэн байна. Мянга єсєн зуун ерэн оноос мянга есєн зуун ерэн хоёр онуудад Тай ваны эх орон нэгтэй ах дvv нар хєрєнгє мєнгє хандивлаж, Тянь хєvгийн хєргийг дахи бvтээж, сvмийн хаалага, си тоглох индэр, жvнгийн асар зэргийг ч тахиж байгуулжээ.
 
 
Ма цзv хэмээх сахиулсны хєрєг
 
 
============================================================================================================
 
 
  Манай редакцад санал хvсэлтээ бичнэ vv
  Таны нэр:
 
  Таны и-майл:
 
  Санал хvсэлт:
 
 
   
 
 
============================================================================================================
 
------------------------Yндсэн нvvр>>>------------------------

Гv лан юй арал  болон Вань ши шань  уулны vзэмжит район>>>

Чин   юань шань уулны vзэмжит район>>> Тай лао шань уулны vзэмжит район>>> Тао юань дvн агуй болон Линь   ины чулуун шугайн vзэмжит район>>>  
Юань ян си горихны vзэмжит район>>> Хай тань буюу далайн мандлын vзэмжит район>>> Гуань чжи шань   уулны vзэмжит район>>> Тv лєv буюу нутгийн байшин>>>  
Линь зэ сюйгийн бунхан болон тахилгын сvм>>> Жинь хv нуурын vзэмжит район>>> Чуань чжєvгийн Тянь хєv гvн ордон>>> Пv тяны Мэй фэй сул хатны тєрлєх нутаг>>>  
===================================================================================================================================