|
|
Мэдээлэл Өөрчлөлтийг эрс хэлбэрэлтгүй урагшлуулна Бүх Хятадын АТИХ-ын жил тутмын ээлжит чуулган 14-ний өдөр Бээжинд өндөрлөж, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао хурлын дараа дотоод гадаадын сэтгүүлчидтэй уулзжээ. 3 цаг гаруйн хэвлэлийн бага хурал дээр дотоод гадаадын 14 сурвалжлагчийн асуусан Хятад улс эдийн засгийн өсөлтийн хурдыг юунд бууруулсан, улс төрийн тогтолцооны өөрчлөлтийг ахиулах, орлогын зөрөөг хэрхэн багасгах зэрэг Хятадын өөрчлөлт хөгжилтэй холбоотой олон асуултад Вэнь Жябаогийн өөрийн хэлсэнчлэн "нарийн бөгөөд нуух зүйлгүй" хариулжээ.
| Бүх Хятадын 11 дэх сонгуулийн АТИХ-ын 5-р чуулган Бээжинд өндөрлөв 14-ний өдөр Бүх Хятадын 11 дэх сонгуулийн АТИХ-ын 5-р чуулган Бээжинд өндөрлөв. Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао, Жя Чинлинь, Ли Чанчүнь, Ши Жиньпин, Ли Кэчян, Хэ Гүөчян, Жөү Юнкан зэрэг нам төрийн удирдагчид хаалтын хуралд оролцов.
| |
|