-
“Бүс ба зам” төслийн хүрээнд хэрэгжиж буй Хятад, Монголын хамтарсан геофизикийн лаборатори, Хяналтын станцын нээлт 9-р сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод боллоо. Арга хэмжээнд Монгол улсын Их хурлын гишүүн, академич Д.Рэгдэл, БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх Ли Жь, Монгол улсын болон ЗХУ-ын Баатар, Монгол улсын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, БНХАУ-ын Газар хөдлөлтийн захиргааны Геофизикийн хүрээлэнгийн Ерөнхий захирал Ли Ли, Монгол улсын ШУА-ын Одон орон, Геофизикийн хүрээлэнгийн Захирал, академич С.Дэмбэрэл нар оролцжээ.
-
-
-
17, 18-ны өдрүүдэд, Ливаны олон газарт пейжер, радио утас зэрэг харилцаа холбооны тоног төхөөрөмж дэлбэрсэн хэрэг гарчээ. 19-нд, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас гаргасан мэдэгдэлд: Пейжер зэрэг харилцаа холбооны хэрэгслийг хорлонтойгоор ашиглаж халдлага үйлдсэн явдлыг НҮБ-ын хүний эрхийн шинжээчид буруушааж, эдгээр халдлага нь хүний амьд явах эрхийг зөрчиж, мөн түүнчлэн хүн амины хэрэг, энгийн иргэд рүү халдлага үйлдсэн, ялгаагүй халдлага үйлдсэн дайны гэмт хэрэг байж мэднэ гэж үзэж байна. НҮБ-ын хүний эрхийн мэргэжилтнүүд уг халдлагыг шуурхай, үр дүнтэй, нарийн, шударга, ил тод мөрдөн шалгахыг НҮБ-аас шаардаж, шийдвэр гаргаж, халдлагыг үйлдсэн этгээдүүдээс хуулийн хариуцлага нэхэмжлэхийг бүх улс орнуудад уриалж байна гэжээ.
-
Хятадын Төв Радио Телевизийн 2024 оны тэргэл сарны баярын концерт 9 дүгээр сарын 17-ны 8 цагаас ССТВ-1, ССТВ-3, ССТВ-4, ССТВ-15 зэрэг телевизийн суваг болон радио, АПП зэрэг платформоор зэрэг цацагдах бөгөөд Хонконг, Макаогийн гол гол хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон АНУ-ын ODK Медиа, All American TV, Европын хятад хэлний ТВ, Арабын Нэгдсэн Эмират улсын Хятадын Арабын хиймэл дагуулын телевиз, Кенийн Switch TV, Бангладешийн Vision TV, Шри Ланкагийн Mirror, Афганистаны Moon TV зэрэг олон орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан цацагдах болно.
-
-
Мао Нин хэлэхдээ, "хагас жилийн тайлан" гэгчээр Их Британи Хонконгийн үйл хэргийн талаар элдвийг ярьж байгааг Хятад улс үргэлж эсэргүүцсээр ирсэн. Хонконг эх орныхоо мэдэлд буцаж ирснээс хойш Хонконгод "Нэг улс хоёр систем"-ийг хэрэгжүүлснээр дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн амжилтад хүрсэн. Үндэсний аюулгүй байдлын тухай Хонконгийн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай Хонконгийн тогтоолыг боловсруулж хэрэгжүүлэн, Хонконгийн Засаг Захиргааны Онцгой Бүсийн сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгож, Хонконгийн эмх замбараагүй байдлаас засаглал руу шилжиж, засаглал, сэргэн мандалтын шатандаа орохыг үр дүнтэй ахиулж, Хонконгийн аюулгүй байдал, ардчилал, ард олны эрх чөлөө, эрх ашиг илүү үр дүнтэй хамгаалагдаж, хөгжлийн хэтийн төлөв нэн илүү гэрэл гэгээтэй болсон юм гэв.
-
-
Сурвалжлагч өнөөдөр 9-р сарын 12-нд Хятадын Худалдааны яамнаас мэдээлснээр, Хятадын Худалдааны яам Африкийн орнуудтай хамтын хөгжлийн эдийн засгийн түншлэлийн харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурах ажлыг идэвхтэй дэмжиж байна. Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр Хятад улс Этиоп, Бурунди, Экваторын Гвиней, Бүгд Найрамдах Конго Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Габон, Жибути, Зимбабве, Гвиней-Бисау, Комор, Кот-д'Ивуар, Либери, Ливи, Мадагаскар, Мавритани, Өмнөд Судан, Сьерра-Леон, Сейшелийн арлууд, Сан Томе ба Принсипи, Уганда, Чад, Төв Африк зэрэг Африкийн 22 улс оронтой суурь хэлэлцээрийн талаар тохиролцоонд хүрч, гарын үсэг зурсан байна.
-
-
-
9-р сарын 6-нд, Хятадад ирж 2024 оны Хятад Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцсон Танзанийн Инженер, зам харилцааны сайд Макаме Мбарава, Танзанийн ерөнхийлөгчийн тамгын газрын Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын сайд Китила Александр Мкумбо нар ХТРТ-ийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө нээлтийн ёслолд Ши Жиньпин даргын хэлсэн "Шинэчлэлийг ахиулж, хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулъя" гэсэн үндсэн илтгэл болон дэвшүүлсэн "Арван түншлэлийн үйл ажиллагаа"-г өндрөөр үнэлж, Танзанийн аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, усны хэмнэлт, хөдөө аж ахуйн шинэчлэл бүгд үүнээс ашиг хүртэх болно гэж үзсэн байна.